Toki апп-ыг бид яг хоёр жилийн өмнө хамгийн анх онцлон тоймлохдоо "Хэрэгцээ бүрийг таны гарт" хэмээн тодотгож байсан юм. Үүнээс хойш тус апп тасралтгүй хөгжсөөр кофе захиалах, такси барих, дэлгүүр хэсэх, төлбөр төлөх гээд бидний өдөр тутмын завгүй амьдралыг хялбарчлах цогц боломж бүхий супер апп болж нэгэнт чаджээ.
Тэгвэл энэ удаад бид Toki-ийн хамгийн сүүлд шинэчлэгдсэн "Машин" цэсээс онцлох таван зүйлийг танилцуулж байна. Та манай тоймоос Toki-г яагаад гурван жолооч тутмын нэг нь идэвхтэй ашиглаж байгааг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.
Зогсоолын асуудал бүрэн шийдэгдлээ!
Тийм, та буруу уншаагүй. Улаанбаатарын түгжрэлтэй зам дээр машин жолоодно гэдэг том асуудал. Харин зогсоол олно гэдэг бүр ч том толгойны өвчин. Тохиромжтой зогсоол олох гэж хэд тойрох, олон давхарлах, давхарласан машины дугаарыг хайх, тэгээд дараа нь төлбөрийг нь төлөх гээд санаа зовох зүйл бишгүй.
Тэгвэл яг энэ асуудлыг Toki бүрэн шийджээ. "Машин" цэс рүү ороод хамгийн түрүүнд таны нүдэнд тусах нэмэлт бол "Зогсоолын төлбөр" юм. Та "Байршил" хэсгээс Toki гэсэн шошготой зогсоолууд хамгийн ойрхон хаана байгааг, хэдэн зогсоол сул байгааг харж, замаа төлөвлөх боломжтой.
Үүнээс гадна "Olympic Village", "Sunny Town", "Sumber Ord" зэрэг хэд хэдэн хотхоны зогсоолтой холбогдсон нь маш сонирхолтой шийдэл байв. Та өөрөө дээрх хотхонуудад амьдардаг бол СӨХ рүүгээ хүсэлт явуулан бүртгүүлж, үгүй бол төлбөрөө төлөн автоматаар хаалтыг нээх боломжтой болжээ. Чиптэй найз руугаа залгах, харуулыг сэртэл нь сигналдах зэрэг үйлдлүүд одоо мартагдах нь гэсэн үг.
Түүгээр зогсохгүй гарахаасаа өмнө төлбөрөө Toki-оор төлж, хэрвээ хүсвэл "автомат төлөлт"-өөр асуудлаа бүрэн шийдэж болно. Одоо дахиж төлбөрийн QR код хайж, харуулаас дансны дугаар асуух шаардлагагүй боллоо.
Зогсоолд орох, зогсоолоос гарах хэзээ ч ийм амар байсангүй.


торгууль, татвар, товчооны төлбөрөө нэг дороос
Торгуулийн төлбөр төлөх жолоочдын хувьд бас нэг асуудал байдаг. Зөвхөн төлөх мөнгөний хэмжээндээ бус, төлөх үйл явц төвөгтэй, ойлгомжгүй байдаг нь асуудал үүсэх нэг шалтгаан. Тэгвэл Toki энэ асуудлыг маш хялбар болгож чаджээ.
"Машин" цэснээс анхаарал татах дараагийн нэмэлт нь торгууль төлөх хэсэг юм. Үндсэн хэсэгт таны хэдэн төгрөгийн торгууль төлөх шаардлагатай байгааг шууд гаргаж харуулах болсон нь хэрэглэгчийн хувьд ихэд таатай сэтгэгдэл төрүүлэв. Үүгээр дамжаад торгуулийн дэлгэрэнгүй мэдээлэл болон төлбөр төлөх боломжуудыг харах боломжтой. Торгуулиас гадна татвараа төлсөн эсэхээ шалгахад ч гэмгүй.
Хэрвээ та хотоос гарч, орон нутгийн замаар зорчсон бол "Товчооны төлбөр" хэсгээр дамжин маш хялбархан төлбөрөө төлөх боломжтой. Энэ ч өмнө чамгүй цаг авдаг байсан үйлдлийг ихэд хөнгөвчилсөн шийдэл болсон байв.

