Өмнө нь бид санхүүгийн салбарт орж ирсэн зээлийн шинэ соёл буюу зээлийн оноог танилцуулсан “Зээлийн шинэ соёл: Зээлийн оноо + FICO Монголд” хэмээн нийтлэлийг уншигч танд хүргэж байсан билээ.
Дэлгэрүүлж уншин: Зээлийн шинэ соёл: Зээлийн оноо + FICO Монголд
Энэ удаа бид тус соёлыг улам дэлгэрүүлэн задалж, тэгэхдээ АНУ-ын нийт зээл олголтын шийдвэрийн 90 хувьд нөлөөлдөг FICO зээлийн оноог Цагаан толгойн А-Я хүртэлх үсэгт багтаан тайлбарлаж байна.
Апп
АНУ тэргүүтэй дэлхийн 100 гаруй оронд нэвтэрсэн FICO зээлийн оноог Sainscore-ийн хамт олон Монголд нэвтрүүлээд нэг жилийн хугацаа өнгөрөх гэж буй. Та яг одоо Sainscore аппыг татан авч бүртгүүлээд өөрийн FICO оноогоо тодорхойлох боломжтой. Ингэснээр та ирээдүйд зээл судлуулах цагаа хэмнэхийн зэрэгцээ, бага хүү, өндөр дүнтэй зээл авах боломж бүрдэх юм.
Боломжууд
Та FICO оноогоо тогтмол шалган, оноонд тань нөлөөлж буй суурь шалтгаануудаа хянаснаар оноогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой бөгөөд өндөр оноотой байх тусам илүү найдвартай зээлдэгч болохын зэрэгцээ зээл олгогч байгууллагууд таны оноонд үндэслэн зээлийн хүсэлтийг тань илүү хурдан, шуурхай шийдвэрлэнэ гэсэн үг. Мөн FICO нь таны зээлийн мэдээллийн нууцыг чандлан хадгалах бөгөөд гагцхүү оноо, түүнд нөлөөлсөн суурь шалтгааныг л харуулдаг тул зээлийн түүхээ зээл олгогчидтой хуваалцах шаардлагагүй.
Виртуал оноо
Дэлхий дахинд хэдийн нэвтэрсэн зээлийн оноо гэх ойлголт манайд шинэ соргог сэдэв хэвээр байгаа билээ. Зээлийн оноо гэдэг нь тун товчдоо таны зээлээ эргэн төлөх магадлалыг тооцоолсон виртуал оноо юм. Тодруулбал, бид санхүүгийн бүх мэдээлэлдээ тулгуурласан нэг оноотой болж, түүнийгээ зээл олгож буй байгууллагуудтай хуваалцана. Ингэснээр байгууллага бүр бидний санхүүгийн мэдээллийг судлан зардал гаргаж, цаг хугацаа үрэх шаардлагагүй болно гэсэн үг.
Гадаадын зах зээлд
Гадаадын зах зээл дээр FICO оноо нь 100 гаруй оронд банк санхүүгийн салбарын үндсэн шийдвэр гаргах суурь үзүүлэлт болохоос гадна зөвхөн зээл авахаар хязгаарлагддаггүй бөгөөд банк санхүү, даатгал, автомашины зээл, харилцаа холбоо, эрүүл мэнд зэрэг өдөр тутмын хэрэглээнд ч өргөн хүрээнд ашиглагддаг байна.
Давуу тал
FICO оноо нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар ашиглан зээлийн эрсдэлийг тооцоолдог бөгөөд таны оноонд нөлөөлсөн суурь шалтгааныг тайлбарлаж өгдөг гэдгээрээ давуу талтай. Үүнээс гадна дээр дурдсанчлан FICO оноотой байхад та зээлийн түүхэн мэдээллээ зээл олгогч нартай хуваалцах шаардлагагүйн дээр оноонд тань нөлөөлж буй хүчин зүйлсээ хянан оноогоо сайжруулах боломжтой билээ.
