Хүн төрөлхтөн түүхийн бүх л цаг үед аливаа эд зүйлийн чанар, гоо үзэмж, харагдах байдал, ялгаралд ач холбогдол өгсөөр ирсэн. Орчин үед бидний амьдралын хэв маяг өөрчлөгдсөн ч энэхүү байгалийн хүсэл, эрмэлзэл өөрчлөгдсөнгүй. Өмсөх хувцаснаас эхлээд унах автомашин хүртэл бүх л зүйлийг худалдан авахдаа ихэд анхаарал хандуулдаг билээ.
Монголчуудад ч энэхүү чиг хандлага бий. Нүүдэлчин соёлтой бидний хувьд нэг газраас нөгөөд хүрнэ гэдэг амьдралын салшгүй нэг хэсэг учир ялангуяа автомашин сонгохдоо олон төрлийн шалгуур тавьдаг. Тэгвэл тэрхүү шалгаруулаад юу болох, мөн Форд Куга автомашин тэдгээр шалгуурт хэрхэн нийцдэг тухай хуваалцъя.
Форд Куга
Дэлхийн автомашины зах зээлд томоохон байр суурийг эзэлж буй Ford Motor компани нь 120 гаруй жилийн турш чанар, тав тухыг загвар, шийдэл бүртээ шигтгэн, автомашинуудаа хэрэглэгчдийн хүсэл сонирхол, чиг хандлагад нийцүүлэн бүтээсээр байна.
Тэдгээр автомашинуудын нэг болох Кугаг Европ стандартын дагуу Америк технологиор бүтээсэн бөгөөд Европ тивд борлуулалтаараа тэргүүлж буй загвар юм. Энэхүү загвар Ази тивд зөвхөн Монголд албан ёсны эрхтэй борлуулагдаж буй гэдгээрээ онцлог.
Монголчууд автомашин авахдаа анхаардаг зүйлс
Бензин зарцуулалт
Жолоочид аль болох бага зардлаар их шатахуун авах, авсан шатахуунаа удаан зарцуулах хүсэлтэй байдаг. Ялангуяа Монголын зам тээвэр төдийлөн хөгжөөгүй энэ үед үргэлж засмал замаар саадгүй явахгүй. Шороон зам, шавар шавхай, цас мөс, уулын өөд гэх мэт олон төрлийн нөхцөлд бага шатахуун зарцуулах автомашин хамгаас чухал.
Куга: 1,5 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй боловч 200 морины хүчтэй. Энэ хүчийг 2.0-2.5 литрийн хөдөлгүүртэй автомашин л гаргаж чаддаг ба Ecoboost технологийн шийдлийг ашиглан жижиг хөдөлгүүрээр их хүчийг гаргаж буй нь энэ юм. Түүнчлэн, Ecoboost технологи ижил хүч гаргадаг хөдөлгүүрүүдээс 30 хувь бага шатахуун зарцуулж, 15 хувь бага хорт утаа ялгаруулдаг давуу талтай.
Хөтлөгч дугуйн тоо
Монголчуудын дийлэнх нь унадаг япон автомашинууд зөвхөн хойд хоёр дугуйндаа хөтлөгчтэй байдаг учир өвлийн нөхцөлд грашаас гарах зэрэг өгсүүр зам туулах үед халтирах эрсдэлтэй байдаг.
Куга: Дөрвөн дугуй нь хөтлөгчтэй учраас бүх төрлийн халтиргаа, гулгааг ажралгүй давна.
Туулах чадвар
Дотоодын аялал жуулчлал эрчимтэй нэмэгдэж буй өнөө үед өөрсдийн автомашинаа унаад аялах хүмүүсийн тоо ч мөн олширч байгаа билээ. Өмнө нь дурдсанчлан, Монгол улс олон төрлийн газарзүйн тогтоцтой учир автомашин аль болох өндөр байх нь хүссэн газраа саадгүй, тав тухтай хүрэх нөхцөлийг бүрдүүлэг.
Куга: Тэнхлэг нь газраас 20см зайтай учраас туулж чадахгүй бартаа гэж бараг л байхгүй.
Аюулгүй байдал
Мэдээж аваар, осолгүй замын хөдөлгөөнд оролцох нь жолоочийн анхаарал болгоомж, хариуцлагатай байдалтай шууд холбоотой. Гэхдээ Монголд замын хөдөлгөөнд оролцох үед автомашин дохио өгөлгүй урдуур орж ирэх, явган зорчигч гарцгүй газраар гүйх зэрэг асуудал цөөнгүй гардаг. Тиймээс автомашин өөрөө бат бөх байхаас гадна нэмэлт аюулгүйн функцтэй байх нь чухал болоод байна.
Куга: Уг загвар гаднын биеттэй хэт ойртсон тохиолдолд автомат зогсолт хийдэг. Мөн бусад автомашинуудтай харьцуулахад илүү нарийн А баганатай учир жолоочид харагдах орчин хязгаарлагдахгүй, эргэлт хийх үед осол гарах эрсдэл багатай. Харин Б баганын ачаалал даах чадвар нь мөргөлтийн сорилоос хамгийн өндөр оноог авч, Европын замын аюулгүй байдлын стандартыг (MCAT) бүрэн хангаж чадсан байна.
Тав тух
Түгжрэлд удаан зогсдог эсвэл холын замд элбэг гардаг хүмүүс олон цагийн турш хөдөлгөөний хязгаарлалтад ордог учир тав тухтай байдал маш чухал.
Куга: Суудал нь түшлэгийнхээ доод хэсэгт хаалттай учир зорчигчийн нурууг хөдөлгөхгүй нэг хэвд байлгаж, ядрах, тав тухгүй байхаас сэргийлдэг. Мөн жолооны хүрд нь халахаас гадна суудал нь нэмэлт даавуун материалтай учир зундаа төөнөхгүй, өвөлдөө хайрахгүй.
Форд кугагийн бусад давуу талууд:
Зарим хүмүүст хүүхдээ хойд талын суудалд суулгах үед урд болон хойд суудал хоорондын зай хэт ихдэж, хүүхдэдээ анхаарал хандуулахад саад учирдаг. Харин Куга загварын автомашины хойд талын суудлыг урагш хөдөлгөж болох учир өөрт тохируулан тааруулах боломжтой.
Куга автомашины салхины шил нь дундаа халдаг технологи бүхий ялтсан утастай учир шилний цана хурдан хугацаанд жигд арилдаг.
Монголд борлуулж буй Куга загварууд хамгийн өндөр тоноглолтой бөгөөд хөгжмийн систем нь л гэхэд Bang & Olufsen брэндийн өндөр чанарын дуугаралттай 10 ширхэг чанга тоглуулагчаас бүрджээ.
Гаднын дуу чимээг нэвтрүүлэхгүй, доторх дулааныг алдахгүй байх тусгай технологитой учир хажуугийн автомашины дуу чимээ сонсогдох, өвлийн нөхцөлд сийгэх зэрэг асуудал үүсэхгүй.