Одоогоос хэдхэн жилийн өмнө зураг дарах гэдэг олон техник хэрэгсэл шаарддаг мэргэжлийн ажил байгаад зогсохгүй зургаа даруулах гэдэг хүний амьдралын нэгэн чухал үйл явдал байлаа. Харин өдгөө энэ бүхэн бидний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болсон төдийгүй, жил ирэх тусам улам бүр энгийн, хялбар үйл болсоор буй.
Салбарын гигантууд болох Apple, Samsung үргэлж гар утасны камераараа өрсөлддөг байсан бол өдгөө нэгэнт энэ салбарт томоохон байр суурь эзлэх болсон Huawei шинэ ухаалаг утасныхаа загварыг мэргэжлийн камерын түвшинд хүрсэн гэж мэдэгдээд байна. Тэр нь HUAWEI Pura 80 цуврал. Тус цуврал үнэхээр мэргэжлийн камерын түвшинд хүрсэн гэж үү? Энэ талаар өгүүлэхээр бид Techworm буландаа Huawei Pura 80-ыг “урьж оролцууллаа”.
Холбоотой нийтлэл: Ухаалаг утсаа ухаантай сонжих нь
Huawei Pura 80-ын тухай товчхон
Энэ оны долоодугаар сарын 10-ны өдөр Huawei брэнд албан ёсоор Дубай хотод дэлхий нийтэд HUAWEI Pura 80 цувралын ухаалаг утсаа танилцуулав. Уг цуврал нь HUAWEI Pura 80, HUAWEI Pura 80 pro, HUAWEI Pura 80 ultra гэсэн гурван төрлийн загвартай бөгөөд өмнөх цуврал болох Pura 70 нь худалдаанд гарсан эхний сардаа л 2 сая хувь зарагдаж хамгийн хурдан борлуулалттай ухаалаг утсаар тодорч байсан юм. Гэтэл өнөөдөр бидний танилцуулж буй шинэ загвар нь өмнөх загварынхаа борлуулалтын амжилтыг эвдэж, эхний үйлдвэрлэлийн бүх утас ердөө 15 хоногт борлуулагдаж дууссан байна.
Дээд зэрэглэлийн хийцтэй HUAWEI Pura 80 ухаалаг утас нь дэвшилтэт камерын шийдэл, хараа булаахуйц дизайн болон гайхалтай бат бөх чанар, супер хурдан цэнэглэх технологиор тоноглогдсон нь олны анхаарлыг ихэд татаад буй. Түүнчлэн, тус утас нь дэлхийн анхны Huawei Xmage телефото 1/1.28” сенсортой камер гэдгээрээ тун онцлогтой тул гэрэл зураг сонирхогчдын номер нэг сонголт гэгдээд байна.
Микроскоп мэт супер макро камер
Дээр дурдсаныг улам дэлгэрүүлбэл, шинэ үеийн HUAWEI Xmage телефото камер гэдэг нь ердөө ганцхан товшилтоор л 300км/ц хүртэл хурдтай хөдөлж буй объектыг ямар ч сарнилтгүйгээр гэрэл зурагт буулгах хүчин чадалтай. Энэ нь бараг ямар ч хөдөлгөөнт биетийг санаанд оромгүй сайн нягтаршилтай, мэргэжлийн камераар авсан мэт өнгө ялгаралтай тод буулгана гэсэн үг.
Үүгээр ч зогсохгүй, тус загварын камер нь 5см зайнаас 40 дахин томруулж татах хүчин чадалтай. Энэ бол нүдэнд үл харагдах нарийн чимхлүүр зүйлсийг ч хэд дахин татаж томруулан гэрэл зурагт буулгах хүчин чадал юм. Тиймдээ ч тус камер нь салбартаа урьд хожид огт үзэгдээгүй цоо шинэ үзэгдэл болоод буй. Мөн нарны гэрэл, шөнийн сүүдэрт дарагдсан хамгийн жижиг өнгийг хүртэл нарийн ялгаж, сая гаруй өнгөний сүүдрийг дүрслэх чадвартайг нь ч дурдууштай.
Pura 80 цувралын Ultra гэрэлтүүлгийн HDR камер нь гэрэл, сүүдрийн ялгааг төгс ялгаж, хамгийн бага гэрэлтэй орчинд ч агшин бүрийг тод томруун буулгаж чадна. Хамгийн гол нь тус цувралын HUAWEI Pura 80, HUAWEI Pura 80 pro, HUAWEI Pura 80 ultra хэмээх гурван загвар нь гурвуулаа дээрх камераар тоноглогдсон аж.
Хагаршгүй дэлгэц
Найдвартай хэрэглээг бий болгох “кунлун” дэлгэц нь энгийн дэлгэцээс 25 дахин илүү бат бөх, мөн зурагдахаас 16 дахин илүү хамгаалалттай гэдэг нь тус гурван загварын голлох онцлогуудын нэг. Мөн 2 метрийн гүнд 30 минутын турш ажиллах усны хамгаалалттай тул адал явдалд дурлагч танд хамгийн тохиромжтой. Үүнээс гадна өндөр усны даралт, хэт халалт, хөрөлтөд ч найдвартай ажиллана.
Гэрлийн хурдаар цэнэглэх нь
Хүчирхэг 5170 mAh батарейтай HUAWEI Pura 80 Pro, Ultra загварууд нь таны өдөр тутмын бүх үйлдлийг тасалдуулахгүйн дээр, интернэт, камер, бичлэг, тоглоом гээд ойр зуурын ажилд огт түүртэхгүй. Мөн бүрэн цэнэглэхэд ердөө 30 минут л хангалттай.
Тус загварын Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар “Сайн Электроникс” ХХК ажиллаж буй аж. Сонирхуулахад, та албан ёсны гэрээт борлуулагчаас HUAWEI Pura 80 худалдан авбал HUAWEI WATCH Fit 4 ухаалаг цаг дагалдах бол HUAWEI Pura 80 PRO болон HUAWEI Pura 80 Ultra загварын худалдан авалтад HUAWEI MatePad SE11 таблет тус тус дагалдах юм байна.
Та дээрх гурван загварын гар утсыг хэрэглээндээ тохируулан Сайн Электрониксын онлайн дэлгүүр болон салбаруудаас зээлийн хамгийн уян хатан нөхцөлөөр худалдан аваарай.
Онлайн дэлгүүр
Лавлах утас: 7010-3366
Хаяг: Shangri-La Mall, 3-р давхар, Huawei Store