Дэлхий дахины хэтэвчийг дундалдаг Black Friday энэ долоо хоногт албан ёсоор эхэлж байна. Том хэмжээний худалдан авалт, тэр дундаа цахилгаан бараа авахаар зэхэж байсан бол одоо л хамгийн тохиромжтой цаг шүү. Бүх л брэндүүд хямдралаа зарлаж эхэлж буй энэ үед бид LG-ийн онцлох таван бүтээгдэхүүнийг голын өнгөт нүүрэндээ жагсаалаа. Нэг авчихвал олон жилдээ хуучрахгүй, эдэлгээ даах цахилгаан бараанууд бий шүү.
Мөн энэ долоо хоногийн Пүрэв гарагт Улс тунхагласны баяр буюу 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс тунхаглагдаж, анхны Үндсэн хуулиа баталсан өдрийн 102 жилийн ой тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан монголчуудын түүхийг дэлхийд таниулж буй зохиолчийн ярилцлагыг сэргээн хүргэж байна. Мөн Монгол Улсын төрийн далбааны хамгийн цөм хэсэг болох Соёмбо үсгийн тухай танилцууллаа. Тэртээ 340 жилийн өмнө зохиогдсон цагаан толгойн эхний үсэг хэрхэн улс орны тусгаар тогтнолын бэлгэдэл болсныг уг нийтлэлээс уншаарай.
Өнгөрсөн долоо хоногт технологийн ертөнцөд Anthropic компани 81.3 тэрбум ам.доллар босгож, түүхэн дэх хамгийн том IPO хийснээр шуугиан дэгдээв. Энэхүү түүхэн IPO тус компанийн олон мянган ажилтныг долларын саятан болгожээ.
Мөн 13 жил хүлээгдсэн видео тоглоомын ноён оргил GTA 6 албан ёсоор гарч, дэлхий нийтийн өндөр хүлээлтийг давж чадлаа. Тэрбум гаруй долларын өртгөөр бүтсэн уг тоглоом нээлтийн өдрөө л 3.79 тэрбум долларын борлуулалт хийж, видео тоглоомын бүх цаг үеийн дээд амжилт тогтоогоод зогсохгүй дэлхийн шилдэг кинонуудын нээлтийг ч ардаа хол хаясан юм.
Бид саяхан Монголд төрж буй шинэ бүтээлүүдийг нэгтгэж, тэдгээрийг бүтээсэн хүмүүсийг хэрэглэгчидтэй нь холбохыг зорин “Launchpad.mn”-ийг нээсэн билээ. Бэнто хэсэгтээ өнгөрсөн долоо хоногийн хамгийн олон санал авсан шилдэг гурван бүтээгдэхүүнийг онцоллоо.
Энэ ташрамд уншигч таныг Launchpad Meetup Ulaanbaatar коммюнити арга хэмжээнд урьж байна. Илүү дэлгэрэнгүйг Everything Guide хэсгээс уншаарай.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
Би хэрхэн ажилладаг вэ? - "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" номын зохиолч Мари Фавэру: Анхдугаар Үндсэн хуулиа баталж, туурга тусгаар улс болсон өдрийн 120 жилийн ойг угтан монголчуудыг түүхийг дэлхийд таниулж яваа нэгэн зохиолчтой ярилцсанаа сэргээн нийтлэв. Унших
Techworm - Anthropic-ийн “Ажилчин шоргоолжнууд” цөмөөрөө долларын саятан боллоо: Өнгөрсөн долоо хоногт Anthropic анхдагч хувьцаагаа бирж дээр арилжаалж түүхэн дэх хамгийн том IPO-г хийв. Унших
Номын тухай - “Хүссэн амьдралаа бүтээ”: Энэ удаад бид 2023 онд хэвлэгдсэн Build the Life You Want: The Art and Science of Getting Happier номыг онцлов. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

ТҮГЭЭЛТИЙН ЦЭГ
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Jack’s Coffee | IC tower, IT park, Orchlon complex
- Coffee Namu | Central, Хуримын ордон
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine
- Sip
- Casa del cafe
- Caffe Bene | TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Гутлын 22, Наадам центр, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, СТӨ, Их Монгол
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Lotus cafe
- Cohi hauys
- Goose cafe
- News cafe
- Roux
- Grace coffee house
- Cafe 4450
- Kino cafe
- Concept spot
- Cosy club
- Coffee M
- Music cafe
- Ten cafe
- Galleria Ulaanbaatar
- Sega | Sant asar
- Ариг Anya: Blue sky, Улаанбаатар зочид буудал
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UBcab Taxi
Unread Today сонинг энд дарж захиалаарай
Сэтгэгдэл бичих

