Намар цаг айлчлан ирэхтэй зэрэгцэн их сургуулийн гудамжинд хөл хөдөлгөөн нэмэгдэж, шинэхэн оюутнуудын догдлол дүүрэн өдрүүд эхэллээ. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 130 мянга гаруй оюутан суралцах урьдчилсан статистик гарсан ба бид энэ удаагийн нийтлэлдээ “Нөмөр” компаниас оюутан залууст зориулан зохион байгуулсан “Чамайг дэмжье” арга хэмжээг онцолж байна. Тэд компанийнхаа стратегийн хүрээнд тус арга хэмжээг өнгөрсөн Бямба гараг буюу наймдугаар сарын 26-нд зохион байгуулсан юм.



“ЧАМАЙГ ДЭМЖЬЕ” ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй тус хөтөлбөр нь оюутан залууст сургалтын төлбөрийн зээл болон тэтгэлэг олгох, цагийн ажил хийх нөхцөл боломжоор хангах зорилготой ба өнгөрсөн хугацаанд хоёр оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, 200 гаруй оюутанд зээл олгожээ. Харин энэ жилийн тухайд санхүүгийн бодит туслалцаа үзүүлэхээс гадна компанийн стратегийн дагуу оюутан залуусыг чадваржуулж, тэдэнд урам зориг өгөх шаардлагатай хэмээн үзэж, ижил нэрэн дор биет арга хэмжээ зохион байгуулсан аж.

“Чамайг дэмжье” арга хэмжээнд 100 гаруй залуус оролцож, ирээдүйдээ хөрөнгө оруулах зорилго нэгт үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, салбартаа үнэлэгдэн шинийг санаачилж буй эрхмүүдийн илтгэл, ярилцлагыг сонссон юм. Мөн арга хэмжээний “Боломж” хэсэгт сургалтын төлбөрийн зээл, ажлын байрны мэдээлэл, хамтдаа хөгжих хүрээлэл зэргийг багтаасан байв.

Түүнчлэн орчны тохижилт нүдэнд тусахуйц байсныг онцлууштай. "Нөмөр" компани тогтвортой хөгжлийг дэмжигч байгууллага гэдэг утгаараа ирээдүй болсон залуус дүү нартаа илүү сайхан ирээдүйг үлдээх санаан дор ногоон ургамлаар тохижуулжээ.



ЧАМАЙГ ДЭМЖИХ САНААНУУД

Энэхүү арга хэмжээнд гурван илтгэгч өөрийн мэдлэг, ур чадвараасаа хуваалцсан юм. Тухайлбал, “Ажлын талбарт хэрэгтэй суурь ур чадварууд” сэдвээр “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхцацрал туршлагаасаа хуваалцсан бөгөөд тэрээр Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр 2021 оны аравдугаар сараас "Sainscore" брэндийг хөгжүүлэн ажиллаж буй. Түүний хувьд ажлын гараагаа Мобиком Корпорацаас эхэлж, Шинэ Бизнес Хөгжлийн албаны мэргэжилтнээс эхлээд Стратеги төлөвлөлтийн албаны захирал хүртэл дэвшин ажилласан ба 11 жил ажилласны дараа магистрын зэргээ хамгаалахаар 2018 онд Бостоны Их сургуулийг зорьсон түүхтэй нэгэн.



Үргэлжлүүлэн Gej Yu Ve? сувгийн хөтлөгч, ТэнГэр телевизийн контент бүтээгч А.Доржпалам “Polymath байцгаая!” сэдвийн хүрээнд хүрэлцэн ирсэн оюутнуудын асуултуудад нээлттэй хариулж, шинжлэх ухааны чиглэлээр контент бүтээх болсон шалтгаан, нэг бичлэг бүтэх үйл явц, цаашдын зорилгынхоо талаар ярилцсан юм.

Түүний дараа “Тэтгэлэг ба Боломж” сэдвээр Ful.bridge-ийн Үүсгэн байгуулагч Б.Оюу илтгэлээ танилцуулсан ба тэрээр Southern Illinois Их сургуулийг Фулбрайтын тэтгэлэгтэйгээр төгсөж, дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Кембрижийн Их сургуульд санхүүгийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалжээ. Тэрээр илтгэлдээ тэтгэлгийн материал илгээхдээ юуг анхаарах, эсээ хэрхэн бичих, ярилцлагад яаж бэлтгэх зэрэг арга барилаасаа харамгүй хуваалсцан юм.



ЧАМАЙГ ДЭМЖИХ БОЛОМЖУУД

Сургалтын төлбөрийн зээл: Хэрэв сургалтын төлбөрийн асуудал тулгарч байгаа бол oyutan.numur.mn хаягаар нэвтэрч, хувийн мэдээллүүдээ оруулан оюутны зээлд хамрагдах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Цагийн ажил ба “Чамайг дэмжье” хүрээлэл: Сурч байх хугацаандаа хамт олонтой болж, үе тэнгийн найзуудтайгаа нэгэн зорилго дор нэгдэж, шинийг санаачлахыг хүсвэл ЭНД даран элсэх боломжтой.

Ayanga store: Бүтээмжтэй суралцахад технологийн бүтээгдэхүүнүүд зайлшгүй хэрэгтэй. Гагцхүү баталгаатай, чанартай, найдвартайг нь сонгох нь чухал бөгөөд энэ бүх шаардлагыг хангасан бүх хэрэгслүүдийг Numur аппаар дамжуулан Ayanga дэлгүүрээс лизингээр авч болно. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж мэдээрэй.