Ярилцлагынхаа ээлжит зочноор бид Австрали улсад бизнесийн салбарт тун амжилттай яваа нэгэн бүсгүйг урилаа. Тэр бол өөрийн нэрийн Oogii брэндийг үүсгэн байгуулж, матрын арьсаар хийсэн гоёмсог чамин өндөр өсгийт, цүнх тэргүүтнийг Австрали, Японы зах зээлд борлуулж буй О.Оюунцэцэг юм. Тэрээр мөн Австралийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “RackCorp” компанийн PR менежерээр ажилладаг бөгөөд хурдтай өргөжиж буй тус компанийг саяхан Монголд салбараа нээхэд голлох үүргийг гүйцэтгэжээ. Сиднейн Технологийн Их Сургуульд сэтгүүлч мэргэжлээр, Баруун Сиднейн их сургуульд мультимедиа чиглэлээр тус тус магистр хамгаалсан Оогий өмнө нь Австралийн “TVS”, Монголын “Ийгл” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай. Түүнийг цөөн хоногоор Монголдоо ирээд байхад нь бид уулзаж ярилцлаа.
Байршил: Австрали, Сидней хот
Албан тушаал: Oogii брэндийг үүсгэн байгуулагч, Австралийн RackCorp корпорацийн PR менежер
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Mac Airbook 13'
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Нарийн төлөвлөгөөтэйгөөр
Сошиал хуудас: Oogii Flower (фэйсбүүк), Oogii (твиттер), Oogii.com.au (инстаграм)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?
Баланстай буюу тэнцвэртэй ажиллахыг чухалчилдаг. Ажилдаа ч, амьдралдаа ч зарчимч байж, цагийн юмыг цагт нь л хийхийг боддог. Сайн ажиллана гээд өөрийгөө орхих, өөрийгөө анхаарна гээд ажлаа цалгардуулах нь зөв биш болов уу.
ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?
Энгийн хэрэглээний Word, Excel, Powerpoint ашиглана. Мөн имэйл, утасны календарь хоёрыг хамгийн их ашигладаг. LinkedIn-ээр бизнесийн түншүүдтэйгээ холбогддог. Facebook, Instagram-ийг ажилдаа, Твиттерийг илүү хувьдаа ашигладаг.
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Хоёр ажил, гэр бүл гээд энэ бүгдийг зохицуулахын тулд цагаа нарийн төлөвлөх шаардлагатай байдаг. Урт хугацааны төлөвлөгөөгөө 3-5 жилээр гаргаад, түүнээсээ улбаалан 1 жил, 6 сар, сар, долоо хоног, өдрөөр нь ажлын төлөвлөгөөгөө гаргадаг. Тэгэхээр миний цаг хэмнэх хамгийн сайн арга гэвэл цагийн менежмент л юм даа .
ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Дэвтэр дээр бичнэ, бас цаг нартай ажил уулзалтуудаа календарь дээр тэмдэглэж тодорхой хугацааны өмнө өөртөө сануулдаг.
ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Төсөл бичихдээ, төслийнхөө араас явахдаа сайн гэж болно. Нэг эхлүүлсэн бол эцсийг нь үзэх гэж л хичээдэг. Төсөл бичихдээ муугүй гэхээр судалгаа хийх чадвар боломжийн юм болов уу. Мөн багийн ажиллагаа, хүнтэй харилцахдаа өөрийгөө сайн гэж тоодог шүү.
Ар гэртээ гэвэл, өглөөний унд бэлдэхдээ сайн юм уу. Чанартай өглөөний ундгүйгээр өдрийг эхлүүлж болохгүй гэж үздэг юм.
ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Ажлын онцлог гэвэл байнга л хүмүүстэй харилцаж, шинэ хүмүүстэй танилцаж байдаг. Өдрийн ажил маань ер нь уулзалтаас уулзалтын хооронд өрнөдөг гэж болно. Тэр хүмүүстэй тогтоосон харилцаа холбоогоо байнга өргөжүүлэх, бататгах ёстой. Хүндлэл, харилцан итгэлцэл дээр тогтсон харилцааг бий болгохын төлөө явдаг.
