1.боловсролын хуулиар хос хэлийг дэмжье
УИХ-ын намрын чуулганаар 64 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энгийнээр бидний ирээдүй, үр хүүхдүүдийн амьдралд нөлөөлж, хэрэгжих тэдгээр дүрэм, журмууд одоо яригдаж буй юм. Эд дундаас 2021 онд өргөн барьсан Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүд анхаарал татаж буй. Учир нь сурч боловсрох эрх гэдэг Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн хууль тогтоомжоор баталгаажсан хүний үндсэн эрх бөгөөд бусад эрх, эрх чөлөөг баталгаатай, үр нөлөөтэй хэрэгжүүлэх суурь билээ.
Бид боловсролыг тэгш, хүртээмжтэй, үнэ төлбөргүй олгох тунхагтай улс. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүх шатны боловсролд бүрэн, тэгш хамруулах, сурч боловсрох нөхцөлийг хангах тухайд төрийн үүргийг хуульд заасан байдаг. Өнгөрсөн оны мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй 0-15 насны 9865 хүүхэд байгаагаас тал хувь нь ЕБС болон тусгай сургуульд суралцаж мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж буй юм.
Чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн “7.1 Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааг монгол хэлээр зохион байгуулна. 7.4 Суралцагчид зориулсан эх хэлнээс монгол хэлэнд шилжих шилжилт бүхий хос хэлний сургалтын жишиг хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" хэмээх заалт бий.
Үндэсний статистикийн хорооны дүнгээр Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй 8,400 гаруй иргэн, хэл ярианы бэрхшээлтэй 4000 гаруй иргэн байдаг. Дохионы хэл нь сонсголгүй хүний тэгш эрхийг хангах суурь үзүүлэлт болдог бөгөөд сонсголгүй хүн сурч боловсрох, хөдөлмөрлөх, олон нийттэй харилцах, өөрийгөө илэрхийлэх зэрэг нийгмийн аливаа харилцаанд орохдоо дохионы хэлээр харилцах эрхтэй болохыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан. Үндсэн хуулиараа монгол дохионы хэлийг сонсголгүй иргэдийн эх хэл мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч түүнийг мөрдөх дүрэм, журам байдаггүй.
Сонсголгүй хүнд дохиогоор харилцах чадварыг нь бий болгож, боломжоор хангах нь хөгжих эрхийн суурь болох учиртай. Иймээс аль болох бага наснаас буюу сургуулийн өмнөх боловсролд дохионы хэлээр харилцах, хөгжих боломжийг олгох нь хамгийн зөв шийдэл юм. Хос хэл, хос соёлын арга зүй нь сонсголгүй хүүхдэд боловсрол олгох хамгийн үр дүнтэй арга зүй мөн гэдгийг дэлхий нийтээр зарласан. Төрөлх эх хэл болох Монгол дохионы хэлийг хоёр дахь суралцах хэл болох бичгийн монгол хэлтэй хослуулж хос хэл, хос соёл бий болгохыг хуульд тодорхой тусгаасай хэмээн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл WatchDog Community уриалж буй юм.
2.иргэдийн хяналттай оролцоо - UNITed info hub
УИХ гишүүн гэдэг 44.800 иргэний төлөөлөл. Тиймдээ ч УИХ-ын үнэт зүйлсийн нэг нь иргэдийн оролцоог хангах хэмээн тодорхойлсон байдаг. Төрөөс гаргасан бодлого, шийдвэр бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөтэй тул зайлшгүй анхаарч, чих тавих ёстой. Биднийг төлөөлөн буй тэдгээр хүмүүсийн санаачлан, хэлэлцүүлж, өргөн мэдүүлж буй хуулийн төслийн процесст оролцож санал, сэтгэгдлээ тусгах бодит оролцоог таниулахаар 8 минутын улс төр нийтлэлийн 38 дахь дугаар танд хүрч байна.
Хууль тогтоох үйл явцыг иргэд, олон нийтэд ойртуулж, хялбаршуулан иргэдийн хяналтыг дэмжих зорилгоор Цогц Хөгжлийн Үндэсний Төв-өөс United Info Hub цахим системийг бүтээжээ. Уг системд УИХ-ын гишүүд болон тэдний санаачлан хэрэгжүүлсэн хууль, хуулийн төсөлд оролцсон байдал зэргээр иргэд өөрсдийн төлөөллөө хянаж, мэдээлэл авах боломжтой суваг юм.
Парламентын гишүүн бүрд профайл үүсгэсэн ба намтар, хөрөнгө орлогын мэдүүлэг, улс төрийн үзэл баримтлал, ирц, хуулийн төсөлд өгсөн саналын мэдээлэл зэрэгтэй нарийн дэлгэрэнгүй танилцах боломжтой. Түүнчлэн "Батлагдсан хууль" цэсэд хуулийг энгийнээр тайлбарлан мэдүүлж, хуулийн төсөл өргөн мэдүүлснээс эхлэн батлагдах хүртэлх хэлэлцүүлгийн хуваарь, санал хураалтын үйл явцыг дэлгэрэнгүй харуулах ба ямар гишүүд дэмжиж, татгалзаж, оролцоогүй өнгөрүүлсэн тухай иргэд, олон нийт нягтлах боломжтой юм.
Gogo: Боловсролын салбар авлигад хамгийн их өртөж байгаа институтын ДОЛООД жагсаж байна
Baabar: Ц. Элбэгдорж Африкийн дулаан зүрх
DNN: У.Хүрэлсүх- 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна.
Mpress: Иргэд ипотекийн зээлээ “ТӨЛЬЕ“ гээд байхад эрх баригчид “ХОЙШЛУУЛНА“ гэх учир юу билээ?
Б.Обуна: Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ
Eagle: Эмнүүлэх ч эрхгүй эмгэг
Lemonpress: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP27
DNN: Ч.Тамир- Иргэд хамгийн сүүлийн нөөцөө шавхан энэ өвлийг давна. Ардчилал хумигдана
Gogo: Зургаан аймаг улсын төсөвт орлого оруулж бусад нь татаас авсаар байна
Eguur: Монгол Улс орчхоод байгаа стагфляци буюу “Чөтгөрийн тойрог” гэж юу вэ?
Зочны сошиал хуудас: Facebook
1. Таны ажил улс төртэй хэрхэн холбогддог вэ?
Би улс төрч биш, бас улс төрийн албан тушаалтан ч биш. Улс төрчдөд олон нийтийн дуу хоолойг хүргэхдээ хэнийг ч орхигдуулахгүй байхын төлөөх чин эрмэлзэл минь миний ажлыг олон талаас нь улс төртэй холбосон. Хэвлэл мэдээлэл хэнийг, юу гэж хэлэхийг хүргэнэ, олон нийт тэднийг л таньж мэдэж, ярихыг нь сонсдог.
Тухайлбал, улс төрийн мэдээллийн эх сурвалжийн хүйсийг харвал 10 хүн тутмын ес нь эрэгтэй, нэг нь эмэгтэй төдийгүй сонирхлын бүлэг УИХ, ЗГ-ын гишүүд гэх мэт улс төрчид байна. Тэгвэл бид эрх тэгш нийгэм, олон нийтийн дуу хоолой гэж ярихдаа эмэгтэйчүүдийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг, үндэсний цөөнхийг гээж байна. Иймд миний одоогийн хийж бай ажлууд хэвлэл мэдээлэлд эмэгтэйчүүд болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэхэд чиглэж байна.
2. Улс төрийг залуучуудад ойртуулах чиглэлд хийсэн хамгийн үр дүнтэй ажлаа хуваалцвал?
Тухайлбал, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс зохион байгуулж байгаа уулзалт, сургалт, хэлэлцүүлгүүдийг нэрлэж болно. Үүнд, “Эмэгтэй эх сурвалжийн дата сан” хакатон, “Миний сурвалжилга - миний түүх” уулзалт, “Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлчдийн цуврал сургалт, редакцын менторшип хөтөлбөрүүдийг дурдаж болно. Мөн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл дээр ажиллаж байна. Энэ хүрээнд сэтгүүлчдэд, оюутнуудад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал яагаад чухал болох тухай нөлөөллийн ажлыг хийж буй юм.
