Хөрөнгө оруулалтын шинэ сагс хайж байгаа уншигчид анхаарлаа хандуулаарай. Энэ удаагийн нийтлэлдээ хөрөнгө оруулалтын харьцангуй шинэ хэлбэрүүдийн нэг болох Stablecoin staking, тэр дундаа USDT staking-ийг тайлбарлаж байна.

Хэрэв та энэ тухай хэдийн мэддэг бол монголын анхны крипто платформуудын нэг complex.mn дээр 100-100,000 USDT-г 90-365 хоногийн хугацаатай, 10-14 хувийн хүүтэй стэйк буюу хадгалуулах боломжтой байгааг дуулгая. Мэдээж энэ нь мэргэжлийн санхүүгийн зөвлөгөө биш тул уншигч та бүхэн дор бүрнээ хариуцлагатай хандаж шийдвэрээ гаргаарай.

Эх сурвалж: Cointelegraph

Stablecoin болон USDT гэж юу вэ?

Криптовалютын ханш өндөр савлагаатай байдгийг бид бүгд мэднэ. Харин Stableсоin буюу тогтвортой койнуудын ханш ам.доллар тэргүүтэй бодит хөрөнгөөр хамгаалагдсан байдаг. Өөрөөр хэлбэл бодит ертөнцөд байх хөрөнгийн цахим хувилбар л гэсэн үг.

2014 онд гарч байсан, өдгөө зах зээлийн үнэлгээгээрээ BTC, ETH-ийн араас дэлхийд 3-т бичигдэж буй USDT бол хамгийн нийтлэг тогтвортой койн бөгөөд ханш нь ам.доллартой тэнцэж байдаг. Гэхдээ зах зээл дээр нээлттэй арилжигддаг тул ханш нь 0.999-1.01$ хооронд хэлбэлзэх нь бий. Крипто салбарын гэнэтийн үйл явдлаас болоод ханш нь савлах үе байдаг ч тус койныг гаргасан Tether компанийн зүгээс бүх койны ард нь бодит ам.доллар байгаа хэмээн амладаг тул савлагаа тийм ч удаан үргэлжилдэггүй, буцаад л байрандаа очдог билээ.

Жишээ нь, 2022 оны Terra болон Luna-гийн асуудлын үед тогтвортой койнуудын үнэ савлаж, USDT-гийн ханш 0.95$ хүрч, 48 цагийн дотор 7 тэрбум гаруй ам.долларын USDT зарах хүсэлт ирсэн ч Tether хэлсэн амандаа хүрч эдгээр захиалгыг ямар ч асуудалгүй биелүүлж байв.

Ийм ч учраас хөрөнгө оруулагчид криповалютууд дундаа хамгийн тогтвортой, аюулгүйд тооцогдох USDT-г крипто хөрөнгөө хадгалах, худалдаж авах гол арга замаар сонгодог.

Эх сурвалж: KuCoin

Staking гэж юу вэ?

Товчхондоо, крипто салбарын хадгаламжийг staking буюу стэйкинг хэмээн нэрлэнэ. Бид банкинд мөнгөө хадгалуулахад, тухайн банк тэрхүү мөнгөний тодорхой хэсгийг цааш арай өндөр хүүтэй зээлж, олсон ашгаасаа бидэнд хадгаламжийн хүү болгон өгдөг шүү дээ. Яг үүнтэй адилаар нэг хэсэг хэрэглэгчдээс койныг нь тодорхой хугацаанд авч, нөгөө талд өөр хэрэглэгчдэд зээлдэх, Proof of Staking (PoS) зөвшилцлийн аргад ашиглах, крипто биржүүдийн санг бүрдүүлэх зэргээр ашиглана. Эдгээр үйл ажиллагаанаас олсон ашгаасаа эргүүлээд танд амласан өгөөжөө өгч буйг л стэйкинг хэмээн нэрлэж байгаа юм.

Холбоотой нийтлэл: "Ethereum Merge"-ийн талаар бидний мэдэх ёстой бүх зүйл

Complex бирж дээр USDT стэйкинг олон хэтэвч үүсгэн, өөр өөр хугацаатай хадгалахаас гадна өдөр бүр өгөөжөө харах боломжийг бүрдүүлжээ. Мөн MNT эсхүл USDT сонголтоор стэйкинг хийх боломжтой гэнэ. Ташрамд дурдахад, та өөрийн Монгол төгрөгөө USDT болгож хувиргаад стэйкинг хийлээ гэж бодоход тодорхой хугацааны дараа стэйкингийн өгөөжөө хүртээд зогсохгүй ам.долларын ханшийн өөрчлөлтөөс ч ашиг олж болох юм.

Эргэн сануулахад, энэ нь мэргэжлийн санхүүгийн зөвлөгөө биш тул та аливаа шийдвэр гаргахаасаа өмнө заавал өөрөө судалж, эрсдэлээ тооцоорой.