Цахим орчинд хэдхэн товч дараад л дэлхийн хэмжээний байгууллагуудын вебээр зочлон хамт олон, соёл, ажлын байрны мэдээлэл, карьер өсөлт гээд ямар ч байгууллагыг хүний нөөцийн хувьд судлан, ил тод мэдээлэл хүлээн авах боломжтой эринд бид амьдарч байна. Тэгвэл энэ жишгийг Монголдоо анхлан нутагшуулж буй people.mobicom.mn-ийг бид өнөөдөр танилцуулъя.

Ажлын анкет, сургалт хөгжил, байгууллагын соёл зэрэг хэзээд уламжлалт бөгөөд уйтгартай сонсогддог үгсийг Мобиком Корпораци дижитал хувьслын хүрээнд дахин шинээр тодорхойлжээ. Бүтээх үйл явцын хувьд agile арга барилыг баримталсан буюу шийдвэр гаргах үйл явцыг түргэсгэж, төслийн анхны санаа гарахаас дуусах хүртэл асар богино хугацаанд үр дүнтэй ажиллаж дуусгасан уг сайт яг өнөөдрөөс нийтэд нээлттэй болоод байгаа билээ.

people.mobicom.mn гэж юу вэ?

САЙН ЖИШИГ

Энэхүү сайтын хамгийн гол онцлог давуу тал нь уламжлалт хандлагыг эвдсэнд оршино. “Үнэхээр яагаад хүний нөөцийн сайтууд зөвхөн компанийг ажилтнаа сонгоход туслах ёстой гэж? Яагаад ажилтанд компаниа сонгоход тусалж болохгүй гэж?” Ийнхүү хүн төвтэй сайт бүтээсэн нь бизнесийн сайн жишиг хандлагыг илэрхийлж байна.

Түүнчлэн 20 гаруй жилийн турш цогцлоон, хөгжүүлж ирсэн байгууллагын соёлыг корпороцийн ажилтнуудад төдийгүй ирээдүйн ажил горилогчид, олон нийтэд нээлттэй танилцуулж, брэнд ажил олгогчийн өнгө төрхийг бэхжүүлэх, цаашлаад хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, үр өгөөжтэй зохион байгуулснаар цаг хугацаа хэмнэх, зардлын үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талуудыг бий болгоно хэмээн итгэж энэхүү төслийг хэрэгжүүлжээ.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД ҮЙЛ АЖИЛЛАГАА

Юун түрүүнд тэд ажилд орох гэж буй хүмүүсийн хамгийн их сонирхдог сэдэв болох өсөн дэвших боломж, ажиллах орчин, байгууллагын соёл хийгээд үнэт зүйлсийг илэрхийлэхээр сайтаа “Бидний тухай”, “Ажлын гараа”, “Ажиллах орчин” гэх гурван бүлэгт хуваажээ.Бидний тухай хэсэгт байгууллагын тухай товч танилцуулгаас гадна ерөнхий захирлын сар бүр нийт ажилтнууддаа илгээдэг товчхон мессежийг оруулж өгсөн нь ямар ч нуршуу их танилцуулгаас илүүтэй тэдний соёл, үнэт зүйлсийг илэрхийлж байлаа.

Түүнчлэн шинэ ажилтан сонгон шалгаруулах үйл явц, цагийн ажил, дадлага хийх боломжуудыг нээлттэйгээр байршуулсан бөгөөд, “Ажлын орчин” хэсэгт мобикомын оффисын танилцуулга видео, ажлын байрны танилцуулга, болон байгууллагын соёл, үнэт зүйлсийг тайлбарласан агуулгыг шинэ ажил горилогчдод маш хүртээмжтэй байхаар байрлуулжээ. Эндээс нэгэн жишээг онцлон татахад “Бид юуг, яаж хийдэг вэ?” гэх буландаа ажлын байрнуудын үүргийг өөрсдийн ажилтнуудаар товчхон тайлбарлуулан бичлэг байдлаар оруулж өгсөн нь уйтгартай, уншихад урт ажлын байрны тодорхойлолтын хэлбэрийг эвдэж, шинээр ажил горилогчдод ил тод, ойлгомжтой нөхцөлийг бүрдүүлсэн нь харагдана.

Жишээ болгон Хэрэглэгчийн Мэдээллийн албанд ажилладаг СЭЗИС-ийн оюутан А.Энхжингийн ажлын байраа танилцуулж буй дараах бичлэгийг хүргэж байна.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ХӨГЖЛИЙН ЦОГЦ САН

Ажилтан бүр тухайн брэндийн элч байдаг. Тиймдээ ч байгууллагаараа бахархдаг, үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, эргэн тойрондоо эерэг, зөв мэдээлэл түгээдэг, байгууллагаа гэсэн сэтгэлтэй ажилтнуудыг бий болгоход ийм төрлийн сайт үр дүнгээ өгөх нь гарцаагүй.

Сонирхуулахад Мобиком Корпорацын байгууллагын соёлыг бүрдүүлэгч хамгийн чухал нэгэн зүйл бол тэдний оффисын давхар бүрийн цайны өрөөнд байдаг “Ажлын байран дахь хувийн ёс зүй ба хариуцлага” хэмээх соёлын ном ажээ. Үүнийг онцолж буйн учир нь мөн л байгууллагын соёл гэдэг нь цагаан дээр хараар бичигдсэн уламжлалт бичиг баримтын хэлбэрийг эвдсэнийх юм. Тэд энэ номоо мөн тус сайтдаа байршуулсан бөгөөд дараах жишээнээс байгууллагын соёлыг чухам ямар байдлаар төлөвшүүлж, хүргэж буйг харах боломжтой.

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

  • Мобиком 21 аймагт 1500 гаруй ажилтантай.
  • Жилд 10000 орчим ажил горилогчдын анкет хүлээн авдаг.
  • Жил бүр 600 орчим хүнийг Мобиком корпораци ажилд авдаг. Цалинтай оюутан хөтөлбөрийн хүрээнд Call center-д дунджаар 132 оюутан ажиллаж байна.
  • People.mobicom.mn-ийг төслийн баг 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн.
  • Төслийн баг agile арга барилаар ажилласан нь тус компанийн дижитал хувьслын гол элементүүдийн нэгт тооцогддог.

Санал болгох: Байгууллагадаа дижитал соёлыг бэхжүүлэх нь: Яагаад, Яаж, Хэрхэн?

Unread