цахилгаан машинаа цэнэглэх хамгийн хялбар арга
Цахилгаан хөдөлгүүртэй машинтай болоод удаагүй буй манай гэр бүлийн хувьд энэ цэс хамгийн өргөн хэрэглээтэй, бас хамгийн дуртай болоод байгаа нь санаандгүй хэрэг биш. Үнэхээр л сүүлийн үед ихэд өргөн дэлгэрч буй цахилгаан машин хэрэглэгчдийн заавал турших цэс энэ мөн.
"EV Charging" хэсгээс та Улаанбаатар хотын таван цэгт байрласан цахилгаан машин цэнэглэх станцуудын дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Эдгээр цэгүүд нь хамгийн өргөн хэрэглэгддэг цахилгаан машины гурван оролтоор тоноглогдсон тул таны машин ямар брэнд, загвартайгаас үл хамааран хэрэглээг тань хангаж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Дийлэнх нь түргэн цэнэглэгчтэй учир цагийг тань ч мөн хэмнэнэ.
Хамгийн күүл нь таны хэрэглэх оролт сул байгаа эсэхийг урьдчилж харах боломжтой нь юм. Баахан түгжрээд арай гэж иртэл өөр машин цэнэглээд зогсож байхыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тиймээс энэ боломжийг жолоочид заавал ашиглаж дадах хэрэгтэй.
Нэгэнт ирчихсэн бол зааврын дагуу холболтоо хийж, төлбөрөө цэнэгээр эсвэл минутаар хийх сонголтыг дарахад л хангалттай. Миний хувьд Toki-оор машинаа цэнэглээд "Cashback" авах ихэд урамтай байгаа шүү.

Даатгал, оношлогооны мэдээллээ харах талбар
Хариуцлагатай жолоочдын хамгийн эхэнд эрэх зүйл нь даатгал болон оношлогооны мэдээлэл байх нь гарцаагүй. "Машин" цэсэнд "Албан журмын даатгал", "Тээврийн хэрэгслийн даатгал"-ын мэдээлэл шууд холбогдсон байхаас гадна шинээр даатгуулах боломжтой болсон нь цаг зав хэмнэсэн үйлдэл болжээ.
Тэрчлэн хамгийн сүүлд хэзээ оношлогоонд орсон, тэнцсэн эсэх мэдээлэл хадгалаастай байсан нь жижигхэн хэрнээ хэрэгцээтэй шийдэл байв. Өмнө нь машинтайгаа холбоотой ийм олон дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос харах боломж жолоочдод гарч байгаагүй байж мэднэ.

бонус: ЦЭГЦТЭЙ, ТУХТАЙ ХАРАГДАЦ
Төгсгөлд нь заавал дурдах ёстой, магадгүй хамгийн чухал шинэчлэл нь UX/UI байв. Toki-ийн нүүр хуудаснаас "Машин" цэс рүү ороход танд зөвхөн өөрт тань зориулсан тусгай апп руу орчихсон мэт сэтгэгдэл төрөх болно. Машины дугаараа орж бүртгүүлэн хадгалахад бүх хэрэгцээтэй мэдээллүүд нэгэн дор нэгтгэгдсэн байдлаар гарч ирэх нь маш цэгцтэйгээр байршжээ. Хэрвээ та хүсвэл зарим цэсүүдэд шинэ машин нэмж, төлбөрийг нь хийх боломжтой.
Өөр нэг онцлох ёстой шийдэл нь машины дугаараа хийх хэсэг дээр шигтгэгджээ. Улсын дугаараа оруулахад урьдчилан бэлтгэсэн боломжит хувилбаруудаас сонгох нь багахан секундыг хэмнэж байгаа атлаа сэтгэл ханамжийг үлэмж нэмэгдүүлэх шийдэл болсон байна. Үүнийг санаачилж хэрэгжүүлсэн дизайнеруудыг магтан дуулъя.
Хамгийн дор байрлах "Байршил" хэсэг ч өөрөө тэр чигээрээ бие даасан апп-д баймаар мэдээллийг агуулжээ. Та өөрийн байршлын мэдээллээ хуваалцсанаа эргэн тойронд буй зогсоол, хаалт, цэнэглэх станцын мэдээллийг шууд авах боломжтой болжээ. Гэнэтхэн л Toki-той байхад ажлаа төлөвлөх бүр ч амар болсон мэт санагдлаа. Энэ нэмэлт нь "Тун удахгүй" гэсэн тодотголтой байгаа "Шатахуун" хэсгээр улам төгөлдөржих нь гарцаагүй.
Хэрэглээний хувьд олон улсад өндрөөр үнэлэгддэг Kakao, Wechat зэрэг супер апп-уудтай дүйцэхүйц функцүүдтэй болсон мэт сэтгэгдэл төрлөө. Toki-ийн "Машин" цэс жолоочдын өмнө тулгардаг хамгийн түгээмэл асуудлуудыг дээрх байдлаар шийдвэрлэж, тавтай тухтай орон зайг олгож чадсаныг эцэст нь онцолъё.
Toki апп-ыг татах:
IOS хувилбарыг ТАТАХ
Android хувилбарыг ТАТАХ
Toki

Сэтгэгдэл бичих

