Барилгын салбарын онцлох үйл ажиллагааны нэг "Төгс Бүтээгч" арга хэмжээ энэ жил зургаа дахь удаа зохион байгуулагдах гэж буй.  “Премиум Бьюлдинг Материалс” компанийн 2018 оноос эхлэн уламжлал болгосон энэ үйл ажиллагааны гол зорилго нь барилгын салбарын шинэ содон мэдээ мэдээлэл, техник технологийн хөгжлийг дотоодын бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдэд танилцуулахад оршдог. Энэ жилийн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 19-ний баасан гарагт Шангрилла төвийн их танхимд болохтой холбогдуулан бид тус үйл ажиллагааны тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

"Төгс бүтээгч" арга хэмжээг танилцуулах нь

Барилга, бүтээн байгуулалтын ажил нь дотроо олон мэргэжилтнүүд, бүтээгчдийг багтаадаг төлөвлөлт, стратеги, технологи, хөрөнгө оруулалт, инженерингийн цогц бодлого бүхий томоохон салбар. Улс орны хөгжлийн түвшинг илэрхийлж, хүн амын амьдралын чанарт шууд нөлөөлдөг энэ салбарт техник технологи нь өдөр тутам шинэчлэгдэж, улам үсрэнгүй, улам боловсронгуй болсоор буй. Тэр ч утгаараа энэ чиглэлд ажиллаж буй байгууллага, мэргэжилтнүүдийн хувьд салбарын дэвшил, өөрчлөлт бүрийн талаар цаг алдалгүй мэдээлэл авч, хоорондоо хуваалцах, туршлага солилцох зэргээр цаашдын шинэчлэлтэд хамтран тэмүүлдэг байх нь чухал ач холбогдолтой.

"Премиум Бьюлдинг Материалс" компаниас зохион байгуулдаг "Төгс Бүтээгч" арга хэмжээний хувьд яг л уг хэрэгцээг хангах зорилготой ба үйл ажиллагааны үеэр оролцогчдод тухайн жилийн онцлох бүтээгдэхүүн, инновацын шийдэл, санаачилгыг танилцуулахаас гадна нээлттэй хэлэлцүүлэг, бүтээгдэхүүн технологийн үзэсгэлэн, мэргэжилтнүүдийн илтгэл гэх мэт баялаг хөтөлбөртэй байдаг.


"Төгс бүтээгч-2023" арга хэмжээний тойм

Unread Media

 "Төгс бүтээгч-2024" юугаараа онцлог вэ? 

Өмнөх жилүүдэд тэд тус үйл ажиллагааг салбарын мэргэжилтнүүдэд зориулан мэргэжлийн сэдвүүдийг хөндөхийг урьтал болгодог байсан бол энэ жил хүрээгээ тэлж, хэн бүхэн хүрэлцэн ирэх боломжтой нээлттэй арга хэмжээ болгон өргөжүүлж байгаа ажээ.

Ийн хүрээгээ тэлэх болсон учир нь барилга, орон сууцны сэдэв хэн бүрд хамаатай асуудал гэдэгтэй холбоотой. Тодруулбал, бидний амьдралд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, түүнийхээ чанар чансааг таних, зохих шалгууруудыг тавих, аюулгүй аж төрөх орчноо бүрдүүлэхээс эхлээд тухайн барилга, байшнаа засаж, шинэчлэх, түүнд шаардлагатай бараа материал худалдаж авах зэрэг шаардлага бишгүй олон гардаг. Тэр бүрд мэдлэг, мэдээлэл дутуугаас буруу сонголт хийж, хожим тухайн сонголтынхоо үр дүнг хэд дахин нугалж аван, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэлзүйгээрээ хохирдог харамсалтай тохиолдол цөөнгүй бий.

Барилгын салбарыг тойрсон энэ мэт асуудлуудыг хэрэглэгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар шийдэх нь урт хугацаандаа хамгийн оновчтой, үр дүнтэй арга хэмээн үзсэн нь энэ жилийн арга хэмжээний хүрээг тэлэх болсон гол шалтгаан. Өөрөөр хэлбэл, энэ жилийн "Төгс Бүтээгч" үйл ажиллагаа нь гэртээ, ажил дээрээ гээд засвар үйлчилгээ хийхээр төлөвлөж байгаа хэн бүхэнд яаж сонголт хийх, бетоны стандартыг хангах, хэрхэн захиалга хийх зэрэг цогц мэдээллийг өгөх юм.



нууц задлахад: тэнд хэн байх вэ? 

"Stora" ба барилгын материалын худалдан авалт

"Stora" барилгын салбарт хөл тавьсан тухай мэдсэн үү?

Саяхныг хүртэл нууц байсан юм шүү. Барилгын материал худалдаж авахад тулгардаг томоохон асуудлын нэг нь худалдан авах үйл явц байдаг. Тэгвэл amazon.com болон бусад худалдааны сайтуудаас өргөн сонголт бүхий бараа бүтээгдэхүүнийг өөрсдийн үйлчилгээгээр дамжуулан хялбараар худалдан авах боломж олгодог "Stora" стандарт хангасан, найдвартай бүтээгдэхүүнийг онлайнаар захиалах боломжийг нэвтрүүлж байгаа ба энэ тухайгаа "Төгс бүтээгч" дээр танилцуулах юм байна.

2. "Sika" ба үерийн асуудал

Барилга, байшин, бүтээн байгуулалтын цогц шийдлийг санал болгодог олон зуун жилийн түүхт "Sika" брэнд энэ удаа маш тодорхой зорилгын хүрээнд оролцох аж. Тэр нь сүүлийн жилүүдэд нийслэл хот, суурин иргэншлийн бүсүүдийн толгойны өвчин болж буй үер усны эрсдэлээс сэргийлэх шийдлийн тухай. Барилгын салбарт гарсан шинэлэг технологиуд байгалийн гамшгийг хохирол багатай туулахад бидэнд хэрхэн туслахыг тэд арга хэмжээний үеэр ярилцах болно.

Бусад нь нууц буюу бусад үйл ажиллагаа

Үндсэн хөтөлбөрөөс гадна сонирхолтой подкаст, зочин илтгэгчид ч тайзнаа гарах ба зохион байгуулагчид үүнийг гэнэтийн бэлэг болгон үлдээж буй.

Бидний олж мэдсэнээр арга хэмжээний үндсэн мэдээллүүдээс гадна "CU"-ийн салбаруудаар худалдаалах шинэхэн кофе болон "Asahi", "Chinggis" зэрэг шар айргуудын амталгаа хийгдэхээс гадна "Storabox"-ийн бэлдсэн нууц хайрцгуудыг нээж, гэнэтийн бэлэг дүүрэн тоглоомуудыг тоглон хөгжилдөх гэх мэт чөлөөт хөтөлбөрүүд ч багтжээ.


Энэхүү үйл ажиллагаанд оролцоход такс, бүртгэл шаардагдахгүй бөгөөд ердөө дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Шангри-Ла төвийн Баллрүүм хурлын тэнхимд биечлэн ирэхэд л хангалттай ажээ.