1 гол сэдэв
Юу болов?
74 дэх удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдлаа. Энэ жилийн хувьд HBO нийт 12 том төрөлд ялалт байгуулж, нийт 38 цомтой буцсанаар гол өрсөлдөгчдөө илүүрхэв. Netflix-ийн хувьд харин 26 шагнал хүртжээ. Энэ жилийн шууд дамжуулалтыг 5.9 сая хэрэглэгч шууд хүлээн авч үзсэн нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болов.
Гол дүр нь хэн байв?
Энэ жилийн шилдэг драма шагналыг HBO-ийн Succession хүртэв. Ингэснээр тэд сүүлийн 3 жил дараалан энэ шагналын эзэд болж байна. Гэхдээ энэ өдрийн хамгийн олон шагналыг мөн л HBO-ийн "White Lotus" хүртсэн юм. Богино цувралын шагналд гол шагналуудыг түүсэн тэд нийт 5 шагналын эзэн болжээ. Харин Apple TV+-ийн "Ted Lasso" инээдмийн киноны төрөлд давамгайлж, нийт 4 төрөлд шилдгээр нэрлэгджээ.
Өөр онцлох зүйл юу байв?
14 төрөлд өрсөлдсөн "Squid Game"-ийн амжилт олны анхаарлыг татаж байв. Гол дүрийг бүтээсэн И Жон Жэ шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн анхны гадаад эрхэм болсноос гадна шилдэг найруулагчийн шагнал мөн тэдэнд очив. Amazon Prime-ийн "Lizzo's Watch Out for the Big Grrrls" шилдэг реалити шоуны төрөлд гол өрсөлдөгч "RuPaul's Drag Race"-ийг ялж, нийт 3 шагнал хүртсэн байна.

2 чухал тоо
3.000.000.000 - Алдарт Patagonia брэндийг үүсгэн байгуулагч Ивон Шуэнар компанийхаа удирдлагыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулах сан руу шилжүүлж байгаагаа зарлалаа. Энэ нь 3 тэрбум доллартай тэнцэх эзэмшлээ сайн үйлсэд хандивлаж байна гэсэн үг. Шинжээчдийн тооцоогоор Patagonia жил бүр 100 сая долларын орлогыг санд нийлүүлэх төлөвтэй байгаа юм.
10.100.000 - Домогт Майкл Жорданы 1998 онд NBA-ийн аварга цолыг хүртэхдээ өмсөж байсан өмсгөл дуудлага худалдаанд 10.1 сая долларын үнэ хүрлээ. Ингэснээр 23 дугаартай уг өмсгөл түүхэн дэх хамгийн үнэтэй өмсгөл болсныг "Sotheby" баталжээ. "Last Dance" баримтат цувралаас хойш эрэлт нь өссөн уг өмсгөлөөс өмнө Д.Марадонагийн "бурханы гараар" гоол хийсэн өмсгөл нь 9.1 сая доллараар зарагдаж байсан юм.
Patagonia’s founder, Yvon Chouinard, gave the $3 billion company to trusts and nonprofits to fight climate change.… https://t.co/pl3jEn9JmU
Sun Sep 18 07:25:04 +0000 2022
3 онцлох өгүүлбэр
I. Рожер Федерер зодог тайлахаа зарлалаа
- 21-р зууны теннисийн ертөнцийн өнгийг тодорхойлогч гэгдэх Р.Федерер 41 насандаа зодог тайлах болсноо зарлалаа. Тэрээр 24 жилийн турш үргэлжилсэн мэргэжлийн карьераа энэ долоо хоногт болох Лавер цомын тэмцээнээр дуусгах ажээ.
- Швейцарь теннисчин их дуулгад нийт 20 удаа түрүүлсний дотор Уимблдонд хамгийн их буюу 8 удаа аваргалсан юм. Энэ амжилтаараа тэрээр бүх цаг үеийн жагсаалтад гол өрсөлдөгчид болох Р.Надаль, Н.Жокович нарын ард л бичигддэг. Тэдний өрсөлдөөнийг бүх цаг үеийн түүхэнд тод бичигдэх агуу эрин хэмээн тодорхойлдог нь ч санамсаргүй хэрэг биш.
