А. Амарбаяр
"WorldPlus" компанийн технологи хариуцсан захирал
Beyond Status Quo
1Төгөлдөр хуур

Их ажилласны дараа юм уу ядарч бухимдсан үедээ, эсвэл ажиллаж байх үедээ тархиа амраах гэж төгөлдөр хуур тоглодог. 

Миний хувьд тархи амраах, стресс тайлах хамгийн сайн арга. Солонгосын алдарт төгөлдөр хуурч Ирумагийн хэд хэдэн аяыг сонсож байгаад сурсан шүү.

2Macbook Pro ба дэлгэцүүд
Ажлын гол хэрэгслүүд гэвэл лаптоп болон дэлгэцүүд байна. IT-ийн мэргэжилтэй хүн болохоор нэг дээр нь код бичих, нөгөө дээр нь түүнийгээ шууд шалгах гэх мэтээр олон дэлгэц хэрэгтэй байдаг. Хүчин чадалтай сайтай Macbook Pro ашигладаг. Мөн лаптопын өндөрлөгч ашигладаг тул кэйборд тусад нь хэрэглэдэг.

3Microsoft HoloLens 2
Augmented Reality (AR) технологийг бий болгож буй, зургаан камер, дөрвөн микрофонтой тэнцэх супер үзүүлэлттэй төхөөрөмж. Энгийн VR шиг гар (joystick) барьчихаад өөр ертөнцөд аваачихгүй, харин эргэн тойрноо хараад таньж, түүн дээр нэмээд AR-ийг бий болгоно. Ингэснээр төгөлдөр хуур дарж, ханан дээр харь гарагийнхантай байлдаж ч болно. Дэлгэцээ асар том болгоод кино үзэж ч болно. Ирээдүй гэж бодож, энэ төхөөрөмжийг сүүлийн үед их л оролдож байна даа.
4Хэлбэрждэг буйдан
Өдөржин хатуу ширээ, сандал дээр суухаар нуруу чилнэ. Тиймээс амрах, ажиллах орчноо өөрчлөх зорилгоор "bean bag"-ийг гурван төрлөөр нь аваад байнга хэрэглэдэг болсон. Найз нөхөд ирэхэд бас дулаан уур амьсгал бүрэлдүүлчихдэг нь таатай.
5Үүргэвч
Энэ үүргэвчтэйгээ 30 гаруй орноор аялжээ. Ёстой бороотой, цастай, салхитайд, гудамжинд ч хамт хонож, таван одтой буудалд ч хамт тухалж явсан. Багтаамж сайтай, ус, цасны хамгаалалттай эд дээ.

Аялахдаа авч явдаг өөр нэг салшгүй зүйл бол миний камер. Canon 5D Mark III камертаа агшин хормууд, сайхан дурсамжуудыг буулгахыг хичээдэг.
6Гар утас
IT-ийн хүмүүст бүтээсэн, шинэчилсэн аппаа тестлэх хэрэгцээ их гардаг. Тиймээс iOS, Android, Huawei үйлдлийн системтэй утсууд ашиглаж, дизайн болон ажиллагааг нь байнга шалгадаг. iPhone 11, Samsung S20, Huawei Honor гэсэн утсууд байна. Мөн хаана ч явсан интернэт маш чухал тул датанд мөнгө хайрладаггүй. Интернэтэд ороход амар байдгийг нь бодолцон зарим улсад аялахдаа Google Pixel утас авч явдаг.
7Bose чихэвч
Анхаарлаа төвлөрүүлж ажиллахад дуу тусгаарлагчтай чихэвч их хэрэг болдог. "Bose"-ийн энэ чихэвч гаднын чимээг сайн хааж, төвлөрөх боломж олгодог шүү. Зарим үед “epic” жанрын хөгжим тавиад ажилладаг.
8Үнэртэй ус
Үнэртэй ус нэг их хэрэглэдэггүй байсан. Гэхдээ сүүлийн үед энэ хоёр үнэртэй усыг хэрэглэх болоод байна. Bvlgaria ба Legend Spirit.
9Дасгалын хэрэгслүүд
Би фитнесс байнга хичээллэдэг. Хөл хорионы үеэр бялдаржуулах төвүүд хаагдсан тул гэртээ турник суурилуулсан. Энэ турник дээр суниалт, таталт гэхчлэн дасгал хийчхэж болно. Өдөртөө хэсэг зүүгдээд байвал суугаа ажлаас үүддэг нуруу суултаас сэргийлнэ гэж эмч зөвлөсөн. Мөн өдөр бүр, голдуу өглөө ажлаа эхлэхээс өмнө 20 минут заавал бясалгадаг.
10Кофе шоп
Би өөрийгөө "дижитал нүүдэлчин” гэж тодорхойлох дуртай. Аялж, олон газар үзэх, кофе шопуудаар ажиллах дуртай. Монголынхоо ихэнх кофе шопыг дуусгасан байх. Энэ хэв маяг бол миний амьдралын салшгүй хэсэг. тодорхойлох салшгүй зүйл.