Өөрийгөө бүрэн таньж мэдэх нь аливаа амжилтын үндэс. Гэхдээ өөрийгөө бүрэн таньж мэдсэн хүн хэр олон бол? Дэлхийн эрдэмтэн судлаачдын хувьд мөнхийн сэдэв гэхэд болох уг ойлголтын талаар одоог хүртэл янз бүрийн судалгаа санаачлагууд дэвшүүлсээр байгаа. Unread өнөөдөр танд Прустын асуулга буюу Францийн алдарт зохиолч, сэтгэгч Марсел Прустын анх 1890 оны үед санаачлан дэвшүүлсэн, дэлхийн олон олон алдартнууд, зохиогч нь өөрөө ч хариулан бичиж байсан ярилцлагын хэлбэр болон үндсэн асуултуудыг танилцуулахаар бэлдлээ. Прустын баталж байснаар бол эдгээр асуултуудад үнэн зөвөөр хариулснаар хүн өөрийгөө бүрэн таньж мэддэг гэнэ. Та хариулаад үзээрэй. Тухайн үедээ шуугиан тарьж, одоо ч гэсэн хэрэглэгдсээр байгаа уг асуулга өөрийгөө болон бусдыг таньж мэдэхэд тань тус болно гэдэгт эргэлзэхгүй байна.
1. Таны хувьд төгс аз жаргал гэж юуг хэлэх вэ?
2. Таны хамгийн том айдас юу вэ?
3. Таны өөрт тань таалагддаггүй зан чанар юу вэ?
4. Бусдын ямар зан чанар танд таалагддаггүй вэ?
5. Та ямар хүнийг шүтэн биширдэг вэ? (Амьд хүн байх ёстой)
6. Та юунд хамгийн их мөнгө үрж, тансагладаг вэ?
7. Таны одоогийн сэтгэл санааны байдал ямархуу байна?
8. Ямар зан чанарыг хүмүүс хэтэрхий өндрөөр үнэлээд байгаа мэт санагддаг вэ?
9. Та ямар үед худлаа ярьдаг вэ?
10. Өөрийн гадаад үзэмжнээсээ та юуг таалдаггүй вэ?
11. Таны хамгийн дуртай, үзэн яддаг хүн хэн бэ? (Амьд хүн байх ёстой)
12. Эрэгтэй хүний ямар зан чанар хамгийн их таалагддаг вэ?
13. Эмэгтэй хүний ямар зан чанар хамгийн их таалагддаг вэ?
14. Та хамгийн их хэрэглэдэг үг, хэлцүүд юу вэ?
15. Таны амьдралын хамгийн агуу хайр юу/хэн бэ?
16. Хамгийн аз жаргалтай мөч тань хэзээ, хаана байсан бэ?
17. Та өөрийгөө ямар авъяастай байсан болоосой гэж боддог вэ?
18. Өөрөөсөө нэг зүйлийг өөрчил гэвэл юуг өөрчлөх вэ?

19. Таны хамгийн том амжилт юу вэ?
20. Хэрэв та үхээд хүн төрөл эсвэл өөр ямар нэг төрлийг сонгох боломжтой байвал та юуг сонгох вэ?
21. Та хаана амьдрахыг хүсдэг вэ?
22. Та хамгийн үнэ цэнэтэй, эрхэм эд хогшил, хөрөнгө юу вэ?
23. Та ямар үед өөрийгөө хамгийн өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй байна гэж бодох вэ?
24. Таны дуртай ажил, мэргэжил юу вэ?
25. Таны ямар зан чанарыг хүмүүс хамгийн ихээр магтдаг вэ?
26. Та найзуудынхаа ямар зан чанарыг хамгийн ихээр үнэлдэг, эрхэмлэдэг вэ?
27. Таны хамгийн дуртай зохиолчид хэн бэ?
28. Таны хамгийн дуртай зохиолын баатар хэн бэ?
29. Та өөрийгөө түүхэн алдартай ямар хүнтэй ижил гэж боддог вэ?
30. Таны амьдралын тань баатар гэж нэрлэж болохуйц хүмүүс хэн бэ?
31. Таны хамгийн дургүй нэрнүүд юу вэ? (хүний нэр)
32. Таны хамгийн дургүй зүйл юу вэ?
33. Таны хамгийн их харамсч явдаг зүйл юу вэ?
34. Та яаж үхэхийг хүсдэг вэ?
35. Таны уриа юу вэ?
Эх сурвалж: Vanify Fair
Сэтгэгдэл бичих (6)


з зочин 202.55.191.205
Мундаг хүн, бага залуугаараа би ч бас ганцаардлын байдалд орж их зожгорч байгааг хэлэх үү, ПРҮСТ гэж бичих нь зөв өө.
Ё Ё 103.229.123.130
Гэснээс танай утаа гоё бнаа. Бодит нөлөө үзэхээс нааш аюулын харанга дэлдэхгүй улс. Гого юм хийж ээ.
T Tawag 112.72.11.115
1t Ene utaag ub iin utaa arilhaar arilgah bhaa :)) 2t. Ene utaag ub iin utaa arilhaar umnu bur hurdhan arilgamaar bnaa.
b baaachkaa 103.10.23.83
Энэ балай утааг арилгаад өгөөч юм уншиж байхад анхаарал сарниулаад ядаргаатай юмаа. ххааххаахахахахах
B Bmx 202.70.46.210
Sain saixan asuultuud baina. Zarim asuultiin talaar ogt bogoj baigaach ugui um bn. Gexdee ene asuultuudiig ooroosoo ertxen asuux tusam xuvi xunii tolovshild xeregtei baix. Nas nasandaa l oor ooroor xariulax baixdaa.
З Зочин 112.72.6.42
Их хэцүү асуултууд байна. Өөрийгөө таниагүй хүний л шинж байхаадаа :P Нэрний галиг дээр Прүүст гэж бичих нь зөв бишүү? /pruːst/