- Р.Федерер карьерынхаа турш 130 сая долларын орлого олсон. Тэрээр Wilson, Rolex, Mercedes-Benz, Uniqlo зэрэг топ брэндүүдийн нүүр царай юм. Мөн 237 долоо хоногийн турш дараалан дэлхийн чансааг тэргүүлж рекорд тогтоож байсан тэрээр Бээжингийн олимпоос хосын төрөлд түрүүлж байжээ.
II. Adobe гол өрсөлдөгчөө худалдан авлаа
- Дижитал график дизайны ертөнцийг донсолгосон наймаа явагдаж, Adobe Figma-г 20 тэрбум доллараар өөртөө нэгтгэв. Adobe-ийн хувьд сүүлийн жилүүдэд нэр хүнд, хэрэглээ нь тасралтгүй нэмэгдсээр байсан гол өрсөлдөгчөө худалдан авснаар салбарын тэргүүлэгчийн байр сууриа улам батжуулж чадлаа.
- Figma 10 жилийн өмнө байгуулагдсан хэдий ч веб суурьтай, комьюнитид ээлтэй арга барилаараа дизайнеруудын дунд түгээмэл ашиглагдах хэрэгсэл болоод байсан. Ялангуяа Microsoft-ийн экосистемд тэд хамгийн ихээр ашиглагдаж, Office, Windows-ийн сүүлийн шинэчлэлүүдийн суурь болоод байсан юм.
- Adobe-ийн хувьд Figma-г бие даасан хэлбэрээр хөгжүүлнэ гэдгээ тодотгосон. Гэхдээ тэд Creative Cloud-ийн гол функц, нэмэлтүүдтэй интеграц хийж, илүү дэвшилтэт багцыг санал болгох нь цаг хугацааны асуудал. Adobe хамгийн сүүлд онлайн видео засварладаг платформ Frame.io-г мөн худалдаж аваад байсан билээ.
III. Etherium Merge амжилттай хийгдлээ
- Дэлхийн хамгийн том блокчэйний сүлжээ Etherium-ийн удтал хүлээлгэсэн сайжруулалт өнгөрсөн долоо хоногт амжилттай явагдлаа. "Merge" нэрийн дор хийгдсэн уг шинэчлэлийн хүрээнд тэд блокчэйн дэх зөвшилцлийн аргаа PoW-оос PoS рүү дангаар нь шилжүүлж байгаа юм.
- Энэ нь тус блокчэйнийг тасралтгүй дагах болсон байгаль орчинд ээлгүй гэсэн шошгыг үгүй хийх боломжтой болж байгаа юм. 2020 онд анх туршиж эхэлсэн "Beacon Chain"-ийг Этэриум сүлжээтэй нийлүүлснээр эрчим хүчний хэрэглээ тооцсоноос ч өндөр буюу 99.98 хувиар буурчээ.
- Үүнийг салбарынхан Эйфэлийн цамхагийг жижиг лего болгож багасгаж байгаатай зүйрлэж байна. Этэриумын үйл ажиллагаатай холбоотой үүсдэг нүүрстөрөгчийн хүчлийн хэмжээ ч 99.99 хувиар буурах нөхцөл бүрдэв. Гэхдээ гүйлгээний хурд бөгөөд шимтгэл буурахгүй гэдгийг төгсгөлд нь сануулъя.

4 мэдүүштэй зүйл
Сарны компани: Сарны технологи хөгжүүлэгч хэмээн өөрсдийгөө тодорхойлсон "Intiuitive Machines" урвуу нэгдэл хийх замаар нээлттэй компани болж, 338 сая доллар босголоо. Тэд NASA-тай 233 сая долларын гэрээ байгуулж, 2023 он гэхэд судалгааны багаж хэрэгсэл тээвэрлэсэн анхны нислэгээ үйлдэх зорилготой байгаа билээ.
