Илтэд мэдэгдэхгүй байж болох ч цаагуураа бидний амьдралын чанартай ихээхэн нөлөөтэй байдаг зүйл бол гэр ахуйн бүтээгдэхүүн, хэрэгслүүд. Цар тахлын улмаас гэртээ өнгөрүүлэх цаг ихэссэнээр хүмүүс үүнийг илүүтэй мэдрэх болсон биз ээ. Шинэ жилийн баяр дөхөж, хэн хүнгүй л ирэх онд гэр орондоо илүү тухтай, илүү таатай орчин бүрдүүлэхийг хүсдэг энэ цаг мөчид бид Герман стандартын охь дээж болсон Miele брэндийн зарим бүтээгдэхүүнийг онцолж, зарласан урамшууллыг нь танилцуулж байна.
Яагаад Miele-ийг сонгох хэрэгтэй вэ?

Miele брэнд нь 1899 онд Герман улсад үүсгэн байгуулагдсан, дээд зэрэглэлийн цахилгаан ба гэр ахуйн бараа үйлдвэрлэгч компани юм. 122 гаруй жилийн түүхтэй гэдэг нь л Miele-д итгэж, цахилгаан хэрэгсэлд нь найдаж болох баталгаа гэж болно. Уг брэндийн чанар, технологи хамгийн шилдэгт тооцогддогийн учир нь:
- Miele-ийн бүтээгдэхүүн 20 жилийн дундаж хэрэглээтэй тэнцэх туршилтыг давсан герман инженерчлэлээр хийгддэг.
- Бүтээгдэхүүний эд ангийн 80-90 хувь нь Германд үйлдвэрлэгдэж угсрагддаг цор ганц брэнд.
- Лабораторийнхаа дэргэд химийн тусгай үйлдвэртэй. Тэрхүү үйлдвэртээ бүх бараа бүтээгдэхүүндээ зориулан цэвэрлэгээний шингэн, нунтаг бодисуудыг үйлдвэрлэдэг.
- Олон улсын чанарын стандартыг анхлан тогтоодгийг нотлох сертификатууд нь тэдний номер нэг гэдгийн баталгаа.
- 20 гаруй жилийн баталгаат хугацааг амлаж, засвар үйлчилгээг хэрэглэгчийн хүссэн хугацаанд хийж өгдөг.
- Тэд анх гарч ирэхдээ л "Immer besser" буюу үргэлж шилдэг нь байна гэдэг амлалтыг өгсөн бөгөөд одоог хүртэл үргэлж анхдагч, шилдэг нь байсаар байна.
ОНЦЛОХ ЦАХИЛГААН ХЭРЭГСЛҮҮД
Miele брэнд гал тогоо болон угаалгын өрөөн дэх бүх төрлийн гэр ахуйн цахилгаан барааг чанар стандартын дагуу өндөр чанартай үйлдвэрлэдэг ч угаалгын машин, аяга угаагч, тоос сорогч нь илүүтэй олонд танигджээ.
Угаалгын машин

Miele угаалгын машины "Honeycomb drum" сертификатыг зөвхөн эзэмшдэг цор ганц брэнд. Энгийнээр тайлбарлавал, угаалгын машины дотор хэсгийг хүрд гэх бөгөөд хүрд нь зөгийн үүр (honeycomb) шиг олон талст хэлбэртэй. Ийнхүү хувцас угаах үед хүрд болон угааж буй хувцасны хооронд нимгэн усан бүрхүүл үүсэх бөгөөд хувцсыг илүү зөөлнөөр угаан хувцасны чанарыг алдагдуулахгүй, эдэлгээг урт хугацаанд хадгалах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Түүнчлэн Miele-ийн угаалгын машинд ноос, ноолуур, силк, өд сөдөн эдлэл угаах горим байдаг тул хими цэвэрлэгээ явах ч шаардлагагүй юм. Мөн Рейн-Ваалын Техникийн Их Сургуулиас Miele-ийн угаалгын машины халдваргүйжүүлэх горим нь хувцас эдлэлийн вирусыг 99.9 хувь ангижруулах чадвартай хэмээн сертификат олгосон байдаг аж.
Аяга таваг угаагч

