1000₮-өөр авсан лотто тань 480 сая төгрөг болоод дансанд тань ороод ирвэл та юу хийх байсан бэ? Азтан болсон хүмүүсийн түүхийг сөхвөл санамсаргүй тохиох нэг л хонжвор тэдний амьдралд үлэмж өөрчлөлт авчирсан байдаг. 

Мөрөөдлийнхөө орон байрыг худалдан авах, шинэ бизнес эхлүүлэх, амьжиргааны түвшнээ ахиулах зэрэг нь олон хүний мөрөөдөл байдаг биз ээ. Тиймдээ ч бид энэ удаагийн нийтлэлээр лотто сугалаа хүний амьдралд чухам ямар үнэ цэн, эерэг өөрчлөлтийг авчирсан тухай сонирхолтой түүхүүдийг хуваалцаж байна. 

Санамсаргүй хожлоос эхэлсэн ухаалаг шийдвэр


Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон хүмүүсийн ихэнх нь хэдхэн жилийн дотор мөнгөө дуусгаж, өмнөхөөсөө ч хүнд амьдралтай золгодог тухай бид олонтоо сонсдог. Харин Умард Ирландын Белфаст хотын иргэн Питер Лаверийн түүх бол гэнэтийн их хөрөнгийг хэрхэн ухаалаг хөрөнгө оруулалт, үнэ цэнтэй бизнес болгон хувиргаж болдгийг харуулсан байдаг.

Питер Лавери нь Белфаст хотын нийтийн тээврийн автобусны жолоочоор ажилладаг ба сарын тогтмол орлоготой эгэл жирийн нэгэн. Тэр 1996 оны тавдугаар сард тэрээр Их Британы Үндэсний сугалаанаас (UK National Lottery) 10.2 сая фунт стерлинг хожжээ. Тухайн үеийн ханшаар асар их мөнгө байсан бөгөөд бусад шиг шууд тансаглал, хэт замбараагүй хэрэглээний оронд хамгийн эхэнд гэр бүл, ойр дотнын ах дүүсийнхээ бүх банкны зээл, ипотекийг хаасан гэдэг. Тэр ч бүү хэл гэр бүлийнхэндээ байр орон сууц авч өгч, санхүүгийн дарамтнаас нь чөлөөлж байжээ.

Мөнгө байнга үрэгдвэл дуусдаг гэдгийг ухамсарласан Питер хэд хэдэн чиглэлээр бизнес эхлүүлсэн юм. Түүний хувьд хожсон мөнгөнийхөө тодорхой хэсгээр Белфаст хотод орон сууц, арилжааны зориулалттай барилга байгууламжуудыг худалдан авч түрээсийн орлогын сувагтай болов. Мөн түүний хамгийн том, нэр хүндтэй төсөл бол Ирланд вискиний үйлдвэрлэл ба аялал жуулчлалын цогцолбор газар юм.

Их хожлыг ирээдүйн хөрөнгө оруулалт болгосон нь


Гэнэтийн хожлын дараа тулгардаг хамгийн том асуудал бол мэдээж хэрхэн үр ашигтай зарцуулах тухай байдаг. 2016 оны тавдугаар сард Нью Жерси мужийн Трентон хотын оршин суугч пастор, 70 настай Пирли Мэй Смит нь нэгэн этгээд зүүд зүүдэлжээ. Тэрээр зүүдэндээ харсан тоонуудаа буюу 5, 25, 26, 44, 66 гэсэн цифрүүдийг тэмдэглэн авч ойролцоох “7-Eleven" сүлжээ дэлгүүрээс сугалаа худалдан авсан байна. Аз тэдний гэр бүлийг үнэхээр ивээж, уг тасалбар нь 429.6 сая ам долларын супер хожлын эзэн болгожээ.

Пирли долоон хүүхдийнхээ хамтаар хожлоо баталгаажуулж, бэлэн мөнгөөр авах сонголт хийснээр 284 сая.ам долларыг гэр бүлээрээ хуваан авсан аж. Тэд хожсон мөнгөнийхөө арван хувийг өөрсдийн харьяалагддаг сүмдээ хандивлан, талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хамгийн чухал алхам болох төрөлх Тренто хотын ядуурлыг бууруулах, залуучуудыг дэмжих, боловсролыг дээшлүүлэх зорилготой “Smith Family Foundation”-ийг байгуулан ажиллажээ. Уг сан нь хотын нэн ядуу амьдралтай хүмүүст чиглэсэн боловсролын тэтгэлэг олгох, хүүхэд залуучуудад зориулсан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар барихаас эхлээд орон нутгийн жижиг дунд бизнесийг санхүүжүүлэх зэрэг нийгмийн төлөөх сайн үйлсийн аянд идэвхтэй зориулагдсан байдаг.

