“Бодлын гүнээс бороо болж орооч” гэж эхэлдгээр нь мэдэх “бодлын гүнээс” дууны эзэд mxrningstar хамтлагтай хамтран бид энэ удаагийн дугаараа бүтээлээ.
Урлагийн салбар гаднаа маш чөлөөтэй, хүлээс, гинжлээс үгүй ганц салбар мэт харагддаг ч цаанаа үзэгч, сонсогчдын хүлээлтэд үргэлж нийцэх, өмнөх амжилтаа үргэлж ахиулах, хэн нэгний урьд хожид бодоогүйг бодож сэтгэх гэдэг бичигдээгүй дүрэм журам дунд хүлэгдэж байдаг мэт. Гагцхүү ийм дүрэмтэй салбарт сонсогчдынхоо хайрыг татаж, тасралтгүй ахиж, сайжирч, бүтээж байдаг нэгэн хамтлаг бол Монголын шинэ үеийн амьд хөгжмийн төлөөлөл mxrningstar хамтлаг юм.
Үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийт хоёр цомог цацсан ч бараг дуу болгон нь олноо танигдсан тэдний хувьд залуу сонсогчдыг хүмүүжүүлж яваа уран бүтээлчид гэхэд хилсдэхгүй. Тэдний уран бүтээлд Монголын идэр насныхны шимтэн уншдаг Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”, Г.Аюурзана гуайн “Сүнсний томьёо” мөн нэрт найрагч Р.Чойном агсан гуайн шүлэг гэхчлэн суут бүтээлийн нэр, шүлэг, санаа явж байдаг. Mxrningstar тэдгээр уран бүтээлээрээ дамжуулан залуу үеэ сургахын сацуу бидэнд үе үеийнхээ тоглолтуудаар амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлдэг онцлогтой.
Ингээд тэд ирэх тавдугаар сарын 22-ны өдөр гурав дахь бие даасан тоглолтоо хийх гэж байгаа ба энэ өдрийг тохиолдуулан бид хамтлагийн гишүүдийн сонирхол, ажиллах арга барил, танилцсан түүх гээд чамгүй олон “дотоод мэдээллийг” нь хүргэж байна. Эдгээр мэдээллийг сонины А7-9 дэх нүүрээс аваарай.
Харин тоглолтын тасалбартай холбоотой сонин хачинг дуулгахад манай тоглоомын хэсэг буюу 15-р нүүрээс удахгүй болох тоглолт дээрээ эгшиглүүлэх нэгэн соло дууны нэрийг олоод тоглолтын тасалбараа 20% хөнгөлүүлэн авах боломжтой. Мөн энэхүү сониныг тоглолт болох өдөр цүнхлээд явахыг зөвлөе. Учир нь хамгийн арын нүүрт газрын зураг бий бөгөөд тоглолтын талбайг төвөггүй ойлгоход тань туслах биз ээ.
Ингээд даваа гаргийн өглөө сониноо гарчиглаж буй та бүхэндээ mxrningstar-тай өглөөний мэнд.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
Би хэрхэн ажилладаг вэ?: “mxrningstar” хамтлаг - Монголын залуу үеийнхний хайртай хамтлаг mxrningstar тавдугаар сарын сарын 22-нд гурав дахь тоглолтоо хийх гэж буй. Тиймээс бид тэдний хөгжимтэй холбогдсон түүх, ажиллах арга барил, цаашдын төлөвлөгөөний талаар ярилцсан юм. Унших
Мэдүүштэй: Z үеийн трэнд философи: Kafkaesque - Нэрт зохиолч Кафка сүүлийн үед Z үеийн залуусын сонирхлыг онцгой татаад буй. Түүний “Шүүх ажиллагаа” ном нь 1925 оны 4-р сарын 26-нд анх хэвлэгдэж байсантай холбогдуулан бид уг нийтлэлээ уншигч тантай хуваалаж байна. Унших
Номын тухай: Мел Роббинсийн “Зөнд нь орхи” - Тус бүтээлийг саяхан МОНСУДАР редакц орчуулан гаргаж, манай редакц руу хэвлэлээс гарсан даруйд нь бэлэг болгон ирүүлснийг ийнхүү уншиж, бичлээ. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
Түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe
Сэтгэгдэл бичих

