Unread редакцын тууштай мөлждөг нэгэн том сэдэв бол гарцаагүй тогтвортой хөгжил.
Тиймдээ ч манай редакцын уншигч нар тогтвортой хөгжил, тойрог эдийн засаг, ногоон хөгжил гэх зэрэг ойлголтуудыг хэдийн андахгүй болсон биз ээ.
Уг сэдвийг тойрсон дагуул сэдвүүдийг дурдаад байвал дуусахгүй. Уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд greenwashing буюу ногоон гэх нэр дор тархи угаах үйлдэл хүртэл сайн, муу олон л өнцөг бий.
Тэгвэл сонины энэ удаагийн дугаартаа эдийн засгийн ногоон шилжилт тэр дундаа Монгол Улсын хүнс, ус ундааны салбар дахь жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн нэгэн төслийг онцлон сонирхуулж байна. Энэ бол Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” (Switching On the Green Economy - SOGE) төсөл. SOGE төсөл нь 2022 оны 1-р сараас 2026 оны 6-р сар хүртэл, нийт 2.2 сая еврогийн санхүүжилтээр Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнгэ бүсэд хэрэгжжээ.
Төслийн үр дүнд дотоодын үйлдвэрлэгчид тогтвортой хөгжил, тойрог эдийн засаг, ногоон санхүүжилт, эко тэмдэг зэрэг чухал ойлголтуудын мэдээллийг авч, хамгийн гол нь үйл ажиллагаандаа бодитоор нэвтрүүлжээ. Тэрчлэн ногоон бүтээгдэхүүнийг онцлох эко тэмдэг, нэгдсэн стандарт зэрэг бодлогын хүрээний, урт хугацаандаа үр өгөөжөө өгсөөр байх ажлууд ч хийгдсэн нь сайшаалтай.
Үйлдвэрлэгчдийн зүгээс ийнхүү гэрийн даалгавраа хийж, үйл ажиллагаагаа байгаль дэлхийдээ ээлтэй болгож байгаа шиг хэрэглэгч та бид ч гэсэн хэрэглээндээ ухамсартай хандах цаг ирснийг энэ ташрамд сануулъя. Учир нь бид Дэлхий хэмээх нэг л гэртэй билээ.
Сонины энэ удаагийн дугаартаа Дэлхийн хамгийн том авто шоу болох Бээжингийн авто шоунаас Б.Ганцацралын бэлтгэсэн тоймыг багтаалаа. Мөн өнгөрсөн сард нээлтээ хийсэн шинэ номууд болон ажил дээрээ унтах нь зөв үү, буруу юу тухай шинэ нийтлэлүүдээ ч оруулав.
Эцэст нь, уншигч та бүхнийг манай шинэ бүтээгдэхүүн болох unread.games-ээр орж үгэн тоглоомуудыг тоглон таван минутад тархиа сэргээхийг урьж байна.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Э.Мөнх-Учралтай ярилцлаа. Унших
Уламжлал ёсоор 2026 оны дөрөвдүгээр сард шинээр хэвлэгдсэн онцлох номуудыг танилцууллаа. Унших
Ажил дээрээ унтах нь “зүгээр” үү? хэмээх чухал нэгэн асуултад хариуллаа. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
Түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

