Өрнийн тооллоор шинэ оноо саяхан эхлүүлсэн та бид тун удахгүй дорнын тооллоор шинэ онтой золгож, XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилээ угтан авах гэж байна. Энэхүү чухаг цаг мөчид Unread-ийн баг уламжлал ёсоор “Сар шинийн баярын бэлгийн хөтөч 2023” контентоо өргөн барьж буй нь энэ юм.

Монголчууд бидний хувьд жилийн онцгой ач холбогдолтой үе бол мэдээж сар шинийн баяр байдаг. Удаан уулзаагүй ураг садан, ахмад буурлуудтайгаа учран золгох хувь тохиодог тул хувцас хэрэглэл, хүнс идээ, бэлэг сэлтээ бид урьдаас бэлтгэдэг уламжлалтай. Хүрэлцэн ирсэн хүндэт зочдынхоо сэтгэлд таарах бэлэг бэлдэх амаргүй даваа тул энэхүү жагсаалтаараа бид таны ажлыг хөнгөвчилж, тохирох бэлгийн санааг хуваалцаж байна. 

Энэ удаагийн хөтчөө бид тун минимал байлгахад анхаарсан бөгөөд аль болох тэр бүр идэвхжүүлэлт хийдэггүй "даруухан" үндэсний үйлдвэрлэгчдээрээ бүрдүүлэхийг хичээснийг цохон дурдъя. Ингээд уншигч та бүхэн “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлээрэй.

Энэ жилийн "бэлгийн хөтөч"-д юу, Юу багтав?


модоор урласан өв соёл

Сонгосон шалтгаан: Орон нутгийн онцлогийг шингээсэн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Өв Ур 999 брэнд" нь 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба Өвөрхангай аймагтаа төдийгүй Улаанбаатар хот, 21 аймгийн хэрэглэгчдэд хүрч "Номин" сүлжээ дэлгүүрийн харилцагч болжээ. Тэдний бүтээгдэхүүн цагаан сарын хамгийн чамин гоёл болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Онцлох:
- Үл тасалдахын бэлгэдэл болсон түмэн наст хээтэй, монгол цаг тооллыг харуулсан газрын зурагтай цаг
- Цаглашгүй үргэлжлэхийн бэлгэдэл түмэн наст хээ, дөрвөн хүчтэнг дүрсэлсэн шагай цоожтой буян хишгийн авдар
- Сайн эзэгтэйн туслах гал тогооны иж бүрдэл
- Гурван хос, цар тавгийн иж бүрдэл: Ууцны царанд 12 жил, тавгийн идээнд таван хошуу мал, тахилын тавганд найман тахил дүрсэлсэн.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Ёс уламжлалаа хүндэтгэдэг хэн бүхэнд
- Хамгийн халамжтай гэрийн эзэгтэй нартаа
- Дотнын найзууд, төрөл садандаа

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Үнэ: 45,000-165,000₮
Утас: 88294499
Сошиал хуудас: Фэйсбүүк



сэтгэхүй хөгжүүлэх уламжлалт тоглоомууд

Сонгосон шалтгаан: Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэн, монгол ахуй, уламжлалт соёлтой танилцуулах “Оньсон хүү” тоглоомууд оюунлаг бөгөөд үнэ цэнтэй бэлэг байх нь гарцаагүй. Цэвэр модоор хийсэн эдгээр тоглоомууд сэтгэхүй хөгжүүлэхээс гадна, хүүхдийг эв дүйтэй болгох давуу талтай бөгөөд тоглоомын арын хэсэгт монголчуудын эрхэмлэх, татгалзах ёс, эвлүүлгийн эд анги арал, буулга, данз зэргийг тайлбарласан заавар бий. Эдгээр тоглоомыг бүтээдэг "Үжи Оргил” компани 2010 оноос хойш арьс, мод, эсгийгээр бэлэг дурсгал, гэр ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа юм.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Монгол зан заншлаа илүү танихыг хүсэж буй хүүхдүүддээ
- Үргэлж шинийг хүсдэг сониуч бяцхан дүү нартаа
- Үндэсний соёлыг сонирхсон гадаад найзууд, түншүүддээ

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Үнэ: 4,500-199,000₮
Утас: 98108000
Сошиал хуудас: Фэйсбүүк



ДУЛААН ЯВБАЛ МЯНГАН ЛАН

Сонгосон шалтгаан: Адууны үстэй, арьсан “Хөөндий” монгол брэндийн гутал хүйтэн агаарыг сарниулж, чийг татахгүйгээр хөлийг дулаан байлгаж чаддаг. Энэхүү гутал доторх хонины нэхий нь хүний биеийн дулааныг хуримтлуулдаг байгалийн өвөрмөц шинж чанартай материал тул хөөрхөн, xөнгөн, дулаан байлгахыг хүссэн хайртай гэр бүлийнхэнд тань төгс тохирсон бэлэг болох юм.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Балчир үрсдээ
- Энхрий бүсгүйчүүддээ
- Хайрлаж явдаг "бээрэг" нэгэнд тань

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Үнэ: 295,000-460,000₮
Утас: 7577 7723
Сошиал хуудас: Фэйсбүүк, Вэбсайт



Хаврыг ханиадГҮЙ ДАВЪЯ

Сонгосон шалтгаан: Байгалийн цэцэгсийн цэвэр зөгийн бал нь ханиаднаас эхлээд зүрхний шигдээс хүртэлх олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй арьс, үсэнд ч мөн эерэг нөлөөтэй. Гэвч зөгийн бал нь өнгө үзэмж, үнийн хувьд маш олон төрөл байдаг тул цэвэр зөгийн балыг ялган танихад хүндрэлтэй. Харин “bee” брэнд гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээтэй, олон улсын стандартыг хангасан гэдгээрээ онцлог.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Хаврыг ханиадгүй даваарай гээд өвчинд өртөмтгий бие султай найздаа
- Эрүүл энх, урт наслаарай гээд өвөө эмээ, ахмад буурлууддаа
- Өвчнөөс холуур байгаарай гээд дархлаа нь бүрэн тогтож амжаагүй дүү нартаа

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Үнэ: Төмөр хайрцагтай (дотроо 20 ширхэг) - 26,500₮
Цаасан хайрцагтай (дотроо 30 ширхэг) - 30,000₮
1 ширхэг - 1100₮
Хаяг: GS25 сүлжээ дэлгүүр
"Амар байна уу 2023" үзэсгэлэн худалдаа
Утас: 99060384, 99078177
Сошиал хуудас: Фэйсбүүк



ХОЛ БАЙСАН Ч ХОЛБОГД

Сонгосон шалтгаан: Lime апп гадаад оронд ажиллаж амьдардаг 200 мянган монголчууддаа хол зайнаас үл хамааран гэр бүлийнхэнтэйгээ холбоо харилцаатай байх боломжийг олгож байна. Уг аппыг ашