Т.Ганбүргэд | |||
Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн, Спортын мастер | |||
"Хийморь нь үргэлж өөдөө байг" | |||
Facebook: Т.Ганбүргэд | |||
1 | Малгай | ||
Үндэсний шагайн харваа хэмээх агуу спортоор хичээллэж эхлээд 1989 онд анх малгайн тэмдгээ авч, түүнээс хойш өөр малгайгаар сольж үзээгүй. Өөрөөр хэлбэл, шагайн харваачийн хувьд эл малгайг өмсөх эрхийг авсан цагаасаа хойш үргэлж өмсөж яваа гэсэн үг. Хэдийгээр "Үлэмж Дархан мэргэн" цолыг 2000 онд хүртэж, тэмдгийг нь солих шаардлага гарсан ч энэ малгайгаа хэвээр нь хадгалах бодолтой байгаа. Сонирхуулахад, гадна талын залаа нь хэдэн түрүү, дотор талынх нь хэдэн удаа айрагдсаныг илэрхийлдэг. | ![]() | ![]() | |
2 | Хасаа | ||
Нэг багт 15 хасаа бий. Энэ дунд байх ганцхан улаан хасаа нь тэмцээн өрнөж байгаа эсэхийг илтгэдэг бөгөөд харваачид нэн түрүүнд улаан хасаагаа шимж, тэмцээнээ эхлүүлдэг. Эрт цагт сум, хасааны аль алийг нь бугын ясаар хийдэг байсан ба хоёр яс хоорондоо мөргөлдөх явцад эмтэрч элэгдэх асуудал ихээхэн гардаг байв. Тиймээс сумаа хамгаалахын тулд хасааг зөөлөн материалаар хийх болсон. | ![]() | ![]() | |
3 | Сум, хашлага, баадан | ||
Монголчууд эртнээс аль болох үнэтэй торго дурданд хашлага сумаа ороож, хүндэтгэн авч явдаг байсан уламжлалтай. Харин өдгөө зориулалтын цүнхэнд хийх болжээ. Миний хувьд өвөг дээдсээс уламжилж ирсэн соёлын дагуу баадан даавуунд ороож хэвшсэн. Хашлагын тухайд малын далны яснаас харвадаг байсан бол өнөөдөр үнэтэй хар модоор урлаж байна. | ![]() | ![]() | |
4 | Хурууны боолт | ||
Эрхий, дунд хурууг хооронд нь сайн барьцалдуулж, хүчтэй харвахад хамгийн сайн туслагч бол хурууны боолт. Нэг боолт хоёрхон тоглоод л элэгдчихнэ. Тиймээс хурууны боолтыг аль болох олноор авч явах шаардлага гардаг. | ![]() | ![]() | |
5 | Мод зурхай | ||
Аравч, сэнтий, зурхай, тохой зэргээс мод зурхай бүрдэнэ. Харваач бүр өөрийн гэсэн мод зурхайтай байх агаад 2017 онд шагайн харвааны Монгол Улсын Хошой мэргэн Ч.Алтансүх одоогийн миний мод зурхайг урлаж өгч байлаа. Хаа ч явсан хараа булаахаар сайхан хийцтэй эд дээ. | ![]() | ![]() | |
6 | Модны чулуу | ||
Эзэн нь байхгүй үед мод зурхайг хамгаалж байдаг зүйл бол модны чулуу. Үүнийг дээр нь тавьсан цагт хэн ч уг модон дээр сум тавих эрхгүй. Урьд цагт төрсөн нутгийнхаа чулууг авч явдаг байсан бол одоо хийцийн хувьд улам нарийн, гоёмсог болжээ. Жишээ нь би өөрийн модны чулууг ордныхоо хэлбэртэй модон сийлбэрээр чимсэн мана, чүнчигноров чулуугаар урлуулсан. | ![]() | ![]() | |
7 | Хасааны хайрцаг | ||
Энгийн нэг даавуун уутанд авч явдаг байсан ч сүүлийн үед хасаандаа зориулж хайрцаг хийлгэх болжээ. Нэг талаасаа хасаагаа хүндэлж, хайрлаж байгаагийн илрэл гэж бодож байна. | ![]() | ![]() | |
8 | Шалчгай, дүүжин | ||
Сүүлийн үед харваачдын цэц улам мэргэн болж, ур чадвараа сорих шинэ зүйлсийн эрэлд гарч эхэлсэн. Ингээд хасааг орлуулах шалчгайг бүтээж, чадал чансаагаа бататгах болсон түүхтэй. Түүнчлэн хоёр багийн оноо тэнцсэн тохиолдолд хожил харьцаагаа шийдвэрлэх хэрэгсэл бүтээсэн нь дүүжин байсан юм. | ![]() | ![]() | |
9 | Сандал | ||
Харваач бүр өөрийн биеийн хэмжээ, өндөрт тохирсон жижиг сандалтай. Дунджаар 18-24 см гэсэн хэмжээтэй байдаг. Минийх 24 см-ийн өндөртэй. | ![]() | ![]() | |
10 | Өвдгөвч | ||
Гутал, өвдгийг газар шороон дээр хүргэх зохимжгүй тул дороо ивж тавьдаг олбог эсвэл өвдгөндөө зүүдэг зориулалтын өвдгөвчийг ашигладаг. | ![]() | ![]() |
Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн, спортын мастер Т.Ганбүргэд – Мод зурхай, Малгай, Хасаа...

Нийтлэлд оролцсон:
Ц.Мажигсүрэн Гэрэл зургийг:
Б.Анарбаяр Санал болгох нийтлэлүүд
1 |
TechwormApple-ийг хүлээж байх зуур Samsung юу танилцуулав?Шинэ iPhone-ийн сургаар одоогийн iPhone гацаж эхэлдэг сар эхэллээ. Ирэх мягмар гараг буюу 9-р сар... |
2 |
Тайлбарлах ньАнир чимээгүйн шинжлэх ухаанОрчин цагт чимээгүй, тайван амьдрал тансаг хэрэглээ болсон гэхэд хилсдэхгүй. Дуудлага ирэхгүй, га... |
3 |
МэдүүштэйЧанартай агуулга, чансаатай нэвтрүүлэг гаргадаг 7 сувагНэг удаа, хоёр удаа гэсээр хуруу халтирч, даварсаар нэг мэдэхэд хоёр гурван цагийг олон нийтийн с... |