Жил бүрийн арваннэгдүгээр сар юугаараа онцлог болохыг та мэдэх үү?  

Тийм ээ, энэ бол Таоbao платформ жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нийг угтан хамгийн том хямдрал, урамшууллаа зарладаг сар. “Taobao 11.11 Global Shopping Festival” буюу “11.11 Олон улсын худалдааны баяр”-ын талаар сонсож байгаагүй хүн маш ховор биз ээ. Хэрвээ таны эргэн тойронд энэ баярын тухай сонсоогүй, мэдээгүй хүн байвал яг одоо энэ нийтлэлийг хуваалцаарай.  

Таоbao манай улсад албан ёсоор нэвтэрсэнтэй холбогдуулан монгол хэрэглэгчид арваннэгдүгээр сарын 11-ний хамгийн том хямдралаар хүссэн бараагаа хямд үнээр авах боломж бүрдэж буй. Дэлхийн цахим худалдааны хамгийн их хүлээлт үүсгэдэг энэ баярыг Тaobao платформ 2009 онд санаачилж, өдгөө дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн олон хэрэглэгч оролцдог цахим худалдааны баяр болон өргөжжээ. Тэр ч бүү хэл олон улсын хэмжээн дэх борлуулалтаараа алдарт “Хар баасан гараг”-ийг хүртэл ардаа орхисон гээд л бод.

Хамгийн хямд үнэ, өргөн сонголт Хятадын брэнд бүтээгдэхүүнүүд: Энэ баяраар та өрхийн хэрэглээг хялбарчлах робот тоос сорогч, АI нүдний шилнээс авхуулаад өдөр тутмын хэрэглээний гар цүнх, хүрэм, цахилгаан сойз гээд Хятад Улсад чанартайд тооцогддог бүтээгдэхүүнүүдийг хамгийн хямд үнээр авах боломжтой.

Олон улсын бүтээгдэхүүнүүд: Солонгосын алдарт гоо сайхны бараанууд, Японы аниме цуглуулгын сувинер, фигурууд, Германы эрүүл мэндийн нэмэлтүүд гээд дэлхий дахины өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг ч авах боломжтой. Нэг үгээр хэлбэл, Taobao-гоос юу ч хайсан олдох тул “11.11” бол алдаж болохгүй баяр юм.

Энэ том хямдрал ердөө ганцхан өдөр болохгүй 

Учир нь, Taobao жилийн хамгийн том хямдралаа хамгийн олон хүнд хүргэхийн тулд аравдугаар сарын 20-ны 20:00 цагаас арваннэгдүгээр сарын 14-ний 23:59 цаг хүртэл явуулахаар болжээ. Мөн хямдрал дээр нэмээд олон хөнгөлөлт, урамшуулал таныг хүлээж байна Жилийн хамгийн том хямдралаар вебсайт дээрх бүх бараа 15 хувь хүртэл хямдарч, 250,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад 25,000 төгрөгийн хөнгөлөлт (хөнгөлөлтийн код), 100,000 төгрөгөөс дээш худалдан авалтад 10,000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой (хөнгөлөлтийн код).

Зөвхөн монгол хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал 

Тaobao Монголд албан ёсоор нэвтэрсэнтэй холбогдуулан зөвхөн бидэнд зориулсан онцгой урамшуулал зарлажээ. Хувцас, гутал, цахилгаан бараа, гэр ахуйн бараа, автомашины дагалдах хэрэгслүүд гээд хязгааргүй олон бараанаас өөрт таалагдсанаа сонгосон даруйд дараах урамшууллууд таныг хүлээж байна.

Taobao-д шинээр бүртгэгдсэн хэрэглэгч бүрд 10,000 төгрөгийн купон, 49,999 төгрөгөөс дээш үнийн дүнтэй барааны хүргэлт үнэгүй. Хэрэв сэтгэлд тань нийцэхгүй бол Монголдоо буцаах боломжтой.

Taobao 11.11 фестиваль нь жилд ганцхан тохиодог хамгийн ашигтай, хамгийн өргөн сонголттой худалдааны баяр бөгөөд монгол хэрэглэгчид энэ жил анх удаа хамгийн том хямдрал, хөнгөлөлт, урамшуулалд бүрэн хамрагдах боломжтой болж буй нь энэ юм.

Хямд үнээр чанартай бараа хайж буй хэн бүхнийг 11.11 баярт оролцож, хүссэн бараагаа амжиж авахыг хүсье.