Ердөө ганцхан хором
Та өөрийн зээлийн оноогоо мэдэхэд банкны мэргэжилтэнтэй уулзах, олон бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Зөвхөн Sainscore-ийн аппын тусламжтайгаар та зээлийн оноогоо ердөө нэг минутын дотор тодорхойлох боломжтой бөгөөд энэ нь цагийг тань хэмнэж, хүндрэл бага учруулахаас гадна хамгийн гол нь үнэ төлбөргүй гэдгийг дурдууштай.
Ёс зүй
FICO оноо нь зөвхөн зээлдэгчийн санхүүгийн түүхийг үнэлэхэд зориулагдсан бөгөөд тэгэхдээ үндэсний хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах ёс зүйн дэглэмийг чандлан сахин ажилладаг.
Жишиг
FICO оноог эх орондоо нутагшуулсан Sainscore-ийн хамт олон Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд заасны дагуу тусгай эрхээ 2021 онд авсан бөгөөд томоохон банкны аппуудын зээлийн хэсэгт нэгэнт нэвтрээд буй. Тэд өөрсдийн үйл ажиллагаандаа мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 болон мэдээллийн технологийн засаглал, менежментийн загвар тогтолцооны COBIT 5.0 зэрэг олон улсын стандартыг мөрддөг тул хэрэглэгч таны мэдээлэл задрах, устах аюулгүй ажээ.
Зээлдэгчийн хувийн мэдээлэл
Та санхүүгийн бүх мэдээлэл дээрээ тулгуурласан нэгдсэн оноотой болсноор зээл олгож буй байгууллага бүрд өөрийн ажил олгогчийн нэр, цалингийн хэмжээ, гэрийн хаяг, ам бүлийн тоо, гэр бүлийн гишүүдийн дугаар зэрэг хувийн мэдээллээ заавал өгөх шаардлагагүйгээр уян хатан, таатай нөхцөлтэйгөөр шийдэх боломжтой. Ингэснээрээ хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах давхар боломж бүрдэнэ.
Итгэлтэй
FICO оноо нь хамгийн сүүлийн үеийн мэдлэг туршлага, программ хангамжид суурилан тодорхойлогддог бөгөөд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болох 300-850 онооны системийг ашигладаг. Мөн дээр дурдсанчлан олон улсын жишиг, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах стандартын шаардлагыг бүрэн хангасны зэрэгцээ ойлгоход хялбар, ил тод байдал зэрэг олон давуу талтай.
Кредит оноо (Credit Score)
Хувийн мэдээллийн аюулгүй байдал, зээлийн өндөр хүү зэрэг шалтгаануудын улмаас дэлхийн олон улс орон зээлийн оноог ашиглах болоод олон арван жил болсон билээ. Жишээлбэл, АНУ-д та орон сууц, автомашин, аялал, эрүүл мэнд, боловсролын зээл авах бол зөвхөн зээлийн оноотой (credit score) байхад л хангалттай байдаг байна.
Лавлагааны чанар
FICO оноог бодит зээлийн мэдээлэлд тулгуурлан гаргадаг тул хэрэглэгч бүрийн оноо нь тодорхой алгоритм, аналитик загварын үр дүн болно. Эдгээр нь тухайн хэрэглэгчийн кредит профайлыг бүрдүүлэх бөгөөд лавлагааны мэдээллийн чанар, хугацаа зэргээс шалтгаалан оноо илүү нарийвчлалтай, бодитой тодорхойлогддог байна. Түүнчлэн FICO онооны загварууд нь олон арван жилийн түүхтэй, 200 мянга гаруй хэрэглэгчийн дата дээр суурилан боловсруулсан тул зээлийн шийдвэрийг логиктой, өгөгдөлд суурилсан байдлаар гаргадаг тул энэ нь банк, санхүүгийн байгууллагын хувьд ч зээлийн эрсдэлийг бууруулах гол механизм болдог онцлогтой.
Монгол дахь Fico онооны хэрэглээ
FICO оноо Монголд банк санхүү, даатгал, автомашины зээл гээд олон төрлийн салбарт үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тус оноог банкны оноотой хослуулан ашиглах шинэ төрлийн стратегийг ч боловсруулаад буй. Ингэснээр найдваргүй зээлийн хувийг 0.3 хувиар бууруулах боломжтой болоод буй аж.
