Одоогоос ердөө хэдхэн жилийн өмнө бид замын хажууд гар өргөн зогсож, такси хүлээхээс өөр сонголтгүй байсан билээ. Харин 2016 оноос такси дуудлагын үйлчилгээ Монголд нэвтэрснээр өвлийн тасхийм хүйтэн, зуны аагим халуунд гадаа зогсох шаардлагагүй болж, гэр эсвэл ажлынхаа үүдэнд унаагаа дууддаг болсон нь бидний өдөр тутмын энгийн соёл болон төлөвшжээ.

Хэдийгээр такси дуудлагын үйлчилгээ жилээс жилд хүрээгээ тэлж байгаа ч байршлын зөрүүтэй мэдээлэл, ирэх хугацаа нь тодорхойгүй байх зэрэг асуудлууд байсаар байна. Тэгвэл “Tino” супер апп эдгээр асуудлыг шийдэж, илүү дэвшилтэт такси дуудлагын үйлчилгээгээ Монголд нээгээд байна. 

Холбоотой нийтлэл: “Tino” супер апп шинэ үйлчилгээг нэвтрүүллээ + 57 оронд монгол аппаар такси дуудах нь

“TINO” СУПЕР АППЫН ТУХАЙ ТОВЧХОН

Инновац, дижитал экосистемийн хөгжлийг шинэ түвшинд гаргахаар зорьж буй “Tino” супер апп нь “ТЭСО Инвестмэнт” группийн хөрөнгө оруулалттайгаар өнгөрсөн оны есдүгээр сард нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийснээс ердөө гурван сарын дараа дэлхийн 57 улсад “Tino Go” такси дуудлагын үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, монголын такси үйлчилгээг шинэ түвшинд хүргэж байв.

Тус апп нь такси дуудлагын үйлчилгээ үзүүлэхээс гадна төлбөр тооцоо, тээвэр, хүргэлт зэрэг өдөр тутмын олон хэрэгцээг нэг дороос авах боломжтой гэдгээрээ давуу талтай.

“TINO GO” ТАКСИ ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ + ШИНЭ ГАЗРЫН ЗУРАГ 

Такси дуудлагын үйлчилгээнд тулгардаг хамгийн том бэрхшээл нь хаяг, байршлын зөрүүтэй мэдээлэл болон оновчгүй маршрут байдаг. Тэгвэл “Tino” супер апп нь Зүүн Өмнөд Азийн технологийн гигант “Grab” группийн “GrabMaps” системтэй стратеги болон технологийн түншлэлийн гэрээ байгуулснаар энэхүү асуудлыг сууриар нь шийдэж чаджээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын газрын зургийг олон улсын зураг зүйн стандартын дагуу шинэчлэн боловсруулсан байна.

Газрын зургийг шинэчлэн боловсруулснаар:

- Өмнө нь байршлын нарийвчлал тийм ч сайн биш байсан тул жолооч, зорчигчид нэгнээ буруу газар хүлээх, өөр газар зогсох зэрэг асуудлууд гардаг байв. Харин шинэчлэгдсэн газрын зурагт байршил илүү нарийвчлалтай болжээ.
- Улаанбаатар хотод шинээр баригдсан болон саяхан ашиглалтад орсон барилга, байршлуудыг бүрэн багтаасан 2026 оны хамгийн сүүлийн үеийн газрын зурагтай болсон.
- Уулзах цэгийн алдаагүй болсон.
- Ирэх хугацааны цагийн таамаглал илүү бодитой болсон.
- Маршрутын тооцоолол илүү оновчтой, бодит хөдөлгөөний нөхцөлд нийцсэн.

Мөн хэрэглэгчийн бодит цагийн байршилд тулгуурлан ойролцоох жолоочийг хамгийн ухаалгаар холбож, зорчих чиглэл, урьдчилан тооцоолсон үнэ, ирэх хугацаа зэрэг гол мэдээллийг нэг нүүр дээр цогцоор нь харуулдгаараа онцлог юм.

ЯАГААД “TINO GO” ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ? 

1. Байршил хуваалцах

Зорчигч аяллынхаа явцад өөрийн байршлыг гэр бүл, ойр дотынхондоо шууд хуваалцах боломжтой. Түүнээс гадна аяллын маршрут, жолоочийн мэдээлэл, автомашины дугаар зэрэг мэдээлэл нь харагддаг тул бага насны хүүхдээ ганцааранг нь явуулсан ч санаа зовох зүйлгүй.

2. Аюулгүй байдал + Итгэлтэй жолооч

Таксинд үйлчилж буй жолооч бүрийг төрийн үйлчилгээний ХУР болон ДАН системээр баталгаажуулдаг. Мөн жолооч нарыг олон шат дамжлага бүхий нарийвчилсан бүртгэл, шалгалтад хамруулж, иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийн баталгаажуулалт, тээврийн хэрэгслийн баримт бичгийн хяналт, гүйцэтгэлд суурилсан үнэлгээний систем, автомашины тав тух болон цэвэр ахуйн шалгалтыг тогтмол хийдэг байна.

Ингэснээр хэрэглэгчдэд илүү найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдээд буй.

3. Тарифын бүтэц, хялбар төлөлт

Захиалга баталгаажихаас өмнө үнийн мэдээлэл урьдчилсан байдлаар харагдана. Хэрэглэгч төлбөр төлөх гэж удаан хүлээх шаардлагагүй, зорьсон газраа хүрээд шууд буух боломжтой ухаалаг системтэй. Түүнчлэн тарифын бүтэц ойлгомжтой, далд төлбөргүй бөгөөд маршрут өөрчлөгдөхөд үнийн шинэчлэлт бодит цагт ил тод харагддаг гэдгээрээ бусад такси үйлчилгээнээс онцлогтой.

4. Урьдчилсан захиалга

Хамгийн сонирхолтой нь урьдчилсан захиалга. “Гэр-сургууль”, “Сургууль-гэр”, “гэр-ажил” зэрэг өдөр тутмын байршилдаа та урьдчилан такси захиалах боломжтой. Ажилдаа явахад, гэртээ орой харихад такси олдохгүй байна гэх асуудалгүйгээр жолооч таны захиалсан цагт бэлэн байх болно. Алгоритм нь урьдчилсан захиалгыг жолоочийн хуваарьтай уялдуулан оновчтой тааруулах аж.

5. Жуулчдад ээлтэй үйлчилгээ

Tino Super App нь олон улсын такси үйлчилгээний экосистемтэй холбогдож Silver Top Taxi, Lyft, Bolt, Gett, Yoxi, Grab, GO, болон Kakao Mobility зэрэг платформуудтай хамтран ажиллаж байна. Ингэснээр Монгол Улсад ирсэн жуулчид өөрийн улсын аппликейшнаар такси захиалах боломжтой бөгөөд уг захиалгыг Tino платформын бүртгэлтэй жолооч нар гүйцэтгэнэ.

ШИНЭ ХЭРЭГЛЭГЧИЙН БЭЛЭГ

“Tino Go” үйлчилгээ нээгдсэнтэй холбогдуулан шинэ хэрэглэгчдэдээ зориулж эхний 3 дуудлага бүрт 50 хувийн хөнгөлөлт эдлэх урамшуулал зарлажээ.

Апп татах: IOS | Android