Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулдаг HBO Max стрийминг үйлчилгээ Монголд албан ёсоор ашиглагдаж эхлээд ердөө зургаан сарыг үдэж байгаа билээ. Тэгвэл Юнивишн тус платформтой хамтын ажиллагаа эхлүүлж, Warner Bros болон HBO-ийн нээлтээ хийж буй шинэхэн бүтээлүүдийг гэрээсээ үзэх боломжийг бүрдүүлээд байна.

Ингээд энэ удаагийн нийтлэлээр тус хамтын  ажиллагаа нь ямар ач холбогдолтой тухай хүргэхээс гадна HBO суваг болон HBO Max ямар ялгаатайг танилцуулж байна.   

Холбоотой нийтлэл: HBO Max Монголд нээгдлээ + Алдалгүй үзэх 10 кино


Зургийг: ADWEEK

Хүн төрөлхтөн одоогоос хэдэн арван жилийн өмнө ямар нэгэн кино, контент үзэхийн тулд кассет, CD түрээслэх эсвэл телевизийн сувгаар гарах цагийг нь хуруу даран хүлээдэг байсан билээ. Энэ байдал 1990-ээд оны сүүл үеэс эхлэн өөрчлөгдөж, стрийминг үйлчилгээнд зайгаа тавьж өгөв. Өдгөө дэлхий дахинаа стрийминг үйлчилгээ хэдийн газар авч, маш олон сонголттой болсон ба одоогоор Netflix болон HBO Max зэрэг томоохон платформууд Монголд албан ёсоор нэвтрээд буй.

HBO MAX СТРИЙМИНГ ҮЙЛЧИЛГЭЭ БА HBO СУВАГ 


Юнивишн дэлхийн хамгийн том стрийминг платформуудын нэг болох HBO Max-тай албан ёсоор хамтран ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор зарим үзэгчдийн дунд “Юнивишнд HBO суваг байдаг шүү дээ, яг юугаараа өөр юм бэ?” гэх эргэлзээ үүсэж магадгүй. Тийм учраас HBO Max стрийминг үйлчилгээ болон HBO сувгийн талаар ялгааг тайлбарлая.

Нэг компани

Хамгийн түрүүнд тэдний ижил талыг дурдах нь зүйтэй. HBO суваг болон HBO Max стрийминг үйлчилгээ нь хоёулаа дэлхийн медиа салбарын аварга “Warner Bros. Discovery”-ийн эзэмшилд багтдаг, нэгэн дээвэр доорх бүтээгдэхүүнүүд билээ.

Холбоотой нийтлэл: Warner Bros.-ийг өөрийн болгох өрсөлдөөнд хэн ялах вэ?

HBO бол…

HBO суваг бол 1972 онд байгуулагдсан, дэлхийн хамгийн анхны кабелийн сувгуудын нэг. Ихэвчлэн өөрсдийн бүтээсэн чанартай цуврал, баримтат кинонуудыг телевизийн хөтөлбөрийн дагуу хүргэдэг.

Харин HBO Max нь 2020 онд нээлтээ хийсэн, орчин үеийн технологид суурилсан стрийминг үйлчилгээ юм. Энэхүү платформ нь зөвхөн HBO-ийн цувралуудаар зогсохгүй, Холливудын хамгийн сор болсон бүтээлүүдийг нэг дор цуглуулснаараа онцлогтой.

Товчхондоо HBO Max стрийминг үйлчилгээ нь асар том “дижитал кино сан” тул хэзээ, юу үзэхээ үзэгч өөрөө шийддэг гэдгээрээ ялгарна. Өөрөөр хэлбэл, тогтсон цагийн хуваарьт баригдахгүй, дуртай киногоо хүссэн үедээ үзэж болно.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОХ ДАВУУ ТАЛУУД 

Зургийг: Unread Today

Юнивишн компани нь HBO Max-тай хамтарснаар хэд хэдэн давуу талыг олгож буй.

