Өвлийн амралтаа төлөвлөхөд хамгийн түрүүнд хаашаа аялах вэ гэдэг асуулт гарч ирдэг. Зарим нь ид хүйтнийн улирлаас түрхэн холдож, далайн эрэг дээр аядуу сайхан амрахыг хүсдэг бол зарим нь шинэ улс, хотуудтай танилцан аль болох олон зүйлс үзэж харахыг илүүд үзнэ. Гэр бүлээрээ эсвэл найз нөхдөөрөө аялах гэж байгаа хүмүүсийн хувьд хүн бүрийн сонирхолд нийцсэн хөтөлбөр сонгох нь ч чухал. Аяллын чиглэлээ сонгохоос гадна нислэг, зочид буудал, виз, даатгал, үзвэр үйлчилгээ гээд урьдчилан зохицуулах зүйлс цөөнгүй шүү дээ.

Монголын аялал жуулчлалын салбарт 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Нью Жуулчин Турс компани энэ өвөл “Хариуцлагатай аялъя” уриан дор Хайнань, Вьетнам, Япон зэрэг чиглэлийн аяллуудаа санал болгож байна. Тэдний аяллын багцуудаас сонирхол, төсөв, амралтын хэв маягтаа тохируулан сонгох боломжтой таван чиглэлийг онцолъё.

Холбоотой нийтлэл: https://unread.today/c/insight-responsible-traveller-tips

1. ХАЙНАНЬ

Хятадын өмнөд хэсэгт орших Хайнань арал бол далайн эргийн амралт, халуун орны байгаль, орчин үеийн амралтын цогцолборуудаараа алдартай. Тэр дундаа Саньяа хот нь цагаан элсэн эрэг, далайн үзэмж, олон төрлийн амралт, зугаа цэнгэлийн үйлчилгээтэй.

Нью Жуулчин Турсийн Хайнань аяллын хөтөлбөрт далайн эргийн амралтаас гадна усан онгоцны аялал, халуун орны ширэнгэн ойн хүрээлэн, шилэн гүүр болон Atlantis усан паркаар зочлох зэрэг үйл ажиллагаа багтжээ. Түүнчлэн орон нутгийн бүтээгдэхүүний дэлгүүрүүдээр зочлох, чөлөөт өдрүүдэд нэмэлт аялал сонгох боломжтой.

Аяллын багцад Улаанбаатараас Саньяа чиглэлийн хоёр талын нислэг, дөрөв болон таван одтой зочид буудлын сонголт, монгол хэлтэй орчуулагч, хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, даатгал багтана.

Нэг хүний төлбөр 2,490,000 төгрөгөөс эхэлнэ.
Хайнань арлын дэлгэрэнгүй мэдээлэл: ХАЙНАН АРЛЫН АЯЛАЛ

2. ФУКУОК

Вьетнамын Фукуок аралд өглөөг далайн эрэг дээр угтаж, үдээс хойш паркаар зочлон, орой нь нар жаргахыг харах боломжтой. Арлын онцлог нь байгаль, амралт, үзвэр үйлчилгээг нэг дор олгож чадахад оршиж буй.

Тус компанийн найман өдрийн аялал VinWonders паркаар зочлохоос эхэлж, сувдан ферм, Хо Куок сүм, Сао далайн эрэг, Sunset Sanato зэрэг газруудаар үргэлжилнэ. Хөтөлбөрийн хувьд гурван өдрийг чөлөөт аялалд зориулсан нь давуу талтай. Өөрөөр хэлбэл, та зарим өдөр хөтөчтэйгөө хамт үзвэрүүдээр аялж, үлдсэн өдрүүдэд далайн эрэг дээр амрах, өөрийн сонирхсон газруудаар зочилж болно. Нэмэлт төлбөрөөр Хон Том арал руу кабель машинаар аялах зэрэг сонголт ч бий.

Багцад шууд нислэгийн тийз, монгол хэлтэй хөтөч, хөтөлбөрт заасан хоол, үзвэр үйлчилгээ, даатгал багтжээ. Харин чөлөөт өдрүүдийн хоол, унаа болон нэмэлт үзвэрийн зардлаа тусад нь тооцох шаардлагатай.

Нэг хүний төлбөр 5,390,000 төгрөгөөс эхэлнэ.
Фукок арлын аяллын дэлгэрэнгүй мэдээлэл: ФУКУОК АРЛЫН АЯЛАЛ

3. НА ТРАНГ

Вьетнамын эргийн хот На Транг нь далайн амралт, хотын амьдрал, түүхэн дурсгалт газруудаараа онцлогтой. Тэр дундаа далайн эргийн амралт, соёлын дурсгалт газрууд, паркуудыг нэг дор хослуулж болох тул гэр бүлээрээ, ялангуяа хүүхэдтэйгээ аялахад тохиромжтой юм.

Найман өдрийн аяллын хөтөлбөрт VinWonders парк, Лонг Сон сүм, эртний Чам цамхаг, На Трангийн чулуун сүм зэрэг түүх, соёлын газрууд багтжээ. Мөн Хон Мун арлаар аялж, шавар баннд амрах боломжтой. На Трангийн аяллын нэг онцлог нь мөн гурван чөлөөт өдөртэй. Ингэснээр эхний өдрүүдэд хотын гол үзмэрүүдтэй танилцаад, үлдсэн хугацааг өөрийн сонирхлоор өнгөрүүлэх боломж бүрдэж байна.
Нью Жуулчин Турс 2026 оны арван нэгдүгээр сарын сүүлээс 2027 оны хоёрдугаар сар хүртэл олон удаагийн аяллын хуваарь зарласан тул амралтын хугацаандаа тааруулан сонгох боломжтой.

