Ном унших дуртай, номын хорхойтон уншигчдадаа өнөөдрийн нийтлэлээ бид зориулж байна. Эдгээр апп-ууд таны оюуны цангааг тайлж, хамгийн сонирхолтой бөгөөд хялбар байдлаар ном унших, номоо сонгох, номоо хуваалцах боломжийг олгох болно. Сонгодог зохиолуудаас эхлээд орчин үеийн онцлох ном бүхий сантай эдгээр апп-ууд дунд сонсдог болон зурагт номуудыг ч санал болгодог нь бий шүү.
Goodreads
Номтой холбоотой ямар ч нийтлэлд Goodreads-ийг дурьдахгүй бол алдас болох байх. Та эндээс өөрийн сонирхлыг татаж магадгүй дараагийн унших номоо хайж, хүмүүсийн сэтгэгдлийг уншин, үнэлгээ үзэж, өөрийнхөө номын жагсаалтыг бүрдүүлж болно. Групп үүсгэж ном солилцох, ном унших челленж хийх зэрэг нь их алдартай. Ном сонирхогчдын коммьюинитид элсэж, сонирхлоороо номууд "нээх" хамгийн тохиромжтой талбар энэ шүү. Бидний бичиж байсан дэлгэрэнгүй тоймыг эндээс уншаарай.
ТАТАХ /iOS/
ТАТАХ /Android/

Wattpad
Энэ жагсаалт дундаас миний хамгийн сонирхлыг татаж буй апп. Хэдэн мянган классик зохиолуудыг та эндээс үнэгүй татаж унших боломжтойгоос гадна сонирхогчдын бичсэн асар олон "шинэ" зохиолуудыг унших боломжтой. Хэн нэгний "анхны уншигч" байх боломжийг энэ апп танд олгохоос гадна өөрийнхөө бүтээлийг ч бусдадтай хуваалцах боломжийг олгоно. Та өөрөө зохиол, бүтээлээ оруулж болно гэсэн үг. Тэрнээс гадна татаж авсан номоо уншиж байхдаа тухайлсан хэсгүүдэд хүмүүсийн сэтгэгдэл ямар байсныг уншиж болно. Нэг ёсондоо та хүмүүстэй хамт нэг ном хувааж уншингаа сэтгэгдлээ үлдээж байна гэсэн үг. Сонирхолтой байгаа биз?
ТАТАХ /iOS/
ТАТАХ /Android/

Audiobooks
Хэрвээ та уншихаас илүү сонсохыг илүүд үздэг бол Audible-ийн Audiobooks-ийг санал болгож байна. 180 мянга гаруй ном, подкастыг сонсдог хэлбэрээр нь та эндээс татаж болно. Алхаж явахдаа, машин барьж байхдаа эсвэл хүн хүлээнгээ сонсоод явах боломжтой гэсэн үг. Ганц сул тал нь та гишүүнчлэлийн төлбөр төлж байж энэ апп-ийг бүрэн ашиглана. Гэхдээ эхний 30 хоног нь үнэгүй шүү.
ТАТАХ /iOS/
ТАТАХ /Android/

Comixology
Аниме, комик, манга, зурагт зохиолд дуртай уншигчдад заавал байх ёстой апп. Нийт 100 мянга гаруй бүтээл энд байх бөгөөд ихэнх нь үнэгүй. Та эдний өөрсдийнх нь гол давуу талаа гэж үздэг унших технологит нь "дурлана" гэдэгт эргэлзэхгүй байна. Зургийг татаж нарийн деталийг нь харах эсвэл утсан дээрээ яг тэр хэсгийг нь татаж хадгалж авах гэх мэт боломжуудыг энд олгодог. Туршиж үзэхэд гэмгүй апп.
ТАТАХ /iOS/
ТАТАХ /Android/

Poetry
Яруу найрагт дуртай юу? Poetry-г заавал татаж авч үзээрэй. Дэлхийн хамгийн алдартай сонгодог шүлгүүдээс эхлээд орчин цагийн яруу найргийн салбарын өнгийг тодорхойлогчдын бүтээл энд бий. Та зохиолчоор нь шүүж болохоос гадна хайр дурлал, баяр ёслол гэх мэтээр сэдвээр нь, мөн ганцаардсан, дурласан, эморсон гэх мэтээр өөрийн сэтгэл санааны байдлаараа ч хайлт хийж болно. Хэл сурч байгаа залууст бас их хэрэг болно шүү.
ТАТАХ /iOS/
ТАТАХ /Android/

