Дэлхийн Эдийн Засгийн Форумын тооцоолсноор кибер гэмт хэргийн төлөөс 2027 он гэхэд 23 их наяд ам.доллар хүрэх тооцоотой ба энэ нь зарим улс орны эдийн засгаас ч давсан хэмжээний зардал. 

Ер нь дэлхийд гэлтгүй дотоодын тэргүүлэх компаниуд ч хэрэглэгчдийн мэдээллийг алдаж, цахим халдлагад өртсөн гэх яриа энд тэнд сонстох болжээ. Салбарын мэргэжилтнүүд энэ бүх кибер халдлагын цаана хиймэл оюун ажиллаж байгаа хэмээн дүгнээд байгаа юм.  


Тухайлбал Fortinet-ээс жил бүр гаргадаг энэ салбарт тохиолдож буй хамгийн том аюулын тухай таамагт үнэхээр л хиймэл оюун кибер аюулгүй байдлын хамгийн том дайсан хэмээн тодорхойлсон байх жишээтэй.

Fortinet компани нь 2000 онд үүсгэн байгуулагдсан өдгөө дэлхий дахинаа 15,000 гаруй ажилтантай, кибер аюулгүй байдлын хамгийн том бие даасан компани юм. Тэдний энэ жилийн “Cyberthreat Predictions for 2026” тайлангаас онцлох агуулгуудыг хүргэхээс өмнө яг өдгөө бидний нүдэн дээр өрнөн буй нэгэн үйл явдлыг сонирхуулъя.


Хиймэл оюунт Кибер халдлагын бодит жишээ: Claude Mythos

Хиймэл оюуны компаниуд шил дараалан шинэ хувилбаруудаа танилцуулах бүрдээ бичих, бодох, сэтгэх, зурах, кодлох гэхчлэн тусгайлан үүргүүд дээр улам бүр төгсөрсөөр. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт л гэхэд OpenAI-ийн ChatGPT Images 2.0 хувилбар гарч, хиймэл оюунаар бүтээх зургийн чанар үлэмж сайжирчээ. Мөн түүнтэй зэрэгцэн салбарын өөр нэг том тоглогч болох Anthropic-оос Claude Mythos хэмээх хиймэл оюуны загварыг танилцуулсан юм.

Энэ загвар нь туршилтын үедээ та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хамгийн аюулгүй, найдвартайд тооцогддог платформуудад олон жилийн турш илрээгүй явсан алдаануудыг олж өгч байв. Уг загвараа “буруу гар”-аар орвол кибер орчныг орвонгоор нь эргүүлж чадалтай зэвсэг бүтээсэн хэмээн Anthropic “Project Glasswing” төслийг эхлүүлж, Mythos загварын ашиглах эрхийг зөвхөн цөөн тооны, асар чухал системийг хариуцан ажилладаг компаниудад хариуцуулж өгчээ. Мэдээж тус жагсаалтад Apple, Broadcom, Cisco, Google, JPMorganChase, AWS, NVIDIA багтаж буй.


Anthropic уг төслийнхөө хүрээнд 100 сая долларын хэрэглээний эрхийг эдгээр компаниудад өгч, системийн алдаагаа өөрсдөө илрүүлж, кибер аюулгүй байдлын ноцтой эрсдэл үүсэхээр өмнө засах боломжийг олгосон хэрэг. Mythos-ийг туршиж үзэж буй компаниуд дундаас бидний сайн мэдэх Firefox интернэт хөтчөөс л гэхэд нийт 271 алдаа олдсон байгаа юм. Харьцуулбал, Claude-ийн нийтийн хэрэглээнд байгаа хамгийн хүчирхэг Opus 4.6 загвар ердөө 22 алдаа олж чадаж байсан.

Энэ мэтчилэн бодит нөхцөлд туршиж үзэхэд Claude Mythos байгууллагуудын системийн ноцтой алдааг урьд хожид байгаагүй өндөр хурд, бага зардлаар олж, хүсвэл тэрхүү цоорхойг ашиглан цахим халдлага хийж чадахаа батлан харуулсан нь хиймэл оюунт кибер халдлагын агентуудын сүр хүчийг батлан харуулсан гэлтэй.

2026 онд биднийг юу хүлээж байна вэ?

Fortinet-ийн FortiGuard Labs судалгааны байгууллагын “Cyberthreat Predictions for 2026” тайланд дурдсан бусад онцлох санаануудыг уншигч тантай үргэлжлүүлэн хуваалцъя.

Кибер халдлагын агентууд хүчирхэгжинэ: 2026 оны хамгийн том өөрчлөлт нь тодорхой зорилготой, бие даасан кибер халдлагын агентууд гарч ирэх явдал. Агентуудын хор хөнөөл өнгөрсөн онд гарч ирж байсан FraudGPT, WormGPT зэргээс хавьгүй ахисан түвшинд хүрэх гэнэ. Нууц үг хулгайлах, phishing хийх, дотоод сүлжээнд нэвтрэх зэрэг тодорхой үүрэгт зориулсан эдгээр агентууд хүний оролцоогүйгээр халдлагын бүх үе шатуудыг бие даан гүйцэтгэх чадвартай болж байна.

Ингэснээр энэ салбарын техникийн мэдлэггүй байсан ч хүссэн хэн бүхэн нь асар нарийн төлөвлөгөө бүхий халдлага хийх боломжтой болно гэсэн үг. Нөгөөтээгүүр энэ талын туршлагатай этгээдүүд өмнөхөөсөө хэд дахин чадамгай бөгөөд илүү өргөн цар хүрээг хамрах халдлага хийх боломжтой болох нь ээ.


Хиймэл оюунтай хүний оюунаар өрсөлдөх боломжгүй болно:
Довтолгоо хийдэг хиймэл оюуны агентууд хамгаалалтын системийн сул талыг шинжээчдээс хурдан илрүүлж, ашиглаж эхлэв. Довтолгоо автоматжиж байгаа шиг түүний илрүүлэлт, хязгаарлалт, хамгаалалт ч түүнийгээ дагаж автоматжих шаардлагатай болж байгаа. Хүний оролцоонд тулгуурласан хамгаалалт машины хурдтай өрсөлдөх нэгэнт боломжгүй болжээ.

Түүнчлэн Generative AI (GenAI)-ийн тусламжтай халдлагын дараах үе шатууд улам бүр хялбар болж байна. Жишээ нь, халдагчид олж авсан их хэмжээний өгөгдлөө маш хурдан задлан шинжилж тэр дундаас хамгийн үнэ цэнтэй мэдээллийг нь тодорхойлж, улмаар хувь хүн болон албан байгууллагуудад хүчтэй дарамт үзүүлэх эрсдэлтэй.


Чухал дэд бүтцүүдээ хамгаалах хэрэгтэй болно:
Цахим халдлагууд үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг чухал нөлөөтэй салбарууд руу түлхүү чиглэх болжээ. FortiGuard Labs-ийн үзэж буйгаар кибер гэмт хэрэг өдгөө дөрөв дэх аж үйлдвэрийн үе рүү шилжиж байгаа буюу хиймэл оюун, автоматжуулалт зэргээс улбаалж халдлагууд улам системтэй, шуурхай болж нэг шат ахиж байгаа юм.

Жишээ нь, Ransomware-as-a-Service (RaaS) загвар системд нэвтэрч, өгөгдөл хулгайлах, дарамтлах мөн үйлчилгээг доголдуулах зэрэг үйлдлүүдийг бүгдийг нь нэг дор зэрэг явуулах чадвартай.

Одоо тэгвэл яах вэ?

Шинэ технологи бүр шинэ сорилт авчирч, шинэ сорилт бүрд шинэ шийдэл бий болдог жамтай. Хэдийгээр хиймэл оюунд суурилсан, кибер орчны аюулгүй байдлыг сүйтгэх олон хэрэгсэл үүссээр байгаа ч нөгөө талд тэдгээрээс хамгаалах шийдлүүд ч нэмэгдэж байна.


Харин тэдгээр шийдлүүдийг хаа холоос биш хажуухнаасаа авах боломж өнгөрсөн долоо хоногт нээгджээ. Учир юу вэ гэвэл кибер аюулгүй байдлын дэлхийн шилдгүүдийн нэг Fortinet компани Монгол Улс дахь төлөөлөгчийн газраа нээж, жил бүр зохион байгуулдаг “Fortinet Accelerate 26 APAC - Ulaanbaatar Edition” арга хэмжээгээ өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа

Холбоотой нийтлэл: Дэлхийн топ кибер аюулгүй байдлын компани Монголд

Энэ бүхний ард Fortinet брэндийн Монгол дахь албан ёсны түнш “Summit Computer Technology” компани ажиллаж байна. Кибер аюулгүй байдлын шилдэг шийдэл, мэргэжлийн зөвлөгөөг тус хамт олноос аваарай.