Нэг хүний 4,390,000 төгрөгөөс эхлэнэ.
На Транг хотын аяллын дэлгэрэнгүй: НА-ТРАНГ ХОТЫН АЯЛАЛ

4. ЯПОН

Хүн бүр өвлийн амралтаараа халуун орон руу явахыг хүсэхгүй шүү дээ. Заримынх нь хувьд шинэ хотын гудамжаар алхах, өвөрмөц хоол амтлах, соёлын дурсгалуудтай танилцах нь жинхэнэ амралт байдаг. Жуулчдын тоогоороо дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг Япон улсын хувьд заавал очиж үзэх ёстой газруудын нэг мөн билээ.

Нью Жуулчин Турсийн зургаан өдрийн аялал Токио хотоос эхэлж, Яманаши муж, Фүжи уулын орчмын байгалийн үзэсгэлэнт газруудаар үргэлжилнэ. Аялагчид Кавагүчи нуурын эргээс Фүжи уулыг тольдож, Ширайто хүрхрээ, Японы уламжлалт тосгон, халуун рашаантай газруудаар зочлох юм. Мөн Токиод эргэн ирж, Сэнсожи сүм, Шибуяагийн алдарт уулзвар, Хачико нохойн хөшөө зэрэг газруудтай танилцахаас гадна чөлөөт цагаараа дэлгүүр хэсэх боломжтой.

Түүнчлэн Нью Жуулчин Турс компани аялагчдынхаа Япон улсын визийн мэдүүлгийг хариуцан гаргаж өгдөг тул виз бүрдүүлэх үйл явцыг илүү хялбар, чирэгдэл багатай зохион байгуулах боломжтой нь давуу тал юм.

Нэг хүний 5,890,000 төгрөгөөс эхлэнэ.
Япон аяллын дэлгэрэнгүй мэдээлэл: ТОКИО ФҮЖИ УУЛ ҮЗЭХ АЯЛАЛ

5. КАМБОЖ-САНЬЯА АЯЛАЛ 

Нэг аяллаар халуун орны далайн эрэгт амарч, олон зуун жилийн түүхтэй эртний сүм хийдүүдээр зочилбол ямар вэ? БНХАУ-ын Саньяа хот болон Камбож улсын түүх, соёлын дурсгалт газруудыг хослуулсан энэхүү аялал нь зөвхөн амрахаас гадна шинэ улс орны өв соёлтой танилцахыг хүсдэг хүмүүст тохиромжтой сонголт юм.

Аялал Саньяа хотоос эхэлж, Камбожийн нийслэл Пномпень болон Сием Рип хотуудаар үргэлжилнэ. Аялагчид Зүүн Өмнөд Азийн томоохон цэнгэг уст нууруудын нэг Тонлесапын усан тосгонд завиар аялж, нутгийн иргэдийн ахуй амьдралтай танилцах боломжтой. Түүнчлэн Камбожийн нэрийн хуудас болсон Ангкор Ват сүм, эртний Ангкор Том хотын туурь, Байон болон Та Пром сүмүүдээр зочилно. Харин Пномпень хотод Хааны ордон, Ват Пном хийд зэрэг түүхэн дурсгалт газруудыг үзэх юм.

Нэг хүний 5,190,000 төгрөгөөс эхлэнэ.
Аяллын дэлгэрэнгүй мэдээлэл: КАМБОЖ-САНЬЯА АЯЛАЛ

АЯЛЛАА СОНГОХООС ӨМНӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?

Сайхан аяллын эхлэл зөвхөн очих газраа сонгохоос гадна аяллаа хэр сайн төлөвлөснөөс шалтгаална. Тиймээс аяллын багц сонгохдоо үнэ, зураг, хөтөлбөрөөс гадна гэрээний нөхцөл, багтсан үйлчилгээ болон нэмэлт зардлуудыг сайтар нягтлаарай.

Тухайлбал, нислэгийн тийз хоёр талдаа багтсан эсэх, шууд эсвэл дамжин нисэх, ачаа тээшний зөвшөөрөгдөх хэмжээ зэргийг тодруулахыг зөвлөж байна. Мөн зочид буудлын байршил, зэрэглэл, өрөөний хуваарилалт, ганцаараа байрлахад нэмэлт төлбөр гарах эсэхийг лавлах нь зүйтэй. Үүнээс гадна хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ, хоолны зардал, аяллын даатгал, визийн шаардлага болон аяллаа цуцлах, өөрчлөх үед баримтлах нөхцөлүүдтэй урьдчилан танилцах нь чухал.

Сонирхуулахад, Нью Жуулчин Турсийн хувьд тогтсон хуваарьтай группийн аяллаас гадна байгууллага, гэр бүл, найз нөхдийн хэрэгцээнд нийцүүлсэн захиалгат аяллын хөтөлбөр боловсруулж өгдөг аж. Түүнчлэн Голомт банкны хэрэглээний зээл, Pocket, Storepay зэрэг төлбөрийн сонголтуудыг санал болгож буй тул аяллын төлбөрөө өөрт тохирсон хэлбэрээр төлөх боломжтой нь сайхан биш гэж үү?

Нью Жуулчин Турсийн аяллуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: newjuulchin.mn
Холбоо барих: 7794-9401