Технологи бүтээгч: LG анх удаа 6G технологийн туршилтыг амжилттай хийснээ зарлалаа. Тэд 2025 он гэхэд технологийн стандартыг нарийвчлан баталж, 2029 оноос зах зээлд нэвтрүүлэх хуваарийн дагуу ажиллаж байгаа гэнэ.
Шинэ тив: Starlink Антарктид тивд интернетээ цацаж эхэлжээ. Тэд 1000 гаруй судлаач, эрдэмтэд байршин ажилладаг МкМурдо сууринд цацалтаа хийснээр 7 тивд үйл ажиллагаагаа хүргэх боллоо хэмээн зарласан байна.
Анхдагч загвар: Ferrari 75 жилийн түүхэндээ анх удаа дөрвөн хаалгатай машин үйлдвэрлэлээ. 715 морины хүчин чадалтай "Purosangue" нэртэй уг загвар нь 390 мянган еврогоор зарагдана. 2023 оноос эхлэн худалдаанд гарах уг загвараа тэд жилд 3000 ширхэгийг л үйлдвэрлэх төлөвлөгөөтэй гэнэ.
5 сонин хачин
1. Алдарт В.Дэвисийн гол дүрийг нь бүтээсэн түүхэн сэдэвт "The Woman King" 19 сая долларын орлогоор Хойд Америкийн бокс оффисыг тэргүүллээ. Торонтогийн Олон Улсын Кино фестивальд нээлтээ хийж, шүүмжлэгчдээс тун өндөр үнэлгээ аваад буй уг бүтээл 50 сая долларын өртгөөр бүтжээ.
2. Snapchat веб хувилбараа албан ёсоор нээлттэй болголоо. Өмнө нь зөвхөн төлбөр төлсөн хэрэглэгчид ашиглах боломжтой байсан веб хувилбарт видео дуудлага хийх, чат бичих үйлдлүүд бүгд багтсан гэнэ.

3. Warner Bros. 2005 онд хамгийн анхны ангиа цацаж байсан "Constantine"-ийн үргэлжлэлийг бүтээх болсноо зарлалаа. Алдарт К.Рийвз гол дүрдээ эргэн ирэх бөгөөд тус бүтээлээр дебютээ хийж байсан А.Голдсман, Ж.Ж.Абрамс нарын супер хослол продюсераар ажиллах гэнэ.
Warner Bros. will make a sequel to the 2005 supernatural action film “Constantine” starring Keanu Reeves.… https://t.co/UMtBPVla37
Fri Sep 16 22:22:24 +0000 2022
4. Дэлхийн хамгийн алдартай видео тоглоомуудын нэг GTA-ийн шинэ хувилбарын бичлэг интернетэд алдагджээ. 2 жилийн дараа гарах хуваарьтай GTA VI-ийн эхэн үеийн демог агуулсан 90 гаруй бичлэг бүхий 3 гб файл сошиал платформуудаар тарсан байна. Эндээс хамгийн гол анхаарал татсан зүйл нь эмэгтэй гол дүрийг сонгож тоглох боломжтой болсон нь байв.
GTA 6 Rain #GTA6 #gta6leaked https://t.co/EhlmlACSHh
Sun Sep 18 07:01:53 +0000 2022
5. Whatsapp анхны оригинал видео контентоо зарлалаа. Тэд саяхан хамтрах гэрээ байгуулсан NBA-ийн супер од Я.Антетокумпогийн гол дүрд нь тоглосон 12 минутын урттай "Naija Odyssey"-г Amazon Prime-аар цацах гэнэ. Гэхдээ тэд цаашдаа контент зах зээлд хэр идэвхтэй оролцох нь тодорхойгүй байна.
10 унших мэдээ
Гайхах: CryptoKitties-д юу тохиолдов? /IEEE/
Сонсох: Death Cab for Cutie-ийн виртуал аяллын сингл /Wired/
Аялах: Ухаалаг хотод ёс зүй хэрхэн бүрдүүлэх вэ? /Curbed/
Эрэх: Харийн амьдралыг хайх аялал улам сонирхолтой болсоор /NYTimes/


