Мэдээллийн технологийн салбарт түүчээлэн ажиллаж буй Erxes INC 15 жилийн ойгоо тохиолдуулан Japan Town-д “ERXES HUB” сургалт, инновацын төвөө нээх гэж байгаа билээ. Тэд олон зуун эцэг эхийн хүсэлтээр нээгдсэн уг төвийн нээлттэйгээ холбогдуулан тун сонирхолтой нэгэн боломжийг зарлаж байгаа аж. 

Энэ бол өнөөдөр 5 сая төгрөгийн төлбөр байршуулаад ирэх гурван жилийн турш 10-18 сая төгрөгийн үнэтэй сургалтад хамрагдах боломж юм. Уг алтан боломжийг ердөө эхний 30 хүнд л олгож буй гэнэ. 

Холбоотой нийтлэл: Erxes academy: Expand your limits


Боловсролдоо хөрөнгө оруулах нь

Тэд энэхүү боломжоо цаг тутам хувьсан өөрчлөгдөж буй технологийн салбартай хөл нийлүүлэн алхаж, ойрын ирээдүйд ямар ч шинэ түйвээн боллоо гэсэн хоцорч үлдэхгүй байхыг хүссэн хүмүүст зориулжээ. Учир нь өнөөдөр төлбөрөө бага дүнгээр урьдчилж төлснөөр 2026, 2027, 2028 онуудад хэд дахин давсан дүнгээр хүссэн сургалтдаа хамрагдах боломжтой. Хамгийн онцлууштай нь та өөрийн эрхээ өөрөө ашиглахаас гадна үр хүүхэд, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ч хуваалцаж болох юм.

Урьдчилж төлөх дүн 5 сая төгрөг болон түүнээс дээш байж болно. Жишээ нь, та 5 сая төгрөг урьдчилж төллөө гэхэд:

- 2026 онд 10,000,000 төгрөг
- 2027 онд 13,500,000 төгрөг
- 2028 онд 18,225,000 төгрөгийн үнэлгээтэй сургалтад суух боломжтой.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр 5 сая төгрөг урьдчилж төллөө гэхэд 2028 онд өөрөө 2.5 саяын “AI Masterclass”-д, хүүхдээ 12 саяын “JED-1”-д, найзыгаа 5 саяын “PADA-1”-д тус тус хамруулж болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 8500-3673, 8012-3084 дугаараас аваарай. Мөн энэ холбоосоор бүртгүүлж болно.


Онцлох сургалтууд

Ирэх хоёр жилийн хугацаанд эдгээр сургалтын төлбөр нэмэгдсэн ч танд хуучин үнээр хамрагдах боломж бий.

Kami Kids Coding (2 сар): 9-13 насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр бөгөөд хүүхдийг дэлгэцийн хамаарлаас салгаж, компьютерын зөв дадалтай болгохын сацуу тоглоомд суурилсан аргаар програмчлал, логик сэтгэлгээний суурийг тавина.

PADA-1 буюу Junior Front-End (3 сар): Ямар ч туршлага шаардахгүйгээр анхан шатнаас эхлэн суралцах боломжтой хөтөлбөр. Веб хөгжүүлэлтийн суурь ойлголтоос эхлээд HTML, CSS, JavaScript, React технологийн үндсийг эзэмшиж, гурван сарын дотор өөрийн анхны веб төслийг бүтээж, бодит үр дүнгээ үзэх боломжтой.


JED-1 (1 жил): Зөвхөн код бичих бус, хувь хүний хөгжил болон карьерын чиг баримжааг нэг дор олгох, 15-аас дээш насныханд зориулсан нэг жилийн цогц хөтөлбөр. Front-End болон Back-End хөгжүүлэлтээс гадна хиймэл оюун ухаан (erxes AI masterclass)-ийг хослуулан судалж, салбар бүрийн шилдэг 12 экспертээс зөвлөгөө авна. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчээр сэтгэл зүйн үнэлгээ хийлгэн, өөрийн гэсэн бодит портфолиотой төгсөх боломжтой.

UI/UX Дизайн (4 сар): Хэрэглэгч төвтэй дизайн сэтгэлгээг төлөвшүүлж, бүтээгдэхүүний дизайныг оновчтой зохион байгуулж сурна. Зөвхөн өнгө үзэмж бус, хэрэглэгчийн судалгаа хийх, хүн бүрд хүртээмжтэй байх зарчмуудыг бүрэн хэрэгжүүлж чаддаг технологийн загвар зохион бүтээгч болно.

X-PRED хөтөлбөр (1 жил): X-Pred-ийн нэг жилийн хосолсон хөтөлбөр нь ЕБС-ийн 11, 12-р ангийн сурагчдад зориулсан бөгөөд бүрэн хэмжээний вэб хөгжүүлэлт (Full-Stack programming), Олон улсын их сургуулийн бэлтгэл, карьер чиг баримжааг цогцоор нь олгох давуу талтай. Хөтөлбөрийн хүрээнд SAT шалгалтын бэлтгэл, элсэлтийн материал болон эсээний зөвлөгөө, бүтээлийн сан (Portfolio) болон хувийн төсөл хөгжүүлэлт, манлайлал (Leadership) болон амьдрах ухааны ур чадвар (Life Skill)-ын сургалт орж, сурагчдыг дэлхийн түвшинд өрсөлдөх ирээдүйн лидер болгон бэлтгэнэ.