Нэгэн жишээ хэлэхэд, цар тахлын хөл хорионы үеэр дөнгөж төрсөн эмэгтэйг углааштай эмнэлгээс эмнэлэгт шилжүүлж байгааг олон нийт хэвлэл мэдээллээс олж мэдсэн. Үүний дараагаар иргэд, тэр дундаа залуус үзэл бодлоо илэрхийлж жагсаал хийсэн. Тиймээс сэтгүүлчдийн бүтээл бүрд түүх, үнэ цэн байдаг. Мөн тэд түүхийг бичиж байдаг. Иймд сэтгүүлчдийн бүтээлийг таниулах, өөр хоорондоо туршлага солилцох зорилгоор жилийн өмнөөс “Миний сурвалжилга-Миний түүх” уулзалтыг зохион байгуулах болсон. Энэхүү уулзалтаар нийт 20 гаруй сэтгүүлч, өөрсдийн түүхийг хуваалцсан юм.
3. Одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залууст хос хэлний боловсрол олгохыг дэмжиж ажиллаж байна. Тэдний хувьд хос хэл гэдэг бол монгол дохионы хэл, монгол бичгийн хэл юм. Энэ асуудал яагаад чухал вэ гэвэл дохионы хэл бол сонсголгүй иргэдийн эх хэл. Бид эх хэл хөгжих ёстой, эх хэлээ хайрлая, хамгаалъя гэдэг. Үгийг буруу бичсэн нэгнээ шүүмжилж, зөв бичихийг шаарддаг. Гэтэл өнөөдөр монгол дохионы хэлийг хөгжүүлэх тухай ярьдаггүй. Яагаад ярихгүй байна вэ гэхээр бид сонсголын бэрхшээлтэй иргэдтэй өдөр бүр харилцдаггүй. Тиймээс тэднийг сонсдоггүй, мэддэггүй. Иймд, сонсголын бэрхшээлтэй иргэд үзэл бодлоо илэрхийлэхэд, дуу хоолойгоо хүргэхэд та бидний дэмжлэг хэрэгтэй юм.
Боловсролын багц хуулийн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөлд эх хэл, хос хэлний тухай заалт бий. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд монгол дохионы хэлийг бичгийн хэлтэй хослуулан эзэмшүүлэхийг хууль тогтоогчид соргогоор харж, мэдэрч хуульд хэрэгжүүлэх арга зам, механизмыг тусгаасай гэж бодож байна. Хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог чадавхжуулах зорилгоор нийгмийн олон талын төлөөлөл “Watchdog community” -ийг байгуулсан юм. Энэ хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэд, боловсролын байгууллагын төлөөллүүдтэй хамтран боловсролын тухай багц хуульд санал, хүсэлтээ уламжилж байна.
Ийм гоё хурал болж бна #ордонд Холбоо, Сангийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг https://t.co/Dqctv9BLQ9
Tue Nov 08 01:52:29 +0000 2022
Монгол Улсын иргэний нийгмийн оролцооны түвшин дэлхийд 110-р байранд жагссан нь 1997 онд анх удаа баталсан Төрийн б… https://t.co/z9WhWxFXg0
Tue Nov 08 08:32:25 +0000 2022
Дайн эсэргүүцлээ гээд яллах гэвэл.. Монгол улсад оноосон ял болно шүү. Европын Зөвлөлийн урилгаар "World Forum for… https://t.co/ClGwOdv943
Tue Nov 08 07:36:14 +0000 2022
Хэвлэл мэдээлэл нь зөвхөн үзэл бодол түгээгч биш юм. Тэд хүмүүст юу бодож эргэцүүлэхийг хэлж өгдөг.
Харвардын их сургуулийн шинжлэх ухаан, түүхийн профессор, зохиолч Бернард Кохен