Хэцүү бэрхшээлтэй зүйлс гэвэл RackCorp-ийн салбарууд олон оронд байдаг болохоор уулзалт яриа хийхэд цагийн зөрүүний асуудал жаахан бэрхтэй санагддаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?
Би Монголдоо RackCorp-ийн ажлаар 10-аад хоног ирээд одоо буцах гэж байна. Манай компани салбараа саяхан Монголд нээж, МSC, Үндэсний дата төв, Жемнет, Ай Түүлс зэрэг байгууллага, компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Компанийн үйл ажиллагаа олон улсын хэмжээнд хурдтай өсөж, одоо 12 оронд 23 салбартай болж, засгийн газрууд, томоохон банкууд, эмнэлгүүд, мэдээллийн технологийн компаниуд зэрэг төрөл бүрийн харилцагчтай болоод байна. Манай компани сүүлийн үед дэлхийд мэдээллийн технологийн үйлчилгээний аюулгүй байдлаараа өндөр үнэлэгдэж байгаа шүү.
Oogii брэндийн хувьд бас л амжилт арвинтай явна. Баг маань 20 орчим хүнтэй болсны 3 нь монгол хүн байна. Бас Японы баг маань нэлээд өргөжсөн. Саяхан бид Австралийн David Jones хэмээх хамгийн том дэлгүүрт брэндээ оруулахоор тохиролцоо хийсэн. Манайх Японы Фукуока хотод дэлгүүртэй байсан бол нэмээд Токио хотноо энэ жил студио нээх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ энэ жил гол анхаарлаа Австралийн зах зээлд тавих болно. Би World Supermodel Australia 2018 зэрэг Австралийн миссийн хоёр ч тэмцээнд шүүгч хийхээр сонгогдсон. Үүнтэйгээ уялдуулаад маркетинг сайн хийвэл зүгээр байгаа юм. Мөн мэдээж яваандаа Монголдоо салбараа нээх болно.
ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?
Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгаалж хөгжим сонсдог. Ядарсан алжаасан үедээ Рианнаг ч юм уу, цоглог хөгжим тавина. Заримдаа гэрээ, ээжийгээ санавал ээжийн тухай дуу сонсоно. Тухайлсан, байнга сонсдог уран бүтээлч нэг их байдаггүй юм байна.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?
Ном унших зав зай бараг гардаггүй юм даа. "Pride and Prejudice" зохиолыг эхлүүлээд дуусгаж чадалгүй удаж байна. Харин Австралийн өдөр тутмын сонингуудыг өглөө бүр уншдаг. Бас вэбсайтуудаас сайн контент уншихыг хичээдэг дээ.
ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Ер нь нээлттэй хүн. Хүнийг сайн сонсдог.
ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Орой 10-аас хэтрэлгүй унтаад өглөөд 6 цагт сэрэхийг хичээдэг. Долоо хоногийн 3 өдөр нь өглөө 6-7-ийн хооронд нэг цаг алхдаг. Харин бүтэн сайны өглөө дураараа унтах дуртай.
ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Алхах дуртай. Фитнесст явна. Гэхдээ сүүлийн 2-3 сар явсангүй. Фитнесст явбал дорхноо л галбирлаг болчихдог юм. Бас хүүтэйгээ хүүхэлдэйн кино үзэх дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?
Ном уншиж амждаггүй болохоор урам зориг өгөх богино хэлбэрийн контентууд, амжилттай яваа хүмүүсийн түүхийг унших дуртай. Гоё энергитэй, эрч хүчтэй хүмүүстэй уулзаж, зөвлөгөө авах дуртай. Ийм хүмүүсийн жишээ гэвэл Австралийн нэрт загвар зохион бүтээгч, тэрбумтан Карла Зампати байна. Энэ хүн 70 гарсан атлаа 20 насаар залуу харагддаг. Энэ эмэгтэйтэй анх уулзахад, бизнес сэтгэлгээгүй бол загвар зохион бүтээгээд нэмэргүй, мөн баланстай ажиллах тухай надад зөвлөж байсан юм. Өгсөн зөвлөгөөг нь хэрэгжүүлэх гэж хичээж л явна.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Миний гаргасан нэг алдаатай шийдвэр дараа дараагийн зөв шийдвэрүүдийн эхлэл байсан. Өөртөө итгэх итгэлийг өгсөн, өөрөө хүчирхэг байх хэрэгтэйг ойлгуулсан, өнөөдрийн Оогийг бүтээсэн. Би хэцүү зүйлсийг туулж байсан, бүхнийг тэгээс эхэлсэн, тууштай явсан.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?
