Бидний энэ цаг үе түүхэнд дэлхийг өөрчилсөн хиймэл оюуны хувьсгалын эхэн үе гэж тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой боллоо. Төр засаг, аж ахуйн нэгжүүд алсын хараагаа энэ түйвээгч технологитой уян өөрчилж, дэлхий даяар мэдлэг, ур чадварын шилжилт явагдаж байна. 

Энэ хүчтэй давлагаа хувь хүний түвшинд ч илт мэдрэгдэж, сүүлдээ мэргэжил сонголт, карьер төлөвлөлт, суурь боловсрол руу орох боллоо. Товчхондоо энэ давлагаанд аюулгүй үлдэх хүн, салбар тун цөөн болж эхлэв. 

Ийм эгзэгтэй цаг үед манай редакцын итгэлт хамтрагч erxes Mongolia-гаас тун сонирхолтой нэгэн хөтөлбөрийг зарлажээ. Энэ бол JED-1 бөгөөд уг хөтөлбөрт хамрагдсанаар нэг жилийн дотор хиймэл оюуныг гүнзгийрүүлэн судалж, салбарын шилдэг менторуудаас зөвлөгөө, чиглүүлэг авах боломжтой. 

erxes-ийн 15 жилийн ойгоо угтан зарласан уг хөтөлбөрт ердөө 15 суралцагч хамрагдах хязгаартай тул сонирхож байвал яг одоо энэ холбоосоор ороод бүртгүүлээрэй.

Холбоотой нийтлэл: Онцлох бизнес - Erxes academy: Expand your limits


Ганц хүнтэй Ганц эвэрт компани

Өнгөрсөн долоо хоногт The New York Times дээр нийтлэгдсэн нэгэн нийтлэл хиймэл оюуны хүчийг ахин нэг удаа батлан харуулав. Тодруулбал, тус нийтлэлд Мэттью Галлахер нэртэй Америк эр хэрхэн нэг жилийн дотор 400 сая долларын орлого олж, тэрбум долларын компани бүтээсэн тухай өгүүлжээ. Энэхүү бодит түүх бидний мэддэг бизнес, компани, зах зээл, амжилт гэх зэрэг ойлголтууд хэрхэн ор үндсээрээ өөрчлөгдөж буйн ердөө нэг жишээ.

Үнэхээр л код бичих ур чадвартай, AI-г ашиглах мэдлэгтэй залуус бүтээмжээ хэд дахин нэмээд зогсохгүй хүсвэл цөөн хүнтэй баг эсвэл ганцаараа ч маш богино хугацаанд өндөр үнэлгээтэй компани байгуулах боломж нээгдэж байна.


JED-1 (Жидай) хөтөлбөрийн тухай

erxes Mongolia компани 15 жилийн ойгоо тохиолдуулан хүүхэд, залуусыг технологийн эринд бэлтгэх зорилгоор нэг жилийн хугацаатай, программчлалын ур чадвар олгох хөтөлбөрөө өчигдөрхөн зарласан нь JED-1 (Жидай) юм. “Технологийг таны ирээдүйд” уриатай уг хөтөлбөрөөрөө дамжуулан 15-аас дээш настай, технологийн салбарт сонирхолтой хэн бүхний ирээдүйг зах зээлийншуурганаас хамгаалж, ямар ч цаг үе ирсэн дасан зохицож, үр дүнтэй ажиллаж чадах боловсон хүчнийг бэлтгэх зорилготой аж.

Хөтөлбөрийн онцлог нь AI-н гүнзгийрүүлсэн сургалтаас гадна салбар салбарын шилдэг 12 ментор суралцагчдад зориулан тусгай лекц, зөвлөгөө өгч чиглүүлэхэд оршино. Тэдний энэ хөтөлбөр уламжлалт арга барилаар 4-5 жилийн хугацаанд олж авах ур чадварыг ердөө нэг жилийн дотор олгох гэнэ.

JED-1 хөтөлбөрт хамрагдсанаар:

• Кодчиллын ур чадвар эзэмших
• AI ашиглан бүтээмжээ 20 дахин нэмэгдүүлэх
• Туршлагатай менторуудаас зөвлөгөө авах
• Өөрийн төслийг эхлүүлэх
• erxes-ийн бодит төслүүд дээр дадлагажих
• Хүчирхэг портфолио (Portfolio)-той болох
• Ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө авах
• Олон улсын болон дотоодын төслүүдэд гар бие оролцох
• Хакатон (Hackathon) болон багийн төслүүдэд оролцох
• Шилдэг суралцагчид ажлын байрны урилга авах зэрэг боломжууд нээгдэнэ

Эхлэх хугацаа: 2026 оны 5-р сар
Үргэлжлэх хугацаа: 1 жил
Холбоо барих: 8500-3673, 80123084
Facebook хаяг: erxes Academy


erxes Mongolia-гийн тухай

erxes Mongolia нь дэлхийн 100 гаруй оронд 40 орчим хэл дээр ашиглагддаг нээлттэй эх (open source)-ийн бизнесийн үйлдлийн системийг хөгжүүлэгч үндэсний технологийн компани юм. Монгол Улсаас дэлхийн технологийн төв Цахиурын хөндийд бүртгүүлсэн анхны компаниудын нэг бөгөөд үндсэн үйл ажиллагааныхаа зэрэгцээ erxes Academy-аараа дамжуулан өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцаж буй.

Энэ ташрамд, erxes Academy үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүүхэд залуустаа илүү ойртох зорилгоор Japan Town-д шинэ салбараа нээх гэж байгаа гэнэ шүү.