Зах зээлд өдөр бүр шинэ загвар, өндөр үзүүлэлттэй ухаалаг гар утаснууд нэмэгдэж буй энэ үед өөрт тохирох утсаа сонгоход амаргүй. Тэгвэл HUAWEI брэндийн шинэ загваруудын хүчин чадал, үзүүлэлттэй танилцахын сацуу таны хэрэгцээнд аль нь илүү тохирохыг мэдэж аваарай. 

1. HUAWEI Y72S

Huawei Y72S нь үндсэн хэрэглээнд тохирсон төсөр үнэтэй, найдвартай, баталгаатай гар утас. MediaTek Dimensity чиптэй бөгөөд өдөр тутмын хэрэглээнд хангалттай хүчин чадалтай. 6.7 инчийн дэлгэцтэй, X Button хялбар удирдлагатай, нүдний хараанд ээлтэй 6.75" AOD дэлгэцтэй, хүчирхэг 6000mAh батарей нь хоёр өдрийн турш цэнэгээ барина.



Камер нь энгийн буюу 50MP үндсэн, гүн макро линзтэй. 8GB RAM, 128GB санах ой нь хэрэглэгч бүрийн хэрэгцээг хангаж чадна.

Санал болгох: Өдөр тутмын хэрэглэнд тохирсон тул төсөр бөгөөд бат бөх, найдвартай утас хайж буй хүмүүст

2. HUAWEI Mate X6  

Энэ загвар нь нугалардаг (foldable) бөгөөд эвхээстэй үедээ жирийн гар утас шиг харагдах ч дэлгээстэй үедээ 7.93 инчийн том дэлгэцтэй. PDF файл унших, бичиг баримт засах, бичлэг үзэхэд хамгийн тохиромжтой.

Kirin 9000S чип дээр суурилсан тул тоглоом тоглох, олон апп зэрэг ажиллуулах, бүтээлч ажлуудад зориулсан өндөр үзүүлэлттэй. 5110mAh батарей болон ухаалаг цэнэгийн менежментээр нэг бүтэн өдрийг цэнэгт санаа зовохгүй давах боломжтой.

50 MP хөрөг зургийн камер (F1.4-F4.0, RYYB, OIS)

40 МП хэт өргөн өнцгийн камер (F2.2, RYYB)

48 мегапикселийн телефото макро камер (F3.0, RYYB, OIS)

Та нэгэн зэрэг олон апп нээж, онлайн хуралд оролцонгоо тэмдэглэл хөтөлж, чатандаа хариулах боломжтой. Мөн гадна дэлгэц нь хоёрдугаар үеийн кунлун бөгөөд энгийн дэлгэцээс 25 дахин илүү хамгаалалттай. Нугалардаг гар утаснууд ус тоосны хамгаалалтгүй байдаг ч Huawei Mate X6 IPX8 ус чийгний хамгаалалттай, хоёр метрийн усны гүнд ч 30 минутын турш чөлөөтэй ажиллана.

Дэлхийн анхны 1.5 М спектрийн Ультра Хрома камертай гар утас. Гар утасны камерт ийм их спектэр сувгийн өнгийг ялгадаг, мэргэжлийн камерын технологийг ашигласнаараа давуу талтай.

Санал болгох: Судалгааны ажил уншиж, их тексттэй ажилладаг, нэгэн зэрэг олон ажилд төвлөрдөг хүмүүс буюу бизнес эрхлэгч, удирдлагууд, шинэ загварын чиг хандлагыг эрхэмлэгчид, мэргэжлийн гэрэл зураг сонирхогчид

3. HUAWEI Pura 70 Series

Pura цувралыг залгамжлагч Pura 70 цуврал нь зураг авалт, дизайн, дэлгэцийн технологийн хувьд нэн өндөр түвшний сонголт юм.



Энэхүү утас 6.8 инчийн LTPO OLED дэлгэцтэй бөгөөд 4K (3840 x 2160 пиксел) өндөр нягтралтай, урагш сунадаг pop out камертай. Кино үзэх, зураг боловсруулах, тоглоом тоглох үед нүдэнд ачаалал бага үүсгэнэ. Мөн кунлун дэлгэцийн бат бөх технологиор бүтээгдсэн тул дэлгэц нь зураас, доргилтод илүү тэсвэртэй. 1-120 Гц дасан зохицох өндөр динамик сэргээх хурд, 1440 Гц өндөр давтамжийн PWM бүдгэрүүлэх, 300 Гц хүртэлх мэдрэгчтэй түүвэрлэлтийн хурдтай.

Камерын хувьд нэг инчийн мэдрэгчтэй, сунаж гарч ирдэг линз бүхий, 35 дахин томруулах чадвартай макро телефото линзтэй. XD Motion технологийн тусламжтайгаар 300 км/ц хурдтай хөдөлгөөнийг ч тод буулгаж чадна.

Энэ цуврал Pura 70, Pura 70 pro, Pura 70 ultra гэсэн гурван төрөлтэй бөгөөд Pura 70 ultra нь ультра гэрэл нэвтрүүлэх сунадаг камертай, ультра хурдны зураг авалт хийх боломжтой, бат бөх кунлун шилтэй. Харин Pura 70 prо загвар нь ультра хурдны зураг авалт хийх боломжтой, ультра гэрэл нэвтрүүлэх макро телефото камертай, бат бөх кунлун шилтэй. Pura 70 загвар нь ультра хурдны зураг авалт хийх боломжтой, хавтгай ирмэгтэй дэлгэцтэй, тренд өнгөтэй, мөн адил бат бөх кунлун шилтэй.

Санал болгох: Контент бүтээгч, загвар сонирхогчид

4. HUAWEI Nova 13 Series

Nova 13 цуврал нь загварлаг, өдөр тутмын хэрэглээнд нийцсэн, дундаж үнэтэй боловч өндөр чанартай төрөл.

60 мегапикселийн хүчирхэг өргөн өнцгийн хөрөг зургийн камер нь олуулаа селфи хийхэд хамгийн тохиромжтой. Хиймэл оюунд суурилсан ухаалаг (аньсан нүд нээх, арьсны өнгө тохируулах гэх мэт) тохируулгууд багтсан.

- 60 MP өргөн өнцгийн хөрөг зургийн камер (F1.4-F4.0 диафрагм)

- 12 MP телефото хөрөг камер (F2.4 диафрагм, OIS)

- 8 MP супер макро камер (F2.2 диафрагм)

- 6.76 OLED инчийн дэлгэцтэй

- 120 Гц дэлгэц сэргээх хурд, 300 Гц түүвэрлэлтийн хурдтай

- 100W Huawei Turbo технологитой тул 5000mAh батарейг 10 минутад 50 хүртэлх хувь цэнэглэх чадвартай.

Санал болгох: Влог хийхэд зориулсан камерын функцтэй бөгөөд зургаа хиймэл оюунаар засварлах боломжтой тул гар утсаараа контент бүтээгчид болон влогеруудад хамгийн сайн тохирно. Мөн бичлэг хийнгээ зураг авч болохоос гадна олон фокуст камерын технологитой, хамгийн сонирхолтой нь зурагны царай төрхийг өөр зургийнхаар сольж болно.

Та дээрх дөрвөн өөр төрлийн гар утсыг хэрэглээндээ тохируулан Мобикомын онлайн дэлгүүр болон салбаруудаас бэлнээр болон ХҮҮГҮЙ зээлээр худалдан аваарай.
Онлайн дэлгүүр: mobicom.mn
Лавлах утас: 2222