Алтан навч хийсэж, аяны шувууд буцан хичээл, сургууль эхэллээ. Шинэ сар, шинэ жил, хичээлийн шинэ жил гээд нэгэн шинэ хуудас нээгдэхэд хүн бүхэн урдаа зорилго тавин, түүндээ хүрэх олон төлөвлөгөө гаргадаг билээ. Тэгэхдээ янз бүрийн эх сурвалжуудаас мэдээлэл авдаг бөгөөд мөн урам зориг авах нь ч элбэг.
Тэгвэл оюутан таны суралцах үйлд тусалж, урдаа тавьсан зорилгод танд дэм өгөх маш олон зүйлс байдгийн нэг нь олон төрлийн хэрэглээний програм болон бусад үйлчилгээг хямд эсвэл бүр үнэгүй хэрэглэх боломж юм.
Үүнд бидний өдөр тутам ашигладаг Microsoft-оос эхлээд YouTube хүртэл багтдаг бөгөөд тэдгээрийн санал болгох янз бүрийн үйлчилгээг дэлхийн залуустай мөр зэрэгцэн хүртэх боломж танд ч мөн бий. Иймд энэ удаа дэлхийн томоохон компани, аппууд танд ямар ямар боломжийг санал болгож буйг хүргэхээр бэлдлээ.
1. Adobe Creative Cloud
Монголд ашиглах боломжтой эсэх: Тийм
Adobe Creative Cloud нь дотроо Photoshop, Illustrator, Acrobat Pro, Lightroom зэрэг олон программуудыг багтаадаг. Adobe Creative Cloud сарын 55 долларын төлбөртэй байдаг бол оюутан болон багш нар 20 долларын төлбөртэйгөөр хэрэглэх боломжтой. Төлбөртэй ашиглаж буй тохиолдолд 100 GB-ын Cloud багтаамж үнэгүй дагалдах болно.
2. Spotify Premium Streaming Service
Монголд ашиглах боломжтой эсэх: Тийм
Spotify Premium Student нь үндсэн үнээсээ 50 хувиар бага буюу сарын зургаан доллар. Энэхүү эрхийг мөн Hulu (сарын зургаан доллар байдаг) үнэгүй дагалддаг тул хэрэв та кино, цуврал бүтээл, дуу хөгжмийн дурлагч бол энэхүү хөнгөлөлтийг сонирхоод үзээрэй.
3. Prezi Presentation Tools
Монголд ашиглах боломжтой эсэх: Тийм
Үргэлж бэлдэх шаардлага гардаг PowerPoint-ын Presentation-ээс арай өөр хэлбэрээр Presentation бэлдэхэд Prezi тусална. Оюутан залууст сарын үндсэн үнээсээ 11 долларын хөнгөлөлттэй буюу дөрвөн долларын төлбөртэй.
4. Figma for Education
Монголд ашиглах боломжтой эсэх: Тийм
Figma оюутнуудад үнэ төлбөргүй гэдгийг мэдэх үү? Дизайнеруудын хамгийн өргөн ашигладаг уг программын тусламжтайгаар төрөл бүрийн дизайны ажлыг гүйцэтгэж болохоос гадна хамгийн күүл нь найзуудтайгаа онлайн орчинд хамтдаа нэг файл дээр ажиллах боломжтой.
5. Microsoft Back-to-School Deals
Монголд ашиглах боломжтой эсэх: Үгүй
Microsoft-ын зүгээс хичэлийн шинэ жилийг угтуулан төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ 10 хувийн хөнгөлөлт үзүүлээд буй. Үүнд оюутан, багш, эцэг эхчүүд мөн хамрагдах боломжтой.
Тодруулбал, хэрэв та оюутан бол Office 365 Personal-ыг 50 хувийн хөнгөлөлттэйгөөр, харин Office 365 Productivity-н энгийн хэрэглээний програмуудыг багш болон оюутнууд ямар ч нэмэлт үйлчилгээ идэвхжүүлэхгүйгээр үнэгүй хэрэглэх бүрэн боломжтой.
Microsoft Office 365 Education
6. Notion notes and Tasks app education Plan
Монголд хэрэглэх боломжтой эсэх: Тийм
Notion бол ашиглахад хялбар, уян хатан, загвар дизайны хувьд шинэлэг, бүтээмж сайжруулахад хэрэгцээтэй төрөл бүрийн функц агуулдаг. Апп-д жил, сар, долоо хоногийн төлөвлөлтүүдээ хийж болохоос гадна хичээл, хурлын тэмдэглэл, төслийн санаануудаа бичиж тэмдэглэх, дадал хэвшил болоод хувийн санхүүгээ ч хянах боломжтой.
