UI, UX дизайнерууд, энэ чиглэлийг сонирхогчид анхаарлаа нааш хандуулна уу. Монголын дизайн, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн орчинд шинээр нээгдсэн нэгэн платформыг танилцуулж байна.
RENEW.MN ГЭЖ ЮУ ВЭ?
Хэрэглэгчийн асуудлыг олж хараад түүнд тохирсон интерфэйс бүтээнэ гэдэг 21-р зууны хамгийн том ажлуудын нэг болжээ. UI/UX дизайныг бие даан сурч байгаа хүмүүсийн хувьд YouTube видео, онлайн курс, Figma template, Pinterest, Behance гээд суралцах материал хангалттай олон боловч юунаас эхлэх, ямар дарааллаар хөгжих, хийсэн ажлаа хэрхэн үнэлэх, бодит төсөл дээр мэдлэгээ яаж ашиглах дээр төөрдөг билээ. Тиймээс Renew-ийг зөвхөн шинээр дизайн сурч байгаа хүмүүсүүдээс гадна UI, UX дизайны ур чадвараа шат ахиулахад зориулсан орчин нь болж байгаагаараа онцлууштай юм.
Холбоотой нийтлэл: Апп тойм: Philosophy App - Эрүүл ухааныг эрхэмлэнэ

Тус платформыг UX Дизайнер М.Дөлгөөнбаяр болон түүний багийн гишүүд Э.Батхуяг, Б.Цэцэн, Э.Мишээл нар хамтран бүтээжээ. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд UX дизайн, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж, 150 гаруй төслийг хариуцан хэрэгжүүлсэн туршлагатай. Тэдгээрийн дунд CU App, Gyals Bank, CallPro Platform, Gogo зэрэг олон нийтэд танил бүтээгдэхүүнүүд багтдаг байна.
Үүнээс гадна UX дизайны сургалтыг 30 удаагийн төгсөлтөөр 500 гаруй суралцагчид хүргэж, салбарын мэдлэг, туршлагаа түгээж иржээ. Харин энэ удаа олон жилийн турш хуримтлуулсан тэрхүү практик туршлага, сургалтын мэдлэгээ бичвэр, лекц, судалгааны тайлан хэлбэрээр нэгтгэн Renew.mn платформоор хүргэж байгаа нь энэ юм.
RENEW-ЭЭС ЮУ УНШИЖ, ҮЗЭЖ БОЛОХ ВЭ?
Renew дээрх агуулгыг бичвэр, лекц, судалгааны тайлан гэсэн үндсэн гурван хэлбэрээр хүргэж байгаа аж. Бичвэрүүдээр UX дизайн, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хэрэглэгчийн туршлага, дизайн сэтгэлгээтэй холбоотой сэдвүүдийг тайлбарлах бол лекцүүд нь тухайн сэдвийг илүү дэлгэрүүлэн задлах боломж өгч байгаа юм. Мэдээж хамгийн чухал нь судалгааны тайлангууд. UX дизайн зөвхөн дизайнерын мэдрэмж, туршлага дээр тогтдог гэвэл өрөөсгөл болно. Бид мэргэжлийн судлаачдын онол, судалгааны арга зүй болон шийдлүүдээс хэрэглэгч юу хүсэж байгаа эсэх, ямар асуудалтай тулгарч байдаг, бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглаж байна гэдгийг ойлгох нь зүйтэй.
Иймээс Renew-ийн хүргэж буй агуулгууд зөвхөн дизайнеруудад бус, бүтээгдэхүүн хөгжүүлдэгчид, менежерүүд, бизнес эрхлэгч, борлуулагчид зэрэг хэрэглэгчтэйгээ илүү тулж ажилладаг хүмүүст ч хэрэгцээтэй юм.
АГУУЛГЫН ТАЛААР
Жишээ болгон Renew-д нийтлэгдсэн “Фон Ресторфийн хууль ба түүний UX дизайн дахь хэрэглээ” бичвэрийг товчоор хүргье. Тус нийтлэлд хэрэглэгчийн анхаарал бусдаасаа ялгарсан элементэд илүү төвлөрдөг гэх сэтгэлзүйн ойлголтыг UX дизайнтай холбон тайлбарлажээ. Ингэхдээ зөвхөн онол дурдаад өнгөрөх бус, өнгө, хэмжээ, хөдөлгөөн зэрэг ялгарлыг дизайн дээр хэрхэн зөв ашиглах, эсрэгээрээ хэтрүүлбэл хэрэглэгчийн анхаарлыг хэрхэн сарниулж болохыг бодит жишээгээр харуулсан байна.
Тухайлбал, Google Maps, Gmail, Google-ийн Material Design, GOV.UK, Trip.com зэрэг бидний мэдэх бүтээгдэхүүнүүдийн интерфэйсийг жишээ болгон авч, хэрэглэгчийн анхаарлыг нэг гол үйлдэлд төвлөрүүлэхдээ дизайны ялгарлыг хэрхэн ашигладгийг тайлбарлажээ. Үүний зэрэгцээ “banner blindness”, “visual hierarchy” зэрэг UX-ийн ойлголтуудыг судалгааны үр дүн, түүхэн эх сурвалжтай нь холбон задласан байна.