Нэвтрүүлэлтийн зардалгүй
Зээл олгогч компани хүний, технологийн гээд төрөл бүрийн зардал гарган зээлийн судалгаа хийдэг бөгөөд тус зардал нь бизнесийн зарчмаар зээлдэгч бидэнд зээлийн хүүгээр дамжин ирдэг буюу зээлийн хүү өндөр байх нэгэн шалтгаан болдог. Үүний шийдэл болсон нэгдсэн зээлийн онооны үйлчилгээ буюу FICO оноо нь нэвтрүүлэлттэй холбоотой ямар нэгэн зардалгүйн дээр API, web аль ч хэлбэрээр үйлчилгээ авах боломжтой бөгөөд систем хоорондын холболт хийхэд хялбар зэрэг олон боломжийг нэг дор бүрдүүлээд буй.
Оноогоо сайжруулах
FICO оноог зээлийн түүх (15%), шинэ зээл лавлагаа (10%), зээлийн багц (10%), зээлийн үлдэгдэл (30%), эргэн төлөлт (35%) гэсэн таван шалгуур үзүүлэлтээр дүгнэж, 300-850 оноогоор илэрхийлдэг. Үүнээс 700-гаас дээш оноо нь онцгой сайн, 630-699 оноо маш сайн, 600-629 бол сайн, 580-599 боломжийн, 390-579 оноо нь тааруу хэмээн ангилагдана. Түүнчлэн Sainscore таны оноонд хамгийн ихээр нөлөөлж буй дөрвөн хүчил зүйлийг (суурь шалтгаан) танилцуулдаг учир өөрийн оноогоо хэрхэн ахиулахаа мэдэх бүрэн боломжтой.
Өндөр хүү ≠ Өндөр оноо
Таны амжилттай төлсөн зээл бүр зээлийн оноог тань өсгөх бөгөөд мэдээж өндөр оноотой байх тусам илүү их хэмжээтэй зээлийг бага хүүтэй авах боломж бүрдэнэ. Түүнчлэн өндөр зээлийн оноо нь илүү таатай зээлийн нөхцөлийг ч бүрдүүлэх боломжтой.
Платформ
FICO-гийн зээлийн онооны платформ нь дата, аналитик, хиймэл оюунд тулгуурладаг бөгөөд “The Forrester Wave” (2023), “Fintech & Payments”, “Chartis Research RiskTech100®” зэрэгт удаа дараа тэргүүлж байжээ. Sainscore-ийн апп нь тус технологийг Монголд албан ёсоор нэвтрүүлсэн анхны платформ болоод буй.
Рейтинг
FICO нь салбартаа тэргүүлэгч, нэр хүндтэй бөгөөд санхүүгийн эрсдэлийн удирдлага, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын технологиороо дэлхийд тэргүүлдэг. Энэхүү үнэлгээг олон улсын бие даасан судалгааны байгууллагууд мөн баталдаг бөгөөд түүний нэгэн жишээ нь тус байгууллага хамгийн сүүлд Эрсдэлийн удирдлага технологийн инновацын шилдэг байгууллагаар шалгараад буй (Chartis).
Суурь шалтгаан
Таны зээлийн оноонд хамгийн ихээр нөлөөлж буй хүчил зүйлийг суурь шалтгаан гэх бөгөөд дээр дурдсанчлан Sainscore-ийн зүгээс хэрэглэгчдэдээ дөрвөн суурь шалтгааныг нь танилцуулдгаараа онцлогтой. Өдгөө Sainscore нь санхүүгийн салбарын 450 гаруй байгууллагад зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлж буй бөгөөд уншигч та ч өөрийн зээлийн онооныхоо суурь шалтгааныг тэдний аппаар дамжуулан мэдэх боломжтойг онцлууштай.
