Зөгий
Артист, Click Click Boom бүлгийн гишүүн
"Юуны түрүүнд бурханыг тавь."

Дэнзэл Вашингтон
1Пасспорт
Одоогоор миний бие Номхон далайн эрэг дагуу, АНУ-ын баруун эрэгт байрлах Калифорни мужид байна.Тус муж нь таатай сайхан уур амьсгал болон олон үндэстэн ястанаас бүрдсэн хүн амаараа алдартай.


2Маск
Дэлхий дахинд, АНУ-д нөхцөл байдал ямар байгааг бүгд л мэднэ. Маск бол өдгөө хүн бүрийн салшгүй зүйл болчихлоо.
#staysafe


3Зөөврийн өсгөгч
Зөөврийн Bose SoundLink Micro Bluetooth Speaker-ээр чихээ цэнэглэж байна даа.

4Дөрвөн бэрх шагай
Монголын ард түмэн өнө эртний үеэс шагайг мэргэний зөнтэй хэмээн бэлгэшээн дээдэлж ирсэн. Энэхүү мэргэ нь Монгол угсаатны дунд хамгийн өргөн дэлгэрсэн, үнэн зөвийн магадлал өндөртэй гэгддэг.

5Эскизний дэвтэр
Ухаанаа урнаар буулгахыг хичээж байна.
Монгол өв уламжлалаа үеийн үедээ уламжлуулан үлдээж байгаарай.

6Шивээсний машин
Одоогоор Stigma-Rotary tattoo machine/onyx black гэх машин бууг ашиглаж байна. Энэ загвар нь арьсанд зураасаар болон уусгалтаар зүүгээ сольж ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.

7Шивээсний бэх
Dynamic tattoo ink. Хар, цагаан, гүн хар өнгөнүүд.

8Арьсыг эдгээх наалт
Шивээсний дараах арьс эдгээх наалт нь арьсанд тав тогтоолгүй маш сайн эдгээдэг. Сүүлийн үед хэрэглэгдэх болсон шинэ бүтээгдэхүүн.
9Нэг удаагийн бээлий
Нэг удаагийн ариун цэврийн бээлийг өдөр тутам ашигладаг.

10Стикер
Өөрийн дарсан болон зурсан зургуудаар стикер хийдэг.