БАГЦУУДЫН ТАЛААР
Renew нь сарын, улирлын, жилийн гэсэн гурван төрлийн багцтай. Багц бүрээр бичвэр, лекц, судалгааны тайланг тогтмол хүлээн авах боломжтой бөгөөд ялгаа нь захиалгын хугацаа болон тухайн хугацаанд хүрэх агуулгын тоонд бий.
Сарын багц нь 24,900₮
Сар бүр 12 бичвэр, дөрвөн лекц, нэг судалгааны тайлан хүлээн авна. Renew-ийн агуулгатай эхлээд танилцаж үзэх, богино хугацаагаар захиалахыг хүссэн хүмүүст тохирох сонголт.
Улирлын багц нь 80,700₮
Гурван сарын хугацаанд нийт 36 бичвэр, 12 лекц, гурван судалгааны тайлан үзэх боломжтой.
Жилийн багц нь 299,000₮
Нэг жилийн хугацаанд 144 бичвэр, 48 лекц, 12 судалгааны тайлан хүлээн авах буюу Renew-ийн бүтэн жилийн агуулгыг тогтмол авах багц юм.
Мөн Renew нь гуравдагч байгууллага болон сурталчилгааны санхүүжилтээс хараат бус ажиллах зарчимтай бөгөөд үйл ажиллагаагаа уншигч, сонсогчдын захиалгаар 100 хувь санхүүжүүлдэг гэдгээ онцолжээ.

Хэрэглэгчээ ойлгосон бизнес л өсдөг.
Энэ бол Renew-ийн баримталж буй гол санаа. Дижитал бүтээгдэхүүн бүтээхэд өнгө, фонт, интерфэйсээс гадна хэрэглэгчийн хэрэгцээ, зан төлөв, тулгарч буй асуудлыг хэр сайн ойлгож байгаагаас бүтээгдэхүүний үнэ цэн ихээхэн хамаарна.
Тиймдээ ч Renew дизайн хэрхэн харагдах тухай ярихаас илүүтэй яагаад тухайн шийдлийг сонгож байгаа, хэрэглэгч түүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг, түүнийг ямар судалгаа, онолоор тайлбарлаж болох тухай мэдлэгийг Монгол хэлээр тогтмол хүргэхийг зорьжээ.
UI, UX дизайнер төдийгүй бүтээгдэхүүн хөгжүүлдэг, хэрэглэгчтэйгээ өдөр тутам ажилладаг хэн бүхэнд Renew.mn шинэ эх сурвалж болж болох нь.