Free Books
Хэрвээ та бүтэн ном үнэгүй татаж аваад уншихыг хүсч байгаа бол /хэн ч хүсэхгүй байх билээ дээ?/ энэ апп-ийг заавал туршиж үзээрэй. Энэ апп-ийн санд байх яг 23469 ширхэг ном бүгд үнэгүй. Ж.Аустин, Ф.Достоевски, Сир А.Дойлоос эхлээд дэлхийн сонгодог зохиолууд бол бараг бүгд энэ санд байгаа. Хэрэглэхэд хялбархан, ойлгомжтой, энгийн. Таны утсанд заавал байх апп-уудын нэг.
ТАТАХ /iOS/
ТАТАХ /Android/

Та ном уншихдаа өөр ямар апп-ууд ашигладаг вэ? Бидэнтэй хэрэглэдэг апп, ашигладаг аргаа хуваалцаж бусад уншигчидтай бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлээрэй.
Сэтгэгдэл бичих (10)


Т Төгсбилэг 2019.02.17 81.213.47.178
Ном бидэнд ямар ч их дээд сургуульд заадаггүй чухал зүйлсийг зааж өгдөг юм шиг санагддаг. Англи хэл дээр уншиж эхлье гэж бодож байтал танай нийтлэлийг олоод харчихлаа шүү. Маш их баярлалаа.
P Priroda 2017.03.21 66.181.184.224
Bayarlalaa. Goy2 app-tai bolchloo. Unread today haaya unshdag. Taalagddag shuu. Daraagiin udaa orchuulagchiin niitlel oruulaarai.
A Artemis 2017.02.02 199.212.86.71
Farfaria n audio bas nomoo delgej hardg ghdee joohn huuhded zoruilsan ulgeruud bdg ghdee mongo toldog ch yor n bol unegui n tataj awaad unshij sonsoj boldg ghdee neg gem n zaawal nett uyd ashigladg bas Ibook ih ashigladgdaa bnga l orj nom unshih durtai
M Mende 2017.02.01 202.9.43.72
Надад Ibooks их таалагддаг. Гадаад монгол олон төрлийн ном татаад унших боломжтой бөгөөд хамгийн амар нь интернэтгүй үед ч ашиглах боломжтой.
у уншигч 2017.02.01 202.70.46.220
Гоё нийтлэл байна. Ер нь танайх их дажгүй яг хэрэгцээтэй зүйлсийг нийтэлдэг шүү. Гэхдээ Ф. Достоевски биш шүү Ф.Достоевский болгож засаарай
С Сувд 2017.02.01 202.9.40.242
Iphone утастай хүмүүст Ibooks их дажгүй шүү. Монгол, гадаад ямар ч ном татаж унших боломжтой. Англиар уншдаг хүмүүст 80 classics бас дажгүй. Дан дэлхийн сонгодог зохиолууд бий.
z zochin 2017.02.01 202.70.46.207
Ene nomnuud ni mongol hel deer bga yu dandaa gadaad nom yumuu mongol heltei nomiin appiig heleed ogooch
J Jargal 2017.01.31 115.161.96.218
Yostoi goy niitlel bichsen bna bi bol Goodreads aa l burtgeed baidag yum nemelteer olon goy app turshihnee. Nomiin tsagaan buyan delgereg
B BestofLuck 2017.01.31 103.57.94.48
Харамсалтай нь надад таалагдсан 2 аппликэйшн нь манай оронд ашиглах боломжгүй юм байна. Wattpad-г монголчууд арай аятайхан ашигламаар...
E Enkhjin 2017.01.31 202.179.31.27
Яг хүсч байсан нийтлэлийг орууллаа, баярлалаа. Эдгээр аппликэйшнүүд ном уншдаг хүн бүрт бараг байдаг байх аа. Надад Wattpad маш их таалагддаг. Өмнө 14тэй охины бичиж байсан номыг уншаад өөрөөсөө ичиж бас гайхширч байсан болохоор удахгүй монгол залуучууд маань ч гэсэн бичдэг болчихвол сайхан даа.