Үндэсний супер азтан болсон нь


Сугалаанд хожихын тулд заавал олон жил оролдож, тасралтгүй тасалбар цуглуулах албагүйг 100 айлд хувиараа барилгын материалын бизнес эрхэлдэг Г.Пүрэвжавын түүх бэлээхэн харуулна. Тэрээр өмнө нь сугалаанд нэг их сонирхдоггүй байсан бөгөөд 2025 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Ард Апп-ын даалгаврыг гүйцээх зорилгоор ердөө 2,000 төгрөгөөр ердийн нэг тасалбар авсан аж. Ийнхүү тэр тасалбар түүнийг 480 сая төгрөгийн супер хожлын эзэн болгожээ.

Анх удаа авсан сугалаа нь асар их боломжийг нээж өгнө гэж төсөөлөөгүй түүний хувьд энэ явдал итгэмээргүй үйл явдал байв. Хожлын сургийг сонссон ойр дотнынхон нь ч хоёрхон мянган төгрөг ийм их хөрөнгө болон хувилсанд гайхан баярлацгаажээ. Г.Пүрэвжав хожсон мөнгөө хамгийн эхэнд хайртай дотнын хүмүүсээ баярлуулахад зориулсан юм. Өөрийнх нь эрхэлдэг үндсэн ажил нийгэм рүү чиглэсэн тул хувийн хожлоо гэр бүлийнхээ тав тух, ирээдүйд зориулахыг илүүд үзсэн нь энэ юм. Мөн өөртөө хөрөнгө оруулалт хийж нэг сая Ардкойн худалдан авсан байна.

Түүний хувьд "Зөв замаар явж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байвал амьдрал өөрөө шагналаа өгдөг" гэдэгт гүнээ итгэдэг нэгэн. Гэрт нь байх азтаны пайз нь үр хүүхдэд нь амьдралын үнэ цэнийг сануулж, зочилж ирсэн хүмүүсийн бэлгэшээл ерөөлийг татдаг нэгэн төрлийн "шүтээн" болсон талаар ч хуваалцаж байв.

Хайртай багаа дампуурлаас аварсан нь


2011 онд Шотландын жирийн нэгэн тэтгэврийн насны гэр бүл болох Крис ба Колин Вейр нар EuroMillions сугалаанаас 161 сая фунт буюу тухайн үеийн хамгийн өндөр дүнтэй хонжворын эзэд болж, Их Британий баян хүмүүсийн эгнээнд багтсан гэдэг. Насан туршдаа эгэл даруу амьдарч ирсэн тэд хувьдаа зарцуулахын оронд хайртай хөлбөмбөгийн багаа дампуурлаас аварсан байдаг.

Тодруулбал, Шотландын Глазго хотын "Partick Thistle" хөлбөмбөгийн клуб нь 100 гаруй жилийн арвин түүхтэй хэдий ч санхүүгийн хувьд байнгын хүндрэлтэй тулгарч, тарахдаа тулаад байжээ. Багийн насан туршийн үнэнч хөгжөөн дэмжигч Колин Вейрийн хувьд энэ байдлыг зүгээр хараад сууж чадаагүй ба хожсон мөнгөнөөсөө 1 сая фунтын хөрөнгө оруулалтыг клубт өгч, багийн хуримтлагдсан бүх өр зээлийг нэгтгэн бүрэн төлж дуусгасан аж.

Тэдний хийсэн хамгийн сонирхолтой алхам бол 2019 онд багийнхаа 55 хувийн хувьцааг албан ёсоор худалдаж авсны дараа өөрийн нэр дээр өмчлөхийн оронд фен клубт нь үнэ төлбөргүй хандивласан явдал. Уг үйлдэл нь хөлбөмбөгийн багийг зөвхөн тэрбумтнуудын эзэмших тоглоом бус, харин хөгжөөн дэмжигчдэд давуу эрхийг олгосон үйл хэрэг болсон билээ.

Энэ нийтлэлийг уншин суугаа танаас асууя. Та ч бас тэдний нэгэн адил азтан болох боломжтой бөгөөд сугалаанд оролцохыг хүсвэл Ард Апп, www.642lotto.mn вебсайт болон Монгол Шуудангийн бүх салбараас тасалбараа худалдан аваарай.