Эх дэлхийн өдөр
Жил бүрийн 4-р сарын 22-ны өдрийг дэлхий даяар "Эх дэлхийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 1970 оноос эхтэй энэ хөдөлгөөн дэлхийн өнцөг булан бүрт зэрэг тэмдэглэгдэж, хүрээлэн буй орчинд ээлтэй нийгмийг бий болгох, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх зорилготойгоор явагддаг юм. Энэ жилийн хувьд Америк даяар Трампын засаг захиргаа шинэ төсөвтөө шинжлэх ухаан, технологи, судалгаа шинжилгээний чиглэлд зарцуулах хөрөнгийг танахаар тусгасныг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагдаж байна. March for Science нэртэй энэхүү жагсаалыг Цахиурын хөндийн томоохон компаниуд дэмжиж, мянга мянган энгийн иргэд ч дэмжин жагсаж байгаа ажээ. 2017 оны эх дэлхийн өдөрт дэлхий даяар 193 улс нэгджээ.
Grist: Яагаад эх дэлхийн өдөр чухал вэ?
Vox: Яагаад энэ өдөр шинжлэх ухааны төлөөх жагсаал явагдаж байгаа вэ?

TIME оны хамгийн нөлөөтэй эрхэмүүдийг зарлалаа
Алдарт Time сэтгүүл жил бүр уламжлал болгон зарладаг "Хамгийн нөлөөтэй 100 эрхэм"-ийн жагсаалтаа зарлалаа. 2017 оны дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтдаа төрийн тэргүүд, гүйцэтгэх захирлууд, шинийг санаачлагчид болон оддыг багтааж, "Анхдагчид", "Манлайлагчид", "Уран бүтээлчид", "Титанууд", "Шүтээнүүд" гэсэн таван ангилалд хуваасан байна. Өнгөрч буй 12 сарыг үзүүлсэн нөлөө, түүчээлсэн үйл, гаргасан амжилтаараа тодорхойлсон эдгээр эрхэмүүд дотор АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, түүний "дайсан" БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унаас эхлээд NBA-ийн супер од Л.Жэймс, Snapchat-ийн Э.Шпигел нарын салбар бүрийн төлөөлөл багтжээ. Сэтгүүлийн нүүрэнд La La Land-ийн од Ж.Леженд, Эмми, Оскар, Тони шагналыг хүртсэн анхны өнгөт арьст жүжигчин В.Дэвис, Blue Origin төслөөрөө дахин боловсруулагддаг пуужингийн технологи хөгжүүлж буй Амазоны босс Ж.Бэйзос, дэлхийн хамгийн том санг удирдаж буй М.Гэйтс, Сирийн дүрвэгсдэд зориулан хөрөнгө босгох ажлыг эхлүүлэнгээ Rogue One, The Night Of зэрэг кинонуудад онцлох дүр бүтээсэн Р.Ахмед нар сонгогдон гарчээ. Сонирхуулахад, энэхүү жагсаалт хамгийн анх 1999 онд гарч байсан бөгөөд АНУ-ын экс ерөнхийлөгч Б.Обама хамгийн олон буюу 11 удаа багтаж байсан ажээ.
Time: 2017 оны хамгийн нөлөөтэй эрхэмүүд
Time: Топ 100-г хэрхэн сонгосон бэ?

Фэйсбүүк нууцаа задлав
Фэйсбүүк жил бүрийн 4-р сард зохион байгуулдаг F8 арга хэмжээгээ зохион байгууллаа. Хөгжүүлэгчдэд зориулан явуулдаг энэхүү эвентийн үеэр тэд голчлон ажиллаж буй төслүүд, шинэ бүтээгдэхүүнүүдээ зарладаг учир олон нийт ихээхэн сонирхдог. Энэ жилийн хамгийн онцлох мэдээ нь өнгөрсөн жилээс эхлүүлсэн нууц төсөл болох Building 8-ийн тухай, тэдний үйл ажиллагааг анх удаа олон нийтэд зарласан мэдээлэл байв. Тэд тархиараа буюу бодлоороо бичих боломж олгох төхөөрөмж дээр ажиллаж, минутанд 100 үгийг гараараа бус бодлоороо бичдэг боломжийг олгох ажлыг эхлүүлснээ зарласан нь олныг гайхшруулав. Мөн дууны долгионыг хүлээн авч боловсруулан арьсаар дамжуулан шууд тархи руу дамжуулдаг төхөөрөмжийг масс үйлдвэрлэлд оруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үүнээс гадна тэд Facebook Space нэртэй VR төхөөрөмж ашиглан виртуал ертөнцөд амьдрах боломж олгох төслөө танилцуулсан. Та Oculus VR-ийн тусламжтайгаар энэ ертөнцөд найзуудтайгаа аялж, хамтдаа тоглож, буу халж ч болно гэнэ. Мессенжер нэг дор бүх үйлдлийг хийх боломж олгох амбицаа баталж, Spotify ашиглан шууд хөгжим сонсох, төлбөр төлөх боломжууд нээж байгаагаа зарласан. Үүнээс гадна бизнесийн байгууллагуудад зориулсан, ажилчдын бүтээмжийг нэмэх зорилго бүхий Workplace-ийн нэмэлтүүдийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга хийгджээ.
BBC: F8-аас анхаарах ёстой 4 зарлал
Unread: Фэйсбүүк "бодлоороо бичиж", "арьсаараа сонсохыг" санал болгож байна
Технологийн ертөнцийн эргэн тойронд
Асуулт-хариулт, мэдлэг хуваалцах онлайн талбар Quora 85 сая долларын хөрөнгө оруулалт татсанаар 1,8 тэрбумын үнэлгээтэй боллоо. Quora-г 190 сая хэрэглэгч идэвхтэй ашиглаж байгаа бөгөөд анх удаа сурталчилгаа байршуулж, орлого олох үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Онлайн худалдааны салбар дахь хамгийн том худалдан авалт хийгдэж, худалдааны сүлжээ дэлгүүр PetSmart гэрийн тэжээмэл амьтдын хоол борлуулдаг Chewy-г 3,35 тэрбумаар худалдаж авсан байна. Өмнө нь Walmart Jet.com-ийг 3 тэрбумаар худалдан авч, дээд амжилт тогтоож байсан юм. Pinterest LIKE товчийг албан ёсоор хасч байгаагаа зарлалаа. Тэд өөрсдийгөө Фэйсбүүк, Инстаграм шиг сошиал нетворк биш хэмээн ялгахыг хүсч байгаа бөгөөд Pin буюу хадгалах товчоо сурталчлах зорилготой байгаа аж. Удахгүй IPO хийж магадгүй гэгдэж байгаа Pinterest анх удаа сурталчилгаа байршуулж эхэлжээ. Oracle маркетеруудад цахим маркетинг, сурталчилгаагаа хэмжих үйлчилгээ үзүүлдэг Moat-ийг 850 сая доллараар худалдан авч байгаа гэнэ. Тоглоомын хорхойтнуудад таатай мэдээ дуулгая. Алдарт StarCraft тоглоом анх гарснаасаа 20 жилийн дараа албан ёсоор ҮНЭГҮЙ болжээ. Blizzard-ийн энэхүү үйлдэл нь тоглоомын шинэ хувилбар тун удахгүй гарах гэж байгаатай холбоотой ажээ.
Recode: Pinterest бол сошиал нетворк биш
Techcrunch: Quora тэрбумын үнэлгээтэй боллоо