Хүнд бэрхшээл зовлон бишгүй л тохиолдоно. Харин түүндээ дарлуулж зовох биш, бэрхшээлийг боломж болгон харах хэрэгтэй гэж захья. Энэ зуур хүнлэг байдал, ёс суртахуунаа алдаж болохгүй. Манай захирал ч хэлж байсан, хэдий хүн одоохондоо худал хуурмагаар болоод байгаа юм шиг боловч 5-10 жилийн дараа мөн чанар нь танигддаг гэж. Хувь хүний хамгийн үнэтэй зүйл бол өөрөөрөө, хүнээрээ байгаа байх явдал болов уу. Мөнгө биш хүн чанар амжилтыг дагуулна.
ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?
Ажилдаа мэргэшсэн чадварлаг эмэгтэйчүүдийг санал болгоё. Сая Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн захирлаар томилогдсон Д.Индра, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, "Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн Б.Цэцэгсайхан нартай ярилцвал сонирхолтой байх болов уу.

Сэтгэгдэл бичих (18)


З Зочин 118.176.1.98
Бөгс хөхөө гаргадагаа больчоорой миний дүү. Тэгж өөрийгөө битгий доош нь хий. Баян хүнтэй суусан гэж хүмүүс хэлээд бн. Яг баян уу хаха. Тэгж харагдахгүй бгаа. Зээл авч хийгээ байлгүй дээ. За тэгээд нэгэнт эхэлсэн бизнест нь амжилт хүсье.
П Пагма 112.72.11.120
Танд амжилт хүсье . Бүсгүй хүн ямар ч салбарт илүүрхэх боломжтойг мөн ажил ажил гээд өөрийгөө орхигдуулалгүй авч яваад , энэ бол гайхамшигтай тэсвэр тэвчээр зохион байгуулалт муулах хүмүүст хэлэхэд хамгийн наад зах нь аивдралын зөв хэвшилд орох л хэцүү байдагшдэээ.
З Зочин 202.131.231.164
Ёстой сонин хүүхэн ш тээ. Фэйсбүүкээр азтан шалгаруулчихаад бэлгээ өгөөгүй ш тээ: Очиж авяа гэсэн өөр хүн ирээд авсан битгий худлаа яриад бай гээд өгөөгүй муухай .Харьцаа муутай онцгүй эмэгтэй байналээ.
ү үл мэдэх нэгэн 203.91.115.43
ийм ярилга хийж ............................................................................ ............................................................................ ........................................................................... ..............................................................
Х Хулан 66.181.186.91
Атаархаад сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ичээчээ. Зүгээр өөрөө энэ хүүхний хэмжээнд дөхчихсөн хүн бол хүн муулахгүй л дээ хүнээс сайныг нь олж харж сурах хэрэгтэй заавал та нарт таалагдаж жижигхэн уруултай байх албагүй ш дээ
z zochin 202.131.229.94
hunee sudalj oruulmaar yumaa, henii huuhed gargasnaa medku shahuu, hugshin uvgunii uvur dulaatsuulj yavaad australia yavanguutaa 1 shar uurgalaad amidartsan huuhen busdad ulger bolno gehed hetsuu l yum, huh bugs hamar amniih ni silicon ni udku asgarch goojih vii dee
Z Zochin 103.26.193.9
Ийм хүн "Би хэрхэн ажилладаг вэ?" -д ордог болчихсон уу? Энэ эмэгтэйгээс яаж худлаа булт үсэрч, яаж өөрийгөө рекламдахыг сурах юм уу?