Таван шалгуур үзүүлэлт
Дээр дурдсан FICO оноог тодорхойлоход ашигладаг таван шалгуур үзүүлэлтийг дэлгэрүүлэн тайлбарлая:
Эргэн төлөлт: FICO оноо нь та төлбөрөө хугацаанд нь төлсөн эсэх, төлбөрөө хэдэн удаа хоцрогдолтой төлсөн, хэр хоцорсон зэргийг харгалзан авч үздэг.
Шинэ зээл лавлагаа: Хэрэв та богино хугацаанд хэтэрхий олон шинэ зээл авсан бол энэ нь таныг зээл авахаас өөр аргагүй байдалд орсныг харуулах бөгөөд зээлийн оноонд тань сөргөөр нөлөөлнө гэсэн үг.
Зээлийн багц: Зээлийн олон төрлүүд (автомашины зээл, моргейжийн зээл, зээлийн картын зээл гм.) нь таны янз бүрийн төрлийн зээлийг удирдах боломжтой буйг харуулдаг байна.
Зээлийн түүх: Зээлийн түүх нь урт байх тусмаа илүү их мэдээлэл агуулдаг бөгөөд илүү эрсдэл багатай хэмээн тооцогддог.
Зээлийн үлдэгдэл: FICO оноо нь та төлбөрөө хугацаанд нь төлсөн эсэх, төлбөрөө хэдэн удаа хоцрогдолтой төлсөн зэргийг харгалзан авч үздэг.
Уян хатан
Зээлийн оноо нь бусад зээлийн судалгаа, лавлагаа зэргээс илүү уян хатан гэдгээрээ давуу талтай. Учир нь зээлийг оноог тодорхойлоход санхүүгийн зан төлөвт үндэслэн тогтмол шинэчлэн, зээлдэгчийн зөвхөн өнгөрсөн бус, мөн ирээдүйн эрсдэлийг урьдчилан таамаглахын зэрэгцээ, бусад олон хүчин зүйлсийг тэнцвэртэйгээр авч үзэн үнэлдэг тул онооны өсөлт, бууралт нь түлхүү хэрэглэгчээс өөрөөс нь хамааралтай байдаг.
Үр өгөөж
Зээлийн оноо өндөр байх тусам хэрэглэгчид зөвхөн бага хүүтэй зээл авахаас гадна, банк болон санхүүгийн байгууллагуудад итгэлтэй, хариуцлагатай зээлдэгч гэдгээ нотлох боломж бүрдэх юм. Мөн FICO онооны тусламжтайгаар зээл олгогчид зээлийн шийдвэрээ илүү хурдан шуурхай гаргах боломж бүрдэх бөгөөд улмаар санхүүгийн эрсдэлийг бууруулж, зээлийн муу багцыг багасгаад зогсохгүй зээлийн дундаж хүү ч буурах боломжтой зэрэг олон үр өгөөжтэй.
ФайКО
Дэлхий даяар 40 гаруй оффистой, АНУ-ын Калифорний мужийн Сан Хосед төвтэй FICO нь анх 1956 онд Уильям Фейр, Эрл Исаак нарын байгуулсан дата аналитикын компани юм. Өдгөө дэлхий даяар зээлийн оноо болон аналитик тоон загвар, шинэ хэрэглэгч нэмэх болон үйлчилгээ, аюулгүй байдалд зориулсан аналитик програм бүтээн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй бөгөөд тус компанийн бүтээгдэхүүн болох FICO оноог АНУ-ын зээл олгох шийдвэрийн 90 хувьд ашиглагддаг гэдгээрээ онцлогтой.
Хамтын ажиллагаа
АНУ-ын FICO компани болон Sainscore-ийн хамтын ажиллагаа нь Монголын санхүүгийн салбарын илүү ил тод, найдвартай байдал, хурдан шийдвэр гаргах нөхцөл, системийн орон зайг бүтээхэд томоохон алхам болоод буй. Энэхүү түншлэл нь манай зээлийн зах зээлийг тогтворжуулах, хэрэглэгчдийн санхүүгийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн чухал дэвшил болж буй билээ.
