Байгалийн тосны хүчлүүд болон био идэвхт нэгдлүүдээр баялаг самар гэгч хүнс нь бие махбодод үзүүлэх түмэн зүйлийн ашиг тусаараа олон зууны турш шагшигдаж ирсэн билээ. Эрүүл мэндийн ач холбогдол, амт чанараас шалтгаалан бүйлс, ангаахай, наргил модны гээд төрөл бүрийн самар өргөн хэрэглээнд бий бөгөөд энэхүү нийтлэлээрээ бид Монгол орныхоо хангай нутагт ургадаг хушны самар болон самрын тосыг эх орондоо үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэж буй HushKhan брэндийг онцоллоо. Ингээд хушны самрын онцлог, ач тус болоод HushKhan брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийг үнээр худалдан авах боломжтой поп-ап дэлгүүрийг сонирхуулъя.

ЯАГААД HUSHKHAN САМАР ГЭЖ?

Хушны самрыг дэлхийн өнцөг булан бүрээс хураан авч болно. Гэхдээ Монгол, Оросын эрс тэс уур амьсгалд сайтар дасан зохицсон Сибирийн ойн модонд ургадаг хушны самар нь шим тэжээлийн агууламжаар хамгийн өндөрт тооцогддог. Тиймээс байгалийн хатуу ширүүн нөхцөлд, хүний гар хүрээгүй онгон байгалиас сорчлон хураасан HushKhan брэндийн самрыг Монгол гэлтгүй олон улсын хэрэглэгчид зорьж хэрэглэдэг аж.
Эл самарт агуулагдах ханаагүй тосны хүчлүүд болох омега 3-6-9 нь тархины мэдээлэл дамжуулалт, анхаарал төвлөрөлтийг дэмжихээс гадна зүрх, судасны өвчний эрсдэлийг бууруулах, дархлааны тогтолцоог сайжруулах ач холбогдолтой. Мөн яс, үе мөчний эрүүл мэндийг дэмжих манган болон шарх эдгэрэлтийг түргэсгэх цайрын агууламжийг ч дурдууштай.
Дэлгэрүүлж унших: Аялалдаа хушны самар авч явах 4 шалтгаан, 4 ач тус
ХУШНЫ САМРЫН ТОС

HushKhan брэнд нь хуш самрыг шахаж, эзлэхүүний гуравны нэгтэй нь тэнцэхүйц тосны охийг гарган авдаг тул самрын тос нь био идэвхт нэгдлүүд болон байгалийн тосны хүчлүүдээр онцгой баялаг. Тодруулбал, хоол боловсруулах замд ормогцоо цатгалан мэдрэмж төрүүлдэг цорын ганц байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох пинолены хүчил нь уг тосонд агуулагддаг. Тиймээс ч жингээ барьж байгаа үедээ өглөө бүр өлөн элгэн дээрээ хушны самрын тос ууж хэвшвэл хоолны дуршлаа эрүүлээр хянах боломжтой юм.
Зөвхөн жингээ барих ч гэлтгүй эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхний хэрэглээ болоод буй энэхүү тосны охь нь ходоодыг тосон бүрхүүлээр хучин хамгаалж, ашигт бодис, шим тэжээлийн шимэгдэлтийг сайжруулдаг. Мөн цөсний хүүдийг идэвхжүүлж хоол шингэлтийг хурдасгадаг давуу талтай. Хэрэв та биеэ хоргүйжүүлж, дархлаагаа дэмжихийг хүсвэл өглөө бүрийг нэг халбага тос ууж эхлүүлээрэй. Самраас авч болох бүхий л ашигтай нэгдлүүдийг бага бүтээгдэхүүнээс илүү өндөр агууламжтайгаар олж авахыг хүсвэл самрын тос хамгийн зөв сонголт байх болно гэсэн үг юм.
ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ БАРИХ ХАЛАМЖИТ БЭЛЭГ

Самрын тосыг дангаар нь ууж заншихаас гадна үс арьс, хумсандаа шууд түрхэж хэрэглэх боломжтой. Учир нь тосонд агуулагдах витамин Е-гийн байгалийн халуун чанар нь хүйтэнагаарт хуурайшиж эмзэгшсэн арьсанд гүн тэжээл өгөх үйлчилгээтэй аж. Үүнээс гадна бүх төрлийн хоол, зуушаа амтлахад тохирно. Иймд тэмдэглэлт баяруудаар хайртай дотнын хүмүүстээ ямар бэлэг барих тухайгаа бодож, санаагаа чилээж суугаа бол ашигтай агууламжаар баялаг, төрөл бүрээр ашиглаж болох энэхүү тосыг бэлэглэх сайхан санаа болж мэдэх юм.
ӨӨРИЙН БИЕЭР АМТАЛ, ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР АВ
Дээрх бүтээгдэхүүнүүдтэй илүү ойроос танилцахыг хүсвэл Shangri-La Hotel-ийн лобби хэсэгт ирэх сарын 15-ныг дуустал поп-ап дэлгүүр ажиллана. Хамгийн онцлууштай нь, бүх бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр, амталгаатай зарагдаж байгаа тул заавал зориорой. Ойр тойрныхондоо барих бэлгээ ч эндээс нэг сайн базаагаад авах боломжтой.




Эх орныхоо онгон дагшин байгальд ургасан самрыг ямар нэг хольцгүйгээр, зохистой технологиор боловсруулан шууд хүргэж буй дотоодын үйлдвэрлэгч брэнд бол HushKhan.
Аялалдаа хушны самар авч явах 4 шалтгаан, 4 ач тус
Холбогдох утас: 77173399
Веб хуудас: www.hushkhan.mn
Цахим шуудан: info@nordroad.mn
Сэтгэгдэл бичих