S Sydney man 141.168.45.59
Mash Hudalch huuhen de. Neg bayn australi uurgalaad avsan terniihee dalbaan door yumiin hiideg. Hir sain hudlas yarina ter chineegeeree od boloh ym da
З Зочин 202.70.46.20
Энэ хүний уруул төрөлхийн ийм гоё ш дээ. Нэгнээ зүгээр л дэмжиж болохгүй юу? Эмэгтэй хүмүүс л эмэгтэй хүндээ муу байх юм даа. Арьсаа янзал гэж хэлсэн хүн өөрөө тархиа жоохон хөгжүүлээч ххэ
З Зул 122.201.26.210
Хэдхэн коммент уншихад хүмүүс ямар муухай сөрөг юм бэ? Бамби гээд хүүхэлдэйн кино дээр гардаг шиг "Хүнд хэлэх сайхан үг байхгүй бол юу ч битгий хэл". Бид амжилттай нэгнийгээ дэмжихийн оронд, заавал доош нь татах ямар хэрэг байна аа. Оогийдоо амжилт, бүтээгдэхүүнийг нь худалдан авч, үйлдвэрлэлийг нь дэмжихийг хичээнэ ээ.
О Отгоо 104.182.104.110
Уруулын filler уунээс жаахан ихэдвэл Донателла руу дохох хэмжээнд байгааг бодолцоорой! Амжилттай л яваа охин байна гэхдээ зарим яриа нь арай л булт булт усэрсэн байна, Австралийн миссыг энэ охиноос оор шуугчихээр хун байдаггуй эээ мон хэцуу еээ арьс бол chemical peel хийлгэмээр харагдаж байна.
. ... 202.179.24.134
Бизнес сэтгэлгээ, маркетинг сайтай мундаг бүсгүй юмаа. Гэхдээ матар могойн арьсаар бүтээгдэхүүн гаргадаг нь таалагдсангүй ээ. Дэлхийн шилдэг брэндүүдээсээ эхлүүлээд "Cruelty free" болж байгаа цаг шүү дээ.
Ц Цэнгэг 202.179.25.0
Би хэрхэн ажилладаг вэ? Буланд Fourseasons Melody Magazine сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч С.Болорбайгаль бүсгүйг оруулах саналтай бна.
З Золо 119.40.100.222
Монгол хүн тэр тусмаа эмэгтэй хүн амжилттай явж байгааг олж таних сайхан байна. Улам тод гялалзаарай.
с сараа 98.200.114.254
Австралийн Миссийн Тэмцээний шууугчээр сонгогдсоооон? Энэн шиг худлааа юм байхгуй байхааа бусад нь бол яахав бас болох юм. Хэрэв унэн бол Авсрали чинь хогийн орон байна ш дээ ийм хунээр шуулгэдэг уучлаарай энэ ярьсан зуйлээ худлаа биш гэдгийг батла гуйя? Баян хунтэй сууж болнооо тэгсэн бол азтай л байна.
s sister 66.181.180.140
Аливаад тууштай, үнэнч сэтгэлээр хандаж, Бусдыг хүндэлдэг болохоор миний дүүгийн ажил, амьдрал, амжилт нь үргэлж дээшээ дэвшиж байдаг гэж боддог. Оогийдоо Амжилт хүсэе.
U Uram zorig avlaa. 59.153.114.23
Миний гаргасан нэг алдаатай шийдвэр дараа дараагийн зөв шийдвэрүүдийн эхлэл байсан. Gej uneheer saihan heljee. Gargasan shiidvertee haramsaad tsaash uragshilj chadahgui yavaa humuust uneheer uram zorig ughuur saihan ug bna. Mundag, uhaalag busgui bnaa
U Uulen 103.212.118.196
unheer mundag emgtei shuu! tanii fb instagramaas goy goy zurguudaas gadna uram zorig awah ooriinhoo ene mundg huchee gargasan post uud iig bnga unshhig husdeg