Unread-ийн хамт олон редакцынхаа арван жилийн ойгоор шинжлэх ухааны Gej Yu Ve? хүрээлэлтэй хамтран "ГЭЖ ЮУ ВЭ?" шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийг эрхлэн гаргаж байна. Энэхүү сэтгүүл нь улирал тутам тогтмол хэвлэгдэх бөгөөд шинжлэх ухааны агуулгыг илүү энгийн, сонирхолтой байдлаар хүргэх зорилготой билээ.

Сэтгүүлийн эхний дугаар нь "Квантын эрин" сэдэвтэй байсан бол удаах дугаар нь "Роботын хувьсгал".

Эхний дугаартай танилцах: Квантын эрин

Уншигч та сэтгүүлийн дугааруудыг хүргүүлж аваад шинжлэх ухааны ертөнцөөр аялаарай

ХОЁР ДАХЬ ДУГААР: РОБОТЫН ХУВЬСГАЛ

Хүн төрөлхтөн хэзээ, хаана, хэрхэн аж төрөхөөсөө үл хамааран цөөн хэдэн сэдэв дээр дуу нэгтэй санал нийлдэг. Сансарт нисэх, хорт хавдрыг эмчлэх, тэгээд мэдээж робот бүтээх. Робот хэмээх үг үүсэхээс ч өмнө буюу манай эриний нэгдүгээр зуунд домогт Александриа хотын Герон хэмээх сэтгэгч механик ажлуудыг автоматаар хийх төхөөрөмжүүдийг төсөөлж, "Mechanica" ба "Automata" гэх зохиолуудыг бичсэнээр хүн төрөлхтний сэтгэлгээнд оч үсэрсэн билээ.

Түүнээс өмнө Эртний Грекийн домогт алт, хүрлээр хийсэн амьд мэт хөдөлдөг туслахууд дүрслэгдэж байв. Түүнээс хойш, Сэргэн мандалтын үед ч гэсэн эл мөрөөдөл унтралгүй, Леонардо Да Винчи тэргүүтэй суутнуудын гарт очиж “хүний хөдөлгөөн дуурайдаг механик баатар” гэх зэрэг суут бүтээлүүдийн эхлэл цэг болсон юм.


Дайн, өлсгөлөн, тахал гээд хүн төрөлхтний түүхийг хар бараан олон сүүдэр нөмөрсөн ч бид робот бүтээх очоо хэзээ ч унтраагаагүй юм. Харин ч үе үеийн эрдэмтэн, сэтгэгчдийн ачаар өнөөх оч маань гал болон дүрэлзэж, уурын хөдөлгүүрийг амилуулж, сэргэн мандалт, гэгээрэл, аж үйлдвэрийн хувьсгалыг өдөөсөн юм.

21-р зууныг угтан хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх олон төрлийн машин зохион бүтээгдэж, 1920 оноос "Робот" гэдэг үгийг (чехээр ажиллах, боолын хөдөлмөр гэсэн утгатай) ашиглаж эхлэв. Ингээд бид хүнийг орлох, заримдаа хүнээс ч илүү гарах роботуудын тухай мөрөөдөж, бүтээхийг оролдож, онохдоо онож, алдахдаа алдсаар өнөөдөртэй золгожээ.


Уран зөгнөлийн хуудаснаас л уншиж болдог, нэгэн цагт боломжгүй байсан зүйлсийг шинжлэх ухаан, инженерчлэлийн гайхамшиг бидэнд улам ойртуулсаар. Энэ ид шид бидний мянган дамнан мөрөөдөж буй роботуудыг тойрсонгүй. Үр дүнд нь роботууд зөвхөн үйлдвэрийн байранд байдаг цаг өнгөрч, тун удахгүй бидний дунд ажиллаж, амьдарч, дуулж, бүжиглэх цаг нэн ойртжээ.

Иймд улирал тутмын шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарт бид роботыг онцолж, энэ салбарын эргэн тойронд өрнөж буй сонирхолтой мэдээллүүдийг хүргэхээр зорилоо.

Робот хүн төрөлхтний сайн нөхөр үү, эсвэл сорилт уу? Энэ асуултад хариулт эрэх цаг нэгэнт иржээ.


Шинжлэх ухаан, танин мэдэхүйн Гэж Юу Вэ? сэтгүүлийг Unread Media болон Gej Yu Ve-гийн хамт олон хамтран бүтээв.

Редакц

Эрхлэн гаргагч: А.Доржпалам /founder @gejyuve/
Ерөнхий редактор: Д.Түшигт-Эрдэнэ /chief editor @unread/

Нийтлэлч: Л.Сугар /writer @gejyuve/
Нийтлэлч: Ж.Гэрэлчимэг /writer @unread/
Нийтлэлч: Л.Ундрах /writer @unread/
Нийтлэлч: Э.Цэнгэг /writer @unread/
Нийтлэлч: А.Пүрэвдорж /writer @unread/
Нийтлэлч: Л.Лхамбүтэд /writer @unread/

Дүрслэл

Ерөнхий дизайнер: Ж.Тэмүүжин /senior designer @unread/
Дизайнер: Ө.Амин-Эрдэнэ /chief designer @unread/
Дизайнер: М.Намуунзул /designer @unread/
Дизайнер: Б.Амарцацрал /designer @gejyuve/
Гэрэл зурагчин: Б.Анарбаяр /photographer @unread/
Видеографикч: Ж.Бат-Оргил /videographer @gejyuve/

Үйл ажиллагаа

А.Ундрал /ceo @unread/
Ө.Энхгэрэл /coo @unread/
Б.Ганцацрал /manager @gejyuve/
Б.Энхманлай /lead developer @gejyuve/
Э.Энхбаяр /developer @gejyuve/
Э.Түмэнбаяр /developer @gejyuve/
А.Удвал /accountant @unread/
Ч.Шинийннэгэн /social manager @unread/

Хувь нэмэр оруулсан

Ц.Түвшинтөр
Х.Цэндсүрэн
А.Алтанбилэг
Б.Билгүүн
Б.Урьболд
Д.Дэлгэрзаяа
Д.Янжиндулам
Т.Бэгзсүрэн