Спортын ертөнцийн эргэн тойронд
NBA, NHL-ийн плэйофф эхлээд буй энэ цаг мөчид спортын хорхойтнуудын хувьд хамгийн онцлох үйл явдал нь Аваргуудын лигийн шилдэг 4 багийн нэр тодорхой болсон нь байв. Аварга цолыг хамгаалагч Реал Мадрид "эртний" өрсөлдөгч Байерн Мюнхенийг К.Роналдугийн хеттрикийн ачаар нэмэлт цагт хожиж, хагас шигшээд 7 дахь жилдээ дараалан шалгарч рекорд эвдэв. Харин Италийн аварга Ювентус Барселонаг талбай дээрээ 3:0-ээр хожсон амжилтаа Камп Ноуд хадгалж, хуурай тэнцээ хийснээр дараагийн шатанд үлдсэн. Өөр нэг испани баг Атлетико Мадрид Английн нэр төр Лестертэй нутагт нь тэнцсэн ч нийлбэр дүнгээр илүүрхжээ. Харин Францын Монако клуб Борусси Дортмундыг нийлбэр дүнгээр 6:3-аар илт давамгайлснаар 2004 оноос хойш анх удаа хагас шигшээд үлдлээ. Хагас шигшээд Мадридын 2 баг хоорондоо таарсан бол Ювентус, Монако клубүүд өрсөлдөх болсон юм. Дугуйн ертөнц шилдэг тамирчнаа авто ослоор алдан, гашуудаж байна. Топ тэмцээнүүдийн нэг Жиро Д'Италийн 2011 оны аварга, Каталоны нээлттэй тэмцээний аварга М.Скарпони 37 насандаа таалал төгссөн байна. Итали дугуйчин бэлтгэлээ хийж байхдаа ачааны машинд мөргүүлсэн гэнэ. Улаанбаатар хотноо ширээний теннисийн олон улсын дээд зэрэглэлийн "Mongolia Open 2017" тэмцээн явагдаж байна. Нийт 12 улсын 60 гаруй тамирчид энэхүү тэмцээнд оролцож байгаа ажээ.
The Guardian: Аваргуудын лигийн хагас шигшээгийн сугалаа


Сэтгэгдэл бичих (3)


М МАРНИЧ 37.45.125.35
Цитирую по ссылке https://www.facebook.com/Sobol.Michael/posts/10207178115769636?comment_id=10207190624922357&comment_tracking=%7B%22tn%22%3A%22R%22%7D За эти СТО дней, мировое сообщество немало приблизилось к отрезку на траектории эволюционного развития, с которого можно будет уйти вперёд, только выбрав один из двух взаимоисключающих вариантов толкования слова «СТЕНА» в составе конкретных сообщений СМИ. Там, где авторами вышеозначенных сообщений подра3Умевается РЕАЛЬНАЯ стена для блокирования перемещения запрещённых грузов и носителей признаков потенциальной угрозы, речь идёт об условно «красной» ветви эволюционного пути. И наоборот, где авторами таких сообщений подра3Умевается некая «МНОГОСТЕНКА» из #WWVV-адресов, виртуально сочетаемых в режиме плацентарной фильтрации потоков, загрязняющих обменную среду, там речь идёт об условно «фиолетовой» ветви эволюционирования. #позорилидозор
х хаха 202.21.106.162
хаха сар шинийн ууцаа задлаатахав уу..............................................................................................................................
l lol 202.9.41.164
УУЦАА гэнэ үү??? ҮҮЦ гэдэггүй билүү............................................................................................................Монгол хэлээ бас жаахан гамна л даа Анридийнхан минь ээ