Сүүлийн жилүүдэд технологийн чиглэлээр суралцаж байгаа эсвэл сурахаар сонирхож буй хүүхэд залуус олширч байгаа бөгөөд эдгээр залуус ур чадвараа хөгжүүлэх орон зай болон нэмэлт орлого олох боломжуудыг цаг ямагт эрэлхийлсээр байна.

Уг хэрэгцээнд тулгуурлаж, Эрксис Монголиа компаниас зохион байгуулж буй Erxes Creative awards 2023 цахим хуудасны бүтээлч загвар бүтээх уралдааныг танилцуулж байна.

уралдааны тухай

Эрксис Монголиа нь технологийн бүх чиглэлээр суралцаж, ажиллаж буй оюутан сурагч, залууст зориулан Эрксис XOS платформ дээрх “X Builder” модулийг ашиглан цахим хуудасны бүтээлч загвар бүтээх “ERXES CREATIVE AWARDS 2023” уралдааныг зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээний зорилго нь технологийн салбарт сонирхолтой хүн бүрийг нэмэлт орлоготой болоход нь тусалж, бүтээлч байдал, шинэлэг санааг хөгжүүлэх, үнэлэхэд оршино.

Оролцогчид Оюутан сурагч (13-22 нас), Насанд хүрэгч (23 ба түүнээс дээш) гэсэн хоёр ангилалд HTML, CSS, JavaScript программын хэлнүүдийг ашиглан өрсөлдөх учиртай. Ялагчдыг тодруулахдаа дизайн, бүтээлч санаа, responsive буюу төрөл бүрийн дэлгэцэд нийцэх байдал, зохион байгуулалт, контент гэсэн үзүүлэлтүүдийг харгалзаж үзнэ.

erxes XOS апп татах: iOS | Android


ЯАГААД ОРОЛЦОХ ВЭ?

- Бүх загварууд XOS платформ дээр байрших ба ирээдүйд тухайн загвар борлуулагдах бүрд бүтээгч нь борлуулалтын орлогын тодорхой хувийг авах
- Эрксисийн менторуудаас тогтмол зөвлөгөө, сургалт авах
- Эрксисийн багийн гишүүн болох боломж үүсэх
- Мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх
- Цаг үеийнхээ авьяаслаг дизайнеруудын хүрээлэлд нэгдэх, туршлагаа хуваалцах

уралдааны үе шат

- Бүртгүүлсэн оролцогчид цахим хуудасны загвараа бүтээнэ
- Менторууд оролцогчдын загварыг шалгаж, хоёр удаа зөвлөгөө өгнө
- Шалгаруулалтад оролцох загваруудыг эцсийн байдлаар хүлээн авна
- Ялагчдыг тодруулан erxes Mongolia фэйсбүүк хуудсаар зарлана

шагнал урамшуулал

Сурагч, оюутан

1-р байр:
- Өргөмжлөл
- Mi 11T Pro ухаалаг утас
- Эрксис компанид 1 жилийн хугацаанд дадлага хийх
- Эрксис компанид ажиллах ажлын урилга

2-р байр:

- Өргөмжлөл
- Номадд Брэндийн 500,000₮ эрхийн бичиг
- Эрксис компанид 6 сарын хугацаанд дадлага хийх
- Эрксис компанид ажиллах боломж

Насанд хүрэгчид

1-р байр:

- Өргөмжлөл
- iPhone 14 загварын ухаалаг утас
- Эрксис компанид 1 жилийн хугацаанд дадлага хийх
- Эрксис компанид ажиллах ажлын урилга

2-р байр:

- Өргөмжлөл
- Номадд Брэндийн 800,000₮ эрхийн бичиг
- Эрксис компанид 6 сарын хугацаанд дадлага хийх
- Эрксис компанид ажиллах боломж

ЭНД дарж тэмцээний бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.