Цар хүрээ
FICO нь Дэлхий даяар 40 гаруй оффистой бөгөөд Сан Рафаэль, Сан Диего
(Канад), Остин, Фэйрфакс, Боземан, Нью-Йорк (АНУ), Лондон, Бирмингем (Их Британи), Йоханнесбург, Милан, Москва, Беншейм, Мюнхен, Мадрид, Истанбул, Сан Пауло, Бангалор, Бээжин, Сингапур зэрэг хотуудад бүс нутгийн төвүүдтэй.
Түүнчлэн FICO нь сүүлийн жилүүдэд нийтдээ 100 тэрбум зээлийн оноог борлуулаад буй бөгөөд өнгөрөгч 2024 онд Chartis Research RiskTech100 тайланд эрсдэл, комплайнс технологийн шилдэг таван компаниар хоёр дахь жилдээ тодорчээ.
Чухал, онцлог шинжүүд
FICO-гийн онцлог шинжүүдээс доор дурдвал:
Батлагдсан: Хэрэглэгчийн зээлийн эрсдэлийг нарийн оновчтой тооцдог
Уян хатан: Олон модельд технологи нь өөр өөр зээлийн мэдээллийн сангаас ирж буй дата мэдээллийн дагуу оновчтой ажиллах боломжийг олгодог
Хялбар: Зээлдүүлэгч, зээлийн мэдээллийн сангуудаас үл хамааран хурдан, хялбар ашиглах боломжтой
Шийдвэр гаргалтын хурд
FICO онооны хамгийн том давуу тал нь зээлийн шийдвэрийг хурдан гаргах боломжийг олгодогт оршино. Уламжлалт аргаар зээлийн хүсэлтийг шийдвэрлэхэд хэдэн өдөр, заримдаа бүр хэдэн долоо хоног шаардагддаг байсан бол FICO оноо ашиглан хэдхэн минутын дотор зээлийн эрсдэлийг үнэлж, шуурхай шийдвэр гаргах боломжтой. Энэ нь зээлдэгчдэд цаг хэмнэхээс гадна зээл олгогч байгууллагуудад ч үр ашигтай ажиллах боломжийг олгоод буй.
Эрсдэлийг эрэмбэлэх
Зээлийн онооны загварууд нь түүхэн өгөгдөлд тулгуурлан ирээдүйн гүйцэтгэлийг урьдчилан таамаглах зорилготой бол зээлийн эрсдэлийн оноо нь эрсдэлийг эрэмбэлэх зорилготой. FICO оноо нь хэрэглэгчийн зээлийн мэдээлэлд үндэслэн хэрэглэгчийн эрсдэлийг эрэмбэлдэг. Өөрөөр хэлбэл, 300 оноотой зээлдэгч зээлээ төлөх магадлал таван зээлдэгч тутамд нэг байдаг бол оноо өсөх тусам зээлдэгчийн зээлээ төлөх магадлал өсдөг байна.
Юм юмыг багтаасан зээлийн оноо
Санхүүгийн талбарт улам бүр хүчтэйгээр нэвтрэн орж буй технологийн дэвшлийн нэгэн жишээ болсон зээлийн оноо нь тус салбарын ирээдүй. Дээр дурдсанчлан зээлдэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлаас эхлээд зээлийн эрсдэл, шийдвэр гаргалтын хурд, зээлийн хүүгийн хэмжээ зэрэг олон хүчин зүйлд зээлийн оноо томоохон өөрчлөлт авч ирэх боломжтойг давтан дурдууштай.
Явцын хяналт
Монголд хэрэгжүүлж буй FICO онооны нэгэн онцлог бол явцын хяналт. Тодруулбал, зээлийн данснуудыг явцын дунд багцаар хянах, тэгэхдээ эргэн төлөлтийн ангилал үүсгэх, багцын удирдлага хэрэгжүүлэх, эргэн төлөлт хийх чадваргүй зээлдэгчийг тодорхойлж, найдваргүй зээлдэгч болох эрсдэлийг бууруулах, мөн тухайн зээлийн эргэн төлөлтийн явцын хяналтыг сайжруулах, зээлийн гэрээг оновчтойгоор шинэчлэх зэрэг арга хэмжээг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд буй ажээ.