Харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн бидний таван мэдрэхүй бүгд өдөр тутамдаа төрөл бүрийн мэдээлэл гадаад орчноос авч байдаг. Гэвч эдгээр мэдрэмжийн урсгал дунд бидэнд хангалттай сайн төвлөрөх, оюун санаагаа амраах, дотоод ертөнцтэйгээ холбогдох цаг ховорхон гардаг шүү дээ. Яавал олон ажил зэрэг амжуулах, юу хийвэл нэг ч гэсэн минутыг үр дүнтэй өнгөрүүлэх тухайд л анхаарал хандуулж буй энэ цаг үед “тархиа унтраах” нь мөн ялгаагүй чухал билээ. 

Иймд бид чөлөө завгүй хэмнэлээс түр холдож, бүх мэдрэхүйгээ нэгэн зэрэг ажиллуулах онцгой боломж бүхий нэгэн арга хэмжээг танилцуулж байна. Энэ бол Sound Meditation Mongolia студиэс хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа “Бүх хүртэхүйд” арга хэмжээ юм. Ингээд тус арга хэмжээг зорин очих гурван шалтгааныг хуваалцъя.


ХӨГЖИМТ БЯСАЛГАЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Хөгжим бол хүний зүрх сэтгэл, оюун санаанд шууд хүрч чаддаг цөөн хэдэн урлагийн нэг. Аялгуу, чичиргээ, хэмнэл, давтамж нь зөвхөн чихээр сонсогдоод зогсохгүй, биеийн эс бүрд хүрдэг онцгой чанартай. Харин бясалгалын үзүүлэх дотоод төвлөрөлтэй хослуулбал энэ нөлөө нь улам гүнзгийрч, бидний бие махбод, сэтгэл зүйд эерэг өөрчлөлтүүдийг бий болгодог ажээ. Эртнээс нааш олон соёл иргэншилд хөгжимт бясалгал нь эдгэрэл, тайвшрал, сэтгэлийн амар амгалангийн эх булаг байсаар ирсэн нь ч үүний нотолгоо юм.



Хөгжимт бясалгал ямар давуу талтай вэ?

Сэтгэл санааг тогтворжуулах: Тайван хэмнэл, давтамж бүхий хөгжим нь тайвшрал, төвлөрлийг нэмэгдүүлж, түгшүүр, сэтгэлийн дарамтыг бууруулдаг.

Стресс бууруулах: Хөгжим сонсох үед бие кортизол буюу стрессийн дааврын түвшнийг бууруулж, серотонин, допамин зэрэг “аз жаргалын” даавруудын ялгарал нэмэгддэг. Мөн дархлааны системийн үйл ажиллагааг дэмжих давуу талтай.

Биеийн физиологийн өөрчлөлт: Идэвхгүйгээр хөгжим сонсох үед бидний биед байгалийн өвчин намдаагч болох эндорфины ялгарал идэвхждэг.

Анхаарал төвлөрөл сайжруулах: Хөгжимт бясалгал нь бодол цэгцэлж, тухайн мөчид төвлөрөхөд тусалдаг. Энэ нь бүтээлч сэтгэлгээг ч ач холбогдолтой.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ТУРШЛАГА

Урлаг болон бясалгалын хоршлоор дамжуулан хүмүүст тайвшрал, сэтгэлийн амар амгаланг бий болгох зорилготой Sound Meditation Mongolia студи нь 2022 онд үүсгэн байгуулагдсан ба анхны “Бүх хүртэхүйд” арга хэмжээг 2023 оны тавдугаар сард зохион байгуулж байсан. Тэр цагаас эхлэн төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулсаар “Бүх хүртэхүйд” эвентийг хоёр дахь удаагаа хийхээр бэлтгэл ажлаа хангаж буй нь энэ юм.

Арга хэмжээний хөтөч багш Б.Тэлмүүний хувьд Австрали Улсад дүрслэх урлаг, зураачийн чиглэлээр суралцаж байхдаа хөгжимт бясалгалыг сонирхон судлах болж, улмаар The Sound Healing Academy-ийг төгссөн аж.

Дэлгэрүүлэн унших: “Sound Meditation Mongolia” компанийн хамтран үүсгэн байгуулагчид Б.Тэлмүүн, Б.Батчимэг


ОРОН ЗАЙН ӨВӨРМӨЦ ШИЙДЭЛ

“Бүх хүртэхүйд” арга хэмжээ нь зөвхөн хөгжимд төвлөрөхөөс гадна орчны уур амьсгал, архитектурын шийдлээр дамжуулан таны мэдрэхүйг илүү хүчтэй идэвхжүүлэхээр бэлдэж буй. Тодруулбал, саунд арт, медиа арт бүтээлтэй хослуулан монгол соёл, үндэсний бэлгэдэл, үнэ цэнэ, агууламжийг шингээсэн 9 метр өндөр тааз, 360' хананы гэрэлтүүлэг бүхий орчин үеийн минимал өнгө төрхийг шингээсэн Ballroom ZU-д зохион байгуулагдана. Энэ нь оролцогчдыг өдөр тутмын танил орчноос нь бүрэн алсруулж, өөр ертөнцөд авчирч байгаа мэт мэдрэмж төрүүлэх нь лавтай.

Сонирхуулахад, судалгаагаар орон зайн гэрэл, өнгө, өргөн зай талбай нь хүний тархинд тайван байдлыг өдөөдөг бөгөөд бясалгалын үр дүнг 25-30%-иар нэмэгдүүлдэг ажээ.



ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Хөгжимт бясалгалын хөтөч багш Б.Тэлмүүн

Саунд артист Х.Цэцэн

Хэзээ: 2025.08.17-ны өдөр 19:00-21:00
Хаана: Ballroom ZU

Taсалбар худалдан авах

Дэлгэрэнгүй мэдээлэл: 9700-2707