Юнител группийн 20 жилийн ойн өдрүүд бэлэг сэлт, сүр дуулиан, шинэ шинэлэг зүйлсээр дүүрэн өрнөж байна. Үүний нэг нь Юнивишнийн өнгөрсөн долоо хоногт танилцуулсан Univision GO апп. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, контентын чиг хандлага өөрчлөгдөхийн зэрэгцээ, зурагтаасаа холддог улирал ирж буй энэ үед тэдний уг шинэ үйлчилгээ тун нүдээ олсон үйлдэл болов уу хэмээн таамаглаж байна.
Монголчуудад гар утсаараа контент үзэх зан төлөв ч хэдийн суусан бөгөөд энэ том зах зээлд хүчирхэг тоглогч орж буй нь тун сайн бөгөөд сонирхолтой мэдээ. Ингээд таны зурагтаасаа авдаг бүх үйлчилгээг гар утсанд тань багтааж чадсан уг аппын 3 давуу тал, татах шалтгааныг хүргэе.
Холбоотой нийтлэл: HBO Max & Юнивишн: Холливудын шилдэг бүтээлүүдийг гэрийнхээ хоймроос

Видео сан тэр чигтээ
Юнивишнийн видео санд байдаг дэлхийн шилдэг студиүдийн мянга мянган кино, контентуудыг гар утаснаасаа үзэх боломжтой. Олон төрлийн стриймингэд төлбөр төлөх, эсвэл хүссэн контентоо албан ёсны эрхгүй, чанар муутай нягтшилаар үзэх гэж зовох хэрэггүй боллоо. Шилдэг контентуудыг дуу дүрсний өндөр чанартай, албан ёсны эрхтэй, монгол дуу оруулга, хадмалтайгаар хүссэн газраасаа үзнэ гэдэг гарцаагүй тансаглал биз ээ.
ТВ сувгуудыг ч нөхөж үз
Univision GO аппыг суулгаснаар зурагтаасаа үздэг гадаад, дотоодын телевизийн сувгуудыг ч үзэх боломжтой гэнэ. Мөн эдгээр сувгуудыг 96 цаг нөхөж үзэж болно. Энэ зун та Монгол орны аль ч өнцөг рүү аялсан бай, дуртай нэвтрүүлэг, контентоо тасралтгүй үзсээр байх боломжтой байх нь.
Мөн үндсэн Юнивишнийн адилаар 2-4 төхөөрөмж дундаа профайл үүсгэж, профайл тус бүрд пин код болон эцэг эхийн хяналтын тохиргоо хийх боломжтой. Зурагтаас бараг л ялгаагүй гэсэн үг.
Төгс хорших төхөөрөмжүүд
Тус апп, үндсэн ТВ төхөөрөмжтэйгөө саадгүй хоршин ажиллах тул гэртээ зурагтаар үзэж байсан кино, цуврал, нэвтрүүлгээ Монгол орны хаанаас ч гар утсаараа үргэлжлүүлэн үзэж болох юм. Эсвэл зурагтаар үзэж байсан нэвтрүүлгээ үргэлжлүүлээд гар утаснаасаа үзэж болно. Түрээсэлсэн кино контент, ТВ суваг, багцад дагалдах кино гээд бүх контентуудаа ийнхүү олон төхөөрөмжөөс үзэж болох аж.

Хэрхэн идэвхжүүлэх вэ?
Юнивишнийн шинэчлэгдсэн L+ болон түүнээс дээш багцын хэрэглэгчдэд Univision GO багцын эрх үнэ төлбөргүй дагалдах аж. Харин бусад багцын хэрэглэгчид Юнивишнийн багцаа ахиулах эсвэл Univision GO багцыг нэмэлтээр идэвхжүүлэн ашиглах боломжтой.
Апп татах линк: https://more.unitel.mn/uqkwR
Багц идэвхжүүлэх заавар: https://more.unitel.mn/uqkwT
Жич: Univision GO апп нь зөвхөн Монгол Улсад ашиглах боломжтой IPTV нэмэлт дэлгэцийн үйлчилгээ буюу гадаад улсаас хандах боломжгүй гэдгийг сануулъя.

Сэтгэгдэл бичих

