Улаанбаатар хотод өдөр тутмын ажлаа амжуулахын тулд хаа нэг тийшээ явах, албан байгууллага, худалдааны төв, үйлчилгээний газарт очиход жолооч бүрд тулгардаг нэгэн асуудал бол зогсоол билээ. Арай гэж олсон зогсоолууд нь ихэвчлэн зохион байгуулалт муутай, ачаалал ихтэй байх ба автомашинууд хоорондоо шүргэлцэх, машин хааж давхар тавих, мөн харуул хамгаалалт сул байдаг тул удаан хугацаагаар машинаа байрлуулах нь эрсдэл дагуулдаг аж. 

Ийм нөхцөлд тав тух, аюулгүй байдлаа бодсон жолооч нар төлбөртэй зогсоолыг сонгох нь түгээмэл. Гэвч зогсоолын төлбөр нь хэд гарсныг мэдэхгүй зогсоолын хаалт руу тулж очих, зогсоолын төлбөр хураагчид карт, бэлэн мөнгө өгч хариултаа хүлээх зэргээр багагүй үйлдэл хийж, цаг хугацаа алддаг аж. Үүнээс болж зогсоол дотроо урт дараалалд орж, түгжрэх нь ч бий. 

Ингээд энэ удаагийн нийтлэлээр зогсоолын төлбөрөө хялбараар төлөхөд туслах “Toki-той зогсоол” системийг танилцуулж байна. 

TOKI-ТОЙ ЗОГСООЛ ГЭЖ ЮУ ВЭ? + АВТОМАТ ТӨЛӨЛТИЙГ АНХ НЭВТРҮҮЛЭВ

Та аль нэг худалдааны төв, оффис, үйлчилгээний байгууллагын зогсоол руу орохдоо “Toki-той зогсоол” гэх тэмдэглэгээг харж л байсан байх. Тэгвэл ухаалаг төлбөрийн шийдэл болох уг системийг Toki апп 2022 онд Монголд анх удаа нэвтрүүлж байжээ.

Уг систем хэрэглээнд нэвтрэхээс өмнө жолоочид зогсоолын төлбөрөө төлөхийн тулд “касс”-нд дугаарлах, бэлэн мөнгө болон картаар төлбөрөө төлдөг байв. Мөн бага насны хүүхдүүдтэйгээ хамт явж байх үед эсвэл гартаа олон ачаа барьчихсан үед ч заавал касс-нд ирж төлбөр төлөх бэрхшээлтэй зүйл тулгардаг байсан юм. Харин энэ үед Toki аппаар дамжуулан автоматаар зогсоолын төлбөрөө төлөх боломжтой хялбар системийг нэвтрүүлсэн байна.

Өдгөө 50 мянга гаруй жолооч нар, өдөр тутамдаа 160 гаруй зогсоолоос гарахдаа энэхүү системийг ашиглаж байгаа юм.

TOKI АППААР ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ НЬ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Цаг хугацаа хэмнэх

Ихэнх жолооч зогсоолын төлбөрөө төлөхдөө машинаасаа бууж бэлэн мөнгө өгөх, карт уншуулах эсвэл банкны аппаараа нэвтрэн QR код уншуулах зэрэг нэмэлт үйлдлүүдээс шалтгаалан тодорхой хугацаа зарцуулдаг. Харин Toki аппаар хэдхэн товшиж төлбөрөө төлөх нь харьцангуй хурдан бас хялбар байх болно.

Оочир дараалалгүй

Toki аппаар төлбөрөө төлөх, карт уншуулахад “хэдхэн секундийн ялгаа төдий зүйл шүү дээ” хэмээн та бодож магадгүй. Гэвч зогсоолоос олон машин гарах гээд оочирлож байх үед хүн бүр ингэж удаад байвал багагүй хугацаа шаардагдах нь тодорхой. Харин тэдгээр жолоочийн ихэнх нь аппаар дамжуулан төлбөрөө төлчихвөл оочир дараалал ч үүсэхгүй.

Зургийг: The New York Times

Төлбөрийн түүх

Toki аппаар хийгдсэн бүх төлбөр хэрэглэгчийн дансанд автоматаар бүртгэгдэж, түүх болон дэлгэрэнгүй мэдээлэл хэлбэрээр хадгалагдана. Ингэснээр хэрэглэгч өөрийн зарцуулалтыг хүссэн үедээ шалгах, төлбөрийн мэдээллээ хянах боломжтой.

Автомат төлөлт

Заримдаа бэлэн мөнгө биедээ авч яваагүй байх, төлбөр төлөх картаа мартсан байх эсвэл сүлжээний доголдлоос шалтгаалан QR код уншуулах боломжгүй хэцүүхэн мөч тохиолдох нь бий. Иймэрхүү хүндхэн байдлаас урьдчилан сэргийлж, Toki апп-ын автомат төлөлтийн тохиргоог идэвхжүүлэхийг санал болгоё. Үүнийг идэвхжүүлснээр төлбөр нь холбогдсон данснаас автоматаар суутгагдах тул гэнэтийн нөхцөл байдал үүссэн ч санаа зовох зүйлгүй.

Автомат төлөлт идэвхжүүлэхийг хүсвэл энд дараарай.

Төлбөрийн олон сонголт

Toki апп нь хэрэглэгчдэдээ зориулан төлбөр тооцооны олон боломжийг санал болгодог гэнэ. Та өөрийн хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан хамгийн хялбар, тохиромжтой төлбөрийн хэрэгслийг сонгох боломжтой юм.

ШИНЭ ХЭРЭГЛЭГЧДЭД: ЗОГСООЛЫН ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР 

Toki аппаар төлбөрөө төлөхийн тулд та эхлээд машинаа бүртгүүлэх хэрэгтэй. Апп-аа нээгээд үйлчилгээ хэсгээс Зогсоолын төлбөр рүү орно. Ингээд эхлэх гэсэн бичиг гарч ирэх бөгөөд үүнд дээр дарж бүртгэх автомашины дугаараа оруулан бүртгэнэ.

Харин зогсоолын төлбөрөө төлөхдөө:

ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ

Хэрвээ та тус аппаар дамжуулан зогсоолын төлбөрөө анх удаа төлж байгаа бол 30 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж. Мөн Powerbank түрээслэх урамшуулал ч байгаа юм байна.

ЗОГСООЛЫН ТӨЛБӨРӨӨС ГАДНА 

Toki нь үзвэр үйлчилгээ, хоол, худалдаа зэрэг хүний хэрэгцээний олон үйлчилгээг нэг дороос авах боломжтой цогц платформ болон хөгжөөд зургаан жилийг үдэж байна. Энэ хугацаанд хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээгээ тасралтгүй өргөжүүлж, илүү олон боломжийг системдээ нэвтрүүлсээр иржээ.

Аппын “Зогсоолын төлбөр” үйлчилгээгээр дамжуулан зогсоолын төлбөр төлөхөөс гадна цахилгаан автомашинаа цэнэглэх, товчооны төлбөр төлөх, замын татвар болон торгуулиа барагдуулах, даатгалын үйлчилгээ авах, ачаа тээвэрлэлт захиалах зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос шийдэх боломжтой. Ингэснээр хэрэглэгч олон апп сольж ашиглах шаардлагагүйгээр бүхий л хэрэгцээгээ ухаалгаар, хурдан шийдэх нөхцөл бүрдэж буй.

Үргэлжлүүлэн унших: Toki-ийн "Машин" цэсээс онцлох 5 шинэчлэл

Цонхоо буулгалгүй зогсоолын төлбөрөө төл

Toki