Erxes AI Masterclass:
Энэ нь AI Agent хөгжүүлэлт, ашиглалт болон автоматжуулалтын суурь ойлголтыг олгох практик сургалт юм. Оролцогчид өөрийн хэрэгцээнд зориулсан AI Agent-уудыг бүтээж, өдөр тутмын ажил, бизнесийн процесс болон бүтээмжийн ажлуудыг автоматжуулах чадварыг эзэмшинэ.

20X Marketer: “24 цаг ажилладаг маркетингийн багийг AI Agent-аар бүтээ” уриатай 20x Marketer хөтөлбөр нь маркетингийн мэргэжилтнүүдэд зориулсан AI Agent хөгжүүлэлтийн сургалт юм. Суралцагчид контент бүтээх, дизайн боловсруулах, зах зээлийн судалгаа хийх, хэрэглэгчийн мэдээлэл боловсруулах, кампанит ажил төлөвлөх зэрэг үүргийг гүйцэтгэх AI Agent-уудыг хөгжүүлж сурна.

20X Agent Operator: Олон AI Agent-ийг нэг систем болгон удирдаж сургах 20x Agent Operator нь байгууллагын AI үйл ажиллагааг удирдах мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр юм. Суралцагчид AI Agent-уудыг бүтээх, холбох, ажлын урсгал боловсруулах, автоматжуулалтын процесс зохион байгуулах болон байгууллагын хэмжээнд AI экосистем удирдах чадварыг эзэмшинэ.

20X Student: Уг хөтөлбөрөөр сурагчид AI-ийн суурь ойлголт, Prompt Engineering, Agent хөгжүүлэлт, автоматжуулалт, программчлалын суурь мэдлэг болон асуудал шийдвэрлэх ур чадварыг эзэмшинэ. Зөвхөн AI ашиглахаас гадна өөрийн AI туслахуудыг бүтээж сурах боломжтой.

20X HR: Энэ нь сонгон шалгаруулалт, ажилтны мэдээллийн менежмент, сургалт хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг HR процессуудад зориулсан AI Agent хөгжүүлэлтэд чиглэх сургалт юм. Оролцогчид хүний нөөцийн багийн бүтээмжийг нэмэгдүүлэх AI туслахуудыг өөрсдөө бүтээж сурна.

20X Accountant: Энэхүү хөтөлбөр санхүүгийн мэдээлэл боловсруулах, тайлан гаргах, өгөгдөл шинжлэх, баримт ангилах, аудитын бэлтгэл хийх зэрэг ажлуудад зориулсан AI Agent-уудыг хөгжүүлэхэд тусална. Давтагддаг ажлуудыг автоматжуулж, илүү үнэ цэнтэй шийдвэр гаргалтад төвлөрөх боломжтой болох юм.

20X PROFESSIONAL SERIES гэж юу вэ?

AI ашиглах эрин үе дуусаж, AI Agent хөгжүүлэх эрин үе хэдийн эхэлжээ. Энэ эрин үеийг угтан Erxes Academy-ийн эхлүүлсэн "20x Professional Series" нь маркетинг, хүний нөөц, санхүү, боловсрол, үйл ажиллагааны менежмент зэрэг салбар бүрт зориулсан AI-д суурилсан ур чадварын хөтөлбөрүүдээс бүрдэж буй. Хөтөлбөр бүр нь бодит кейс, практик хэрэгжилт болон AI Agent ашиглалтад төвлөрсөн бөгөөд оролцогчдыг ирээдүйн ажлын орчин нөхцөлд бэлдэх зорилготой.


БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Мөн тэд байгууллагын онцлог, зорилго, үйл ажиллагаанд тохируулсан тусгай сургалтуудыг зохион байгуулж буй. Байгууллагын сургалтаар:
• AI Agent ашиглан бүтээмж нэмэгдүүлэх
• Маркетинг, борлуулалтыг автоматжуулах
• Хүний нөөцийн процессыг сайжруулах
• Санхүү, тайлагналынг автоматжуулах
• Дотоод AI туслах систем нэвтрүүлэх
• Байгууллагын AI стратеги боловсруулах
• Ажилтнуудын AI ур чадварыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр бодит кейс дээр ажиллаж, шууд хэрэгжүүлэх шийдлүүдийг хамтдаа боловсруулах юм.


Фэйсбүүк
: erxes Academy
Инстаграм: erxesAcademy
Байршил: Сүхбаатар дүүрэг, Эрүүл мэндийн яамны баруун урд, ITC tower 5 давхар