Мөн шууд татаж аваад ашиглах боломжтой олон жишээ загвар (template) байдгийг дурдах нь зүйтэй. Оюутны цахим шуудангаар энэхүү программыг бүрэн үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой.
7. Apple Education Discount + Apple music
Монголд ашиглах боломжтой эсэх: Үгүй
Apple-ын зүгээс таны худалдан авалтын 10 хувийг хөнгөлөх боломжийг тогтмол санал болгодог. Мөн түүгээр ч зогсохгүй Macbook худалдан авах тохиолдолд үнэгүй AirPod дагалдуулдаг бол iPad худалдан авбал Apple Pencil бэлэглэдэг байна.
Apple Music-ыг мөн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хэрэглэх боломжтойн зэрэгцээ AppleTV-г үнэгүй үзэж болно. Басхүү AppleCare үйлчилгээг ч бэлгэнд хүртэх боломж бий.
8. Samsung Education Discount
Монголд ашиглах боломжтой эсэх: Үгүй
Эцэг эх, оюутан, сураг, багш нар бүгд Samsung-ын бүх төрлийн гар утас, компьютер, таблет зэргийг 30 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж бүрдээд буй. Мөн худалдан авсан төхөөрөмжийн дагалдах хэрэгслүүдийг бэлгэнд авах аж.
9. Evernote
Монголд ашиглах боломжтой эсэх: Тийм
Ажлаа төлөвлөх, тэмдэглэх, хийх зүйлсийн жагсаалт гаргахад хамгийн алдартай аппуудын нэг Evernote 40 хувийн хөнгөлөлт санал болгожээ. Энэхүү хөнгөлөлт нь хугацаатай бөгөөд энэ сарын 9-ний өдөр дуусах юм байна.
10. Headspace
Монголд ашиглах боломжтой эсэх: Тийм
Сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн Headspace нь цахим сэтгэл зүйчийн үйлчилгээ болон бясалгалын хичээлийг санал болгодог. Жилийн төлбөр нь 69.99 доллар бол оюутнуудад ердөө 9.99 болон хямдарчээ.
11. The Atlantic
Монголд ашиглах боломжтой эсэх: Тийм
АНУ-ын Атлантик сэтгүүл нь улс төр, урлаг, бизнес, эдийн засаг гээд олон төрлийн чанартай мэдээлэл, нийтлэлийг долоо хоног бүр уншигчдадаа хүргэдэг билээ. Тэгвэл оюутнууд бүтэн жилийн тург үндсэн үнээс нь 50 хувиар бага буюу 49.99 доллароор (цаасан болон цахим хэлбэрээр) захиалах боломжтой байна.
12. The Washington Post
Монголд ашиглах боломжтой эсэх: Тийм
Оюутнууд дэлхийд алдартай The Washington Post-ын дөрвөн долоо хоногийн мэдээг ердөө нэг доллароор захиалан унших боломжтой бөгөөд сайт болон аппаар хязгааргүй унших эрх үүснэ.
13. Babbel
Монголд ашиглах боломжтой эсэх: Тийм
Хэл сурах алдартай аппуудын нэг Babbel 65 хувийн хямдралыг зөвхөн оюутнуудад санал болгож байна. Энэ нь 15.99 доллар бөгөөд нэг төлөөд гурван сарын турш аппаа хязгааргүй хэрэглэн хүссэн хэлээ сурах боломжтой.
14. The Economist
Монголд ашиглах боломжтой эсэх: Тийм
Британийн The Economist сонин оюутнуудад 50 хувийн хөнгөлөлт үзүүлээд байгаагаар зогсохгүй дэлхий дахинд өрнөж буй үнэ цэнтэй мэдээ мэдээллүүдийг түргэн, богино хэлбэрээр хүргэдэг, жилийн 159 долларын төлбөртэй Espresso үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгожээ.
15. Quizlet
Монголд ашиглах боломжтой эсэх: Тийм
Сурах, суралцах үйлд нэн тустай, өөрийнхөө сурах арга барилдаа тохируулан өөрчлөн, тохижуулах боломжтой Quizlet апп нь жилийн 35.99 долларын төлбөртэй бол оюутнуудад ердөө 2.99 долларын үнийг дэвшүүлсэн байна.
Шинэ долоо хоног, сар, хичээлийн жилээ эрч хүчтэйгээр эхлэн зорьсон зорилгодоо хүрэхэд тань эдгээр апп, программууд тус болно гэж найдаж байна. Таны суралцах үйлд амжилт хүсье. Боловсрол мандтугай.