Автомашин гэдэг аль ч цаг үед хүн бүрийн хувьд хувиршгүй чухал хэрэгцээ нь байсаар иржээ. Анхны дотоод шаталтат хөдөлгүүрээс эхлээд өнөө цагийн түүчээ болж буй цахилгаан хөдөлгүүр хүртлээ эл салбар зогсолтгүй хөгжсөөр байна. Тийм ч учраас бид энэ удаагийн дугаараа Тоёота Сэйлс Монголиа ХХК-тай хамтран бэлтгэсэн ба өнөөдрийн гол дүр бол Дэлхий дахинаа тренд болж буй Toyota RAV4 хүлэг юм.
Сонины нүүр зурагт бид Японы Такоакагаас таны гарт шууд хүрдэг RAV4 автомашиныг дүрсэлж, их хот хийгээд эзгүй хээр талд ч ажралгүй давхих чадварыг нь тодотголоо. Та уг автомашин яагаад тренд болж буй талаар А8, А9 нүүрээс уншаарай.
А7 нүүрээс “Шөнийн галт тэрэг” хамтлагийн гитарчин гэдгээрээ эчнээ танил, өдгөө “Одмөндөр” сувгийн Үүсгэн байгуулагчаар ажиллаж буй Г.Занданхүүтэй илүү ойроос танилцах боломжтой.
Үргэлжлүүлэн бид А10 нүүрт автомашины зах зээлийг арван тоогоор тодорхойлсон бол А11 нүүрт Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд Монгол Улс, тэр дундаа залуусаа төлөөлөн оролцсон Б.Бат-Оргилын журналыг сийрүүллээ. Түүний хувьд Давосын форумд Испани Улсын Ерөнхий сайд Педро Санчес, Гави Олон улсын вакцины холбооны Гүйцэтгэх захирал Сания Ништартай хамт “Урьдчилан сэргийлэх арга хэмжээгээр дамжуулан эрүүл мэндийг хамгаалах нь” панел хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа хуваалцсан юм.
А12 нүүрт хиймэл оюун ухааны салбарын гол сэдэв болоод буй ChatGPT болон DeepSeek-ийг туршиж үзсэн тэмдэглэлээ хуваалцав. Эдгээр хиймэл оюун ухаанаас тус бүр таван ижил асуулт асуусан ба тэд юу гэж хариулсныг дээрх нүүрээс уншаарай. Түүнчлэн А13 нүүрт ХААН Банктай хамтран бүтээдэг “Тогтвортой хөгжил 2030” сар тутмын цахим товхимлын нэгдүгээр сарын дугаарыг онцоллоо. Шинэ ондоо шинэ хүн болох шинэлэг аргыг хуваалцсан тул алдалгүй уншаарай.
онцлох нийтлэлүүд
Toyota RAV4-ийн тэргүүлэл ба үйлдвэрлэл: Сонины А8, А9-р нүүрт Compact SUV төрлийн тэргүүлэл болон Toyota RAV4-ийн үйлдвэрлэлийн тухай дэлгэрэнгүй тайлбарлав. Унших
Би хэрхэн ажилладаг вэ? - “Одмөндөр” сувгийн Үүсгэн байгуулагч Г.Занданхүү: Одоогоос 20 жилийн тэртээ “Шөнийн галт тэрэг” хамтлагийн найзуудтайгаа “Цэнхэр шувуу” цомгийг бүтээж байсан түүний мэргэжлийн замнал хэрхэн өөрчлөгдсөнийг энэхүү ярилцлагад багтаав. Унших
"New Nomad Institute"-ийн хамтран үүсгэн байгуулагч, "unnu news"-ийн продюсер Б.Бат-Оргилын журнал: Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд Монгол Улс, тэр дундаа залуучуудаа төлөөлөн оролцсон түүний журналыг хүргэв. Унших
Unread туршив: DeepSeek VS ChatGPT: Шинээр мэндэлсэн, дуулиан шуугиант “R1” загварыг ChatGPT 4.0-тэй харьцуулсан туршлагаа энэ нийтлэлээр хуваалцав.
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД
- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС