Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 23 дахь дугаарын 8-9-р нүүрт анхлан нийтлэгдсэн.

SUV загварын автомашины хүчин чадал, тав тухыг агуулсан атлаа хялбар жолоодлого, сэлүүхэн салон, авсаархан биеэрээ хотын жолоочдын таашаалд нийцдэг төрөл бол Compact SUV.

Өнгөрсөн онд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах газраас гаргасан “The EPA Automotive Trends” тайланд энэ төрлийн автомашинуудыг байгаль орчинд хамгийн ээлтэй хэмээн нэрлэжээ. Энэ ч утгаараа SUV төрлийн борлуулалт тасралтгүй өссөөр буй.  


2023 онд АНУ-д хамгийн олон борлуулагдсан 10 автомашины дөрөвдүгээр байрт Toyota RAV4 бичигдэж, ачааны тээшгүй (non-truck) төрөлдөө тэргүүлжээ.


Японы Такаока үйлдвэр

Тоёота Мотор Корпорац нь дэлхий даяар 70 орчим үйлдвэртэй бөгөөд эдгээр үйлдвэрт нийтдээ 370,000 гаруй ажилчин ажиллаж, 2023 онд л гэхэд өмнөх оноосоо 7.2 хувиар олон буюу 11.5 сая автомашиныг үйлдвэрлэжээ.

Эдгээр үйлдвэрүүд дундаас Японы Айчи мужид орших Тоёота хотын Такаока үйлдвэр нь 1966 онд нээгдсэн, тус компанийн анхны үйлдвэрүүдийн нэг юм. Анхандаа уг үйлдвэрт Toyota Corolla загварыг бүтээж байсан бол өдгөө RAV4-өөс эхлээд олон олон шилдэг загварыг бүтээж байна.


Toyotа-гийн автомашинууд 30,000 хүртэлх жижиг хэсгүүдээс бүрддэг бөгөөд үндсэндээ дараах таван шат дамжлагыг даван хэрэглэгчдийн гарт хүрдэг:

  • Stamping: Төрөл бүрийн ган төмрийг цутгаж, үндсэн хэсгүүдийг бүтээнэ
  • Welding: 4,000 хүртэлх жижиг хэсгүүдийг хооронд нь холбож, их биеийг үүсгэнэ
  • Painting: Их биеийг олон давхар будганд оруулж, хатаана
  • Assembly: 60,000 гаруй ханган нийлүүлэгчдээс ирсэн бүрдэл хэсгүүдээр их биеийг тоноглоно
  • Inspection/Shipping: Эцсийн хяналтыг хийж, албан ёсны дистрибьютер компани руу илгээнэ

Арлын дугаараар автомашиныг шинжих нь

Монголд албан ёсоор борлуулагддаг Toyota RAV4 болон бус загварын автомашинууд нь Японы Такаока болон Нагакуса албан ёсны үйлдвэрт бүтээгддэг билээ. Үүнийг та тухайн автомашины арлын дугаар буюу “VIN number”-аар нь мэдэх боломжтой. Уг тооны эхний үсэг нь үйлдвэрлэсэн улсыг заадаг бөгөөд “J” үсгээр эхэлсэн байх нь Японд үйлдвэрлэсэнийг илтгэдэг юм.

Итгэл даах хүчирхэг RAV4-өөс онцлох таван шинж

Тэртээ 1900 оноос хойш жил бүр зохиогдож буй, Хойд Америкийн анхны авто шоу бол "New York International Auto Show". Уг шоунд жил бүр нэг сая гаруй оролцогч оролцдог бөгөөд олон арван автомашин үйлдвэрлэгч шинэ бүтээлээ танилцуулдаг уламжлалтай. 2018 оны энэхүү шоуны үеэр алдарт Toyota нэгэн бэлэг барьсан нь өнөөдрийн танилцуулах V үеийн Toyota RAV4.


Туулах чадварын шилдэг:
RAV4 хотын засмал, хөдөөгийн бартаат замын алинд нь ч алзахгүй. Засмал зам дээр тав тухыг мэдрүүлэхээс гадна түлш зарцуулалт багатай. Харин цас, мөсөөр хучигдсан гадаргуу дээр дөрвөн дугуйн хөтлөгч болон тогтворжуулагч системийнхээ ачаар халтиргаа, гулгааг хамгийн бага байлгадаг.

Хамгийн найдвартай хүлэг: Тавдугаар үеийн RAV4 нь Camry, Highlander, Lexus ES тэргүүтэй олон шилдэг загварын ашигладаг, Toyota New Global Architecture буюу TNGA платформ/кузов дээр суурилжээ. Уг платформ нь тав тух, аюулгүй найдвартай байдлаараа ямагт салбарын стандарт болдог билээ.

Тав тухыг бэлэглэгч: SUV загварын хурд, хүчийг седан төрлийн тав тухтай хослуулсан нь RAV4-ийн хамгийн том давуу тал. Дотор салон нь зай талбай ихтэй, тээшний том хэсэгтэй, орчин үеийн бүх л ухаалаг технологиор тоноглогдсон бөгөөд ямар ч замаар явсан тав тухыг мэдрэх болно.

Аюулгүй байдлын аварга: Toyota бол бүх л цаг үед найдвартай байдлаараа ялгарсаар ирсэн үйлдвэрлэгч. Тэдний олон арван жилийн туршлага, олон зуун инженерийн ур ухаанаа хослуулан бүтээсэн аюулгүй байдлын систем нь RAV4-ийн аюулгүй байдлыг батлан дааж буй.

Хэмнэлт, хүчийг хослуулагч: RAV4-ийн суурилсан TNGA платформ нь ухаалаг жингийн хуваарилттай тул бензин зарцуулалт багатай. 2019 оны RAV4 Hybrid загвар гэхэд л 131kW хүчтэй хүчирхэг цахилгаан хөдөлгүүртэй гэдгээрээ төрөлдөө шилдэгт тооцогддог билээ.

ТОЁОТА МОТОР КОРПОРАЦЫН ТАКАОКА ҮЙЛДВЭРЭЭС

Тоёота Мотор Корпорац (TMC) нь Японы Үндэстэн дамнасан корпорац бөгөөд дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч билээ. Монгол Улс TMC-ын Зүүн Ази, Номхон далайн бүсэд харьяалагддаг бөгөөд Тоёота брэндийн автомашин болон дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээг 2018 оноос хойш албан ёсны дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК Монгол Улсад нийлүүлж байна.

Монгол Улс дахь Тоёотагийн албан ёсны дилерүүд

Тоёота Сэйлс Монголиа ХХК нь Монголын зах зээлд дараах дилер компаниудаар дамжуулан автомашин, сэлбэг болон засвар үйлчилгээг хэрэглэгчдэдээ албан ёсоор хүргэхийн сацуу шаардлагатай сургалт, мэдээллээр ханган ажиллаж байна.

- Tavan Bogd LLC
- Toyota-Munkhada
- Toyota Top Motors

Үйлдвэрийн баталгаатай төмөр хүлгүүд

Итгэл даах RAV4 болон дараах автомашинуудыг албан ёсны дилерүүдээс худалдан авсан бол үйлдвэрлэгчийн 3 жилийн эсвэл 100,000 км-ийн Warranty буюу баталгаатай.