2023 оны байдлаар манай улс нийт хог хаягдлынхаа 73.7 хувийг ландфиллд булж, ердөө 6.5 хувийг нь дахин боловсруулсан гэх тоо баримт бий. Хэдийгээр дэлхий дахинд хог хаягдлыг ландфиллд булах арга хамгийн түгээмэл ашиглагддаг ч энэ нь эргээд метан хий ихээр ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдгийг хэдийн тогтоосон байна.
Иймд өндөр хөгжилтэй орнууд хог хаягдлаа аль болох ландфиллд булахгүйгээр дахин боловсруулах, био хогийг бордоо болгохоор зорьж буй. Тэгвэл нийт хог хаягдлынхаа 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулдаг бидэнд ямар гаргалгаа байна вэ?
Нэгэнт манай хог хаягдлын менежментэд дахин боловсруулалтын нэгдсэн систем байхгүй тул эхний ээлжид иргэд өөрсдийн санаачилгаар дахивраа тушаахаас өөр аргагүй. Бид энэ удаагийн нийтлэлээрээ цаас, хуванцар, цахилгаан хэрэгсэл зэргийг авч, ангилан ялгадаг, боловсруулдаг долоон газрыг танилцуулж байна.
1. "Ти Эм Эл Пластик" ХХК
- Дахиврын төрөл: PET1 төрлийн ус ундааны хуванцар сав
- Утасны дугаар: 76107711
- Цахим хаяг: TML Plastic
Хүн төрөлхтөн сүүлийн 70 гаруй жилд нийт найман тэрбум тонн хуванцар “үйлдвэрлэж”, түүнийхээ талаас илүү хувийг газрын хөрсөнд “булшилсан” байдаг. Хэдийгээр манай улс АНУ тэргүүтэй өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хуванцар хаягдал бага гаргадаг ч нэг хүнд ногдох тоогоороо дэлхийд эхний 10-т жагсдаг. Иймд хуванцрын хэрэглээгээ бууруулахаас гадна дахин боловсруулах хэрэгцээ зайлшгүй үүсэж буй.
Тэгвэл манай улсын хэмжээнд жилд ашиглаж буй бүх хуванцар савыг 100 хувь дахин боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байдаг гэдгийг мэдэх үү? 2020 онд ашиглалтад орсон Ти Эм Эл Пластик үйлдвэр нь ундаа, усны PET1 төрлийн хуванцрыг дахин боловсруулж, хоёрдогч түүхий эд үйлдвэрлэдэг.
- Хэрэв хувиараа хуванцар тушаах бол дараах хүлээн авах цэгүүдэд очиж өгөх боломжтой. (40-50 кг хогийг дуудлагаар ачдаг)
- Улаанбаатар хотод гурав, Дархан-Уул аймагт нэг дахивар хүлээн авах цэгтэй.
- Мөн ААНБ эсвэл СӨХ-өөрөө нэгдэн тус компанитай гэрээ байгуулснаар тогтсон хугацаанд хуванцраа ачуулах боломжтой.
САНАЛ БОЛГОХ: Хуванцар сав дахин боловсруулах TML үйлдвэрийг танилцуулах нь
2. тӨВШИН САЙХАН ТӨВ
- Дахиврын төрөл: олон төрлийн ахуйн шил, зэс, гууль, радиатор, хайлш, хөнгөн цагаан, тугалга, аккумлятор, батарей, төмөр, мотор, хроп, гялгар уут, хуванцарЦахим хаяг: Төвшин Сайхан төв
- Утасны дугаар: 96685858
- Байршил: Баянзүрх дүүргийн Сансарын колонкоос Дарь эх рүү эргээд 500 метр зайд яваад замын баруун талд "Төвшин сайхан төв" хаягтай хашаа
- Цахим хаяг: Төвшин Сайхан төв
Тус төв нь 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 47 зүйлийн дахиврыг ангилан ялгаж, дахин боловсруулах болон дахин ашиглах үйлдвэрүүдэд хүргэдэг байна.
ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ
3. "Хэв хашмал хуванцар" ХХК
- Дахиврын төрөл: LDPE, HDPE, PP тэмдэглэгээтэй хуванцар
- Утасны дугаар: 88554254
- Цахим хаяг: Хэв Хашмал Хуванцар ХХК
Хэв хашмал хуванцар ХХК нь 2014 оноос хойш LDPE, HDPE, PP тэмдэглэгээтэй хуванцар хаягдлыг дахин боловсруулж буй. Тус үйлдвэр нь хоёрдогч түүхий эдээрээ зам, барилгын хуванцар арматур хөндийрүүлэгч, ивээс тулаас, заал, хүрээлэнгийн хуванцар сандал, хуванцар хоолой гэх мэт 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Жич: Нэг удаад их хэмжээгээр хуванцар авдаг. Мөн цуглуулсан хуванцар тань дахин боловсруулалтад тохиромжтой эсэхийг нягтлуулахыг зөвлөе.
4. "Эко цаас" ХХК
- Дахиврын төрөл: Хаягдал бор цаас
- Утасны дугаар: 90505084
- Цахим хаяг: Эко цаас ХХК
Эко цаас ХХК нь 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй хаягдал бор цаас дахин боловсруулах үйлдвэр юм. Тэд эхэлсэн цагаасаа хойш 100 хувь саарал ус ашиглан 7,332 тонн хаягдал цаасан хайрцаг дахин боловсруулж, 5,872 тонн бор цаас үйлдвэрлэсэн байна. Түүнчлэн дахин боловсруулсан цаасаараа төрөл бүрийн сав баглаа боодол үйлдвэрлэдэг аж.
5. "Нью Метод" ХХК
- Дахиврын төрөл: Бүх төрлийн цахим болон цахилгаан хэрэгсэл, батарей, зэс, кабелын утас, ногоон плат, гар утас, гар утасны цэнэглэгч
- Утасны дугаар: 99352406
- Хаяг: Налайх дүүрэг, 3-р хороо
Хог хаягдлыг эх үүсвэрээс нь шалтгаалан, байгаль орчин, хүний биед үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзаж аюултай, тусгай, энгийн хэмээн ангилдаг. Саяхныг хүртэл манай улсад аюултай хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгаагүй тул тэдгээрийг булахаас өөр аргагүй байв. Гэвч электроникийн хаягдал нь үнэт өнгөт металл, мөнгөн ус, хром, хар тугалга гэх мэт хортой хүнд металлыг агуулдаг учраас хөрсийг бохирдуулж байдаг.
Харин өнгөрсөн онд бүх төрлийн цахим болон цахилгаан хэрэгслийг хүлээн авч, устгалд оруулахын зэрэгцээ дахин боловсруулж, зэс бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 500 тоннын хүчин чадалтай Нью Метод ХХК үйлдвэр ашиглалт орсон. Ингэснээр электроникийн хаягдлыг олон улсад ашиглагддаг технологийн дагуу боловсруулах боломж бүрдэж буй юм.
Үйлдвэрийн тухайд ААНБ-тай гэрээ байгуулсны үндсэн дээр нэгдсэн журмаар хог хаягдал авдаг.
6. "Электрокем Монгол" ХХК
- Дахиврын төрөл: Xар тугалгын батарей
- Утасны дугаар: 77229999
- Цахим хаяг: Дэлхийн Жишиг Үйлдвэр
- Хаяг: Баянгол дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Ханну төв, 500 тоот
Хар тугалгын батарей буюу бидний хэлж заншсанаар аккумляторыг “ном ёсоор” нь “хаях” нь ихээхэн чухал. Учир нь ил задгай хаягдсан хар тугалгын батарей хөрс, усыг бохирдуулдаг бол харин шатаах аргаар устгалд оруулбал тоосонцор нь агаарт дэгдэж үлддэг. Тиймээс хамгийн зөв гаргалгаа бол яах аргагүй дахин боловсруулах.
Манай улсад хар тугалгын батарейг дахин боловсруулах үйлдвэр өнгөрөгч онд ашиглалтад орсон. Жилд 800 мянган ширхэг буюу 12 мянган тонн батарей дахин боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр нь хэрэглэсэн усаа цэвэрлэж, дахин ашигладаг бөгөөд ижил төстэй бусад үйлдвэртэй харьцуулахад дулаан болон цахилгааныг 30 орчим хувиар бага зарцуулдгаараа давуу талтай.
Та ашиглалтаас гарсан аккумлятораа “Доктор” авто сүлжээ, “Акума Зоне” авто сүлжээ , “Хүч” аккумуляторын худалдаа, “Глобал Электроникс” ХХК-ийн салбаруудад хүлээлгэн өгч, шинээр худалдан авах аккумляторын үнийн дүнгээс хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.
7. Хаягдал цаас боловсруулах үйлдвэр
- Дахиврын төрөл: Цаасан хайрцаг, ном, сонин, бичгийн цаас
- Утасны дугаар: 89113480
- Цахим хаяг: Хаягдал цаас боловсруулах үйлдвэр. Өндөгний үүр сетикний үйлдвэр
Саяхныг хүртэл нүдний гэм байсан дахин боловсруулах үйлдвэрүүд хүрээгээ тэлэн нэмэгдэж байгаагийн нэгэн илрэл нь Дархан-Уул аймаг дахь энэхүү хаягдал цаасны үйлдвэр юм. Тэд цаасан хайрцаг, ном, сонин, бичгийн цаасыг дахин боловсруулаад өндөгний сетик хийдэг юм байна.
Та дээрх утсаар холбогдон ажлын өдрүүдээр хаягдал цаасаа хүлээлгэн өгөх боломжтой.