1. Дэлхийн нээлтийг нэг цагт

Хамгийн том давуу тал нь HBO-ийн шинэ цувралууд АНУ-д нээлтээ хийхтэй зэрэгцэн Юнивишнээр Монголд шууд гарч эхлэх явдал юм. Ингэснээр дэлхийн сая сая үзэгчидтэй нэгэн зэрэг, цаг алдалгүй шинэ ангиа хүлээн авч үзэх боломжтой болж байна.

2. Шилдэг бүтээлүүдийг нэг дороос

“House of the Dragon”, “The Last of Us”, “Friends” зэрэг 500 гаруй цуврал болон Warner Bros-ийн 2,000 гаруй алдартай киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүлээн авна.

3. Гэр бүлийн контент

Зөвхөн кино, цувралаар хязгаарлагдахгүй Discovery-ийн танин мэдэхүйн нэвтрүүлгүүд болон Cartoon Network-ийн шилдэг хүүхэлдэйнүүд ч бий. Энэ нь гэр бүлийн гишүүн бүр өөрийн сонирхолд нийцсэн үзвэрээ нэг дороос, цаг алдалгүй хүлээн авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

4. Гэртээ “кино театр”-тай

Дуртай кино, цувралаа үзэхэд дуу, дүрсний өндөр чанар хамгийн чухал. Харин HBO Max нь 4K Ultra HD дүрс, Dolby Atmos дууны системтэй тул яг л гэртээ кино театртай болчихсон мэт мэдрэмжийг өгөх аж.

HBO MAX-ИЙГ ХЭРХЭН ҮЗЭХ ВЭ? 

Зургийг: Digiday

Юун түрүүнд та Юнивишнийн шинэчлэгдсэн L+ болон түүнээс дээш багцын хэрэглэгч байх хэрэгтэй. Дараа нь HBO Max-ийн бүртгэлээ Юнивишнтэй холбосноор цуврал, кино, контентийг үзэх боломжтой.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ШИМТЭН ҮЗЭХ ШИНЭ ЦУВРАЛУУД 

PAPA BEAR (2026)

Энэхүү кино нь гэр бүлийн үнэ цэн, хайр халамж болон хөгжилтэй адал явдлыг хослуулсан инээдмийн, драм төрлийн бүтээл юм. Орчин үеийн завгүй нийгэмд эцэг хүн хүүхдүүдтэйгээ хэрхэн ойлголцож, тэдний ертөнцөд нэвтэрч байгааг маш энгийнээр харуулсан тул эцэг эхчүүдэд сургамж болсон, хөгжилтэй бүтээл байх аж. Кино албан ёсоор 4-р сарын 3-ны өдөр HBO Max-т байрших тул гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа үзээрэй.


GOAT (2026)

Аарон Баксбаум болон Тедди Райли нар хамтран зохиолыг нь бичсэн тус бүтээл “roarball” хэмээх сагсан бөмбөгтэй төстэй спортын төрлөөр шилдэг тоглогч болохыг хүсдэг Уилл Харрис гэх ямааны түүхийг өгүүлнэ. Амжилтад хүрэх зам тийм ч амар биш. Гэсэн хэдий ч Уилл бууж өгөлгүй, мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай тэмцэн “Бүх цаг үеийн шилдэг” (G.O.A.T) болж буйг уг бүтээлээс хүлээн авч үзээрэй.


DOLLY (2026)

Инээдмийн, хөгжилтэй кино гэхээсээ илүүтэй айдас төрүүлж, нурууны шар үс босгосон аймшгийн бүтээл үзэх сонирхолтой гэр бүлүүд бий. Тэгвэл тэдгээр гэр бүлд зориулан HBO Max дээр нээлтээ хийгээд ердөө гурав хонож буй тус бүтээлийг санал болгож байна. Эл бүтээлд робот хүүхэлдэйн тухай өгүүлэх бөгөөд тэрээр гэр бүлээрээ хөнөөсөн хэрэгт буруутгагдана.


Юнивишн болон HBO Max хамтрал нь хэрэглэгчдэд илүү өргөн кино, контентуудын сонголт, шинэлэг үйлчилгээг санал болгож байгаа тул та дэлхийд алдартай кино, хит цувралуудыг Юнивишнээрээ дамжуулан илүү хялбар, илүү хүртээмжтэй хүлээн авч үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дараарай.