Miele аяга таваг угаагчиндаа "eco feedback" гэдэг функцийг нэмж өгсөн нь ус, цахилгааны хэрэглээг хянах боломжийг олгодог байна. Тухайлбал, эко горимд аяга таваг угаахад зургаан литр ус зарцуулагддаг нь тэр хэмжээний аяга тавгийг гараар угааснаас маш бага хэмжээний ус зарцуулж буй үзүүлэлт гэнэ. 2020 онд Рейн-Ваалын Техникийн Их Сургуулиас Miele-ийн аяга таваг угаагч нь нян бактерийг 99.9 хувь устгадаг болохыг батлан эрүүл ахуйн гэрчилгээ мөн олгож байжээ. Харин 2021 онд Albstadt-Sigmaringen их сургуулийн бие даасан институтээс Miele-ийн аяга таваг угаагч нь хеликобактериас корона вирус хүртэлх бүх төрлийн нян, бактер, вирусийг 99.9 хувь устгах чадвартайг нотлон Алтан вирусын тамга олгосон байна. Ингэснээр Miele нь Алтан вирусын тамгыг хүртсэн анхны бөгөөд цорын ганц компани болсон бөгөөд аяга таваг угаагчийн зах зээлд тэргүүлж байна.
Тоос сорогч

Miele нь утастай, утасгүй гэсэн хоёр төрлийн тоос сорогчтой. Утастай тоос сорогч нь нэг удаагийн хэрэглээний, 4.5 литрийн багтаамж бүхий ууттай. Тоос сорогчийн шүүлтүүрийн систем нь сорж байгаа тоос, тоосонцрыг 99.9 хувь хүртэл шүүж, эргээд цэвэршүүлж гаргадаг аж. Харин утасгүй тоос сорогч нь зайгаар ажилладаг бөгөөд хэзээ ч, хаана ч, яаж ч хэрэглэж болдог давуу талтай. Жишээ нь, дээд давхрынхаа шатыг, машиныхаа бүрээсийг, цонхныхоо хөшгийн тоосыг соруулах гээд төрөл бүрээр ашиглаж болно.
Герман стандартыг Монголд
"Бодь-Электроникс" компани нь 2008 онд Miele брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлж байсан түүхтэй. Жил ирэх тусам хэрэглэгчдийнх нь эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж, хэрэглэгчдэдээ илүү ойртох, шинэ салбараа нээх шаардлага бий болсон тул тэд өнгөрөгч 11 дүгээр сарын нэгэнд Имарт дэлгүүрийн Хан-Уул дүүрэг дэх салбарт шинэ салбараа нээгээд байгаа юм. Тэд хоёр дахь салбарынхаа нээлтэд зориулан 11 сарын баасан, бямба, ням гарагуудад хэд хэдэн урамшуулал зарлажээ:
- Тоос сорогч авсан тохиолдолд бэлгэнд нь дөрвөн нэмэлт уут, хоёр филтер дагалдана.
- Угаалгын машин, хатаагчтай нь хосоор нь авсан тохиолдолд зориулалтын угаалгын цэвэрлэгээний бодис, эсвэл хатаагчийн үнэртүүлэгчийг бэлгэнд өгнө.
- Том хэмжээний төхөөрөмж авсан тохиолдолд төхөөрөмжийнх нь цэвэрлэгээний бодисыг дагалдуулан өгнө.
- Мөн 50 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн тохиолдолд таван хувийн хямдрал үзүүлнэ.
Тэд албан ёсны эрхтэй байгууллагын хувьд бүхий л төрлийн угсралт, засвар үйлчилгээг үзүүлдэг. Хэдийгээр тэд бараа бүтээгдэхүүндээ гурван жилийн баталгаа олгодог ч баталгааны хугацаа дууссан, дуусаагүйг үл харгалзан авсан бараанд тань ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд хэзээд туслахад бэлэн байдаг. Мөн Miele бүх бараа бүтээгдэхүүнээ гаргаснаас хойш сэлбэгийг нь 15 жилийн турш үйлдвэрлэдэг тул хэзээ ч сэлбэг тасрах асуудал үүсдэггүйг дуулгая.

Сэтгэгдэл бичих (1)


A Anu 77.11.137.144
Miele.n bvteegdehvvnvvd vneheer Sain shv ezegtei nar aa! Bi odoo Miele.n ugaalgiin mashin, aytaihan tawag ugaagchtai baigaa. Tegej baigaad toos sorogchii ni awna da. Dundaj vneteig ni (300€s deesh) songoj baigaarai. Ylanguya toos sorogch dr 100€-200€ niih Ali ch brand baisan tm sain bdaggvim bna le.