Ази Номхон далайн орнуудын бүтээлч салбарын хамгийн том наадам болох “Spikes Asia Festival of Creativity” тэмцээний “Young Spikes Competition”-ийг албан ёсны эрхтэйгээр Монголдоо гуравдахь удаа "Монголын Маркетингийн Холбоо" зохион байгуулах гэж байгаа билээ.
Бүтээлч, маркетингийн салбарын шилдэг компаниуд, маркетингийн агентлагууд, стартапууд хуран чуулж, салбарын чиг хандлага, трэндийн талаар ярилцан, туршлага солилцож, тухайн жилийн бүтээлч салбарын шилдгүүдийг шалгаруулдаг уг тэмцээн залуу мэргэжилтнүүдийн хувьд өөрийгөө сорих, салбарынхантайгаа танилцах, холбоо харилцаагаа өргөжүүлэх том боломж болдог.

Залуу маркетеруудын Young Spikes Competition гэж юу вэ? + Түрүүлсэн монгол багийн санаа

Тэмцээний зарчим

Хоёр хүнээс бүрдсэн баг нь зохион байгуулагч, ивээн тэтгэгчээс ирэх сэдвийн хүрээнд 48 цагийн хугацаанд маркетингийн кампанит ажлын цогц төлөвлөлтийг хийж гүйцэтгэдэг. Үүндээ бүтээлч санаа, стратеги төлөвлөлт, медиа сувгийн төлөвлөлт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө зэргийг тусгаж өгдөг байна.

"Young Spikes Competition 2023"-ын тухай

Энэхүү тэмцээн нь 30 хүртэлх насны авьяаслаг, бүтээлч залууст өөрийгөө сорих боломжийг олгохоос гадна үндэсний ялагч нь Сингапур улсад зохион байгуулагдах “Young Spikes Competition-Spikes” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох юм. Ази номхон далайн орнуудын шилдэг залуустай өрсөлдөж, бүтээлч салбарт өөрийгөө мөн улс эх орноо таниулах боломжийг олгодгоороо өндөр ач холбогдолтой.

Тус тэмцээн энэ жил 2022 оны арваннэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж. Тэмцээний бүртгэлийг арваннэгдүгээр сарын 15 хүртэл ЭНД байршуулсан мэдээллийн дагуу авах ба бүтээлч залуус та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын маркетингийн холбооны фейсбүүк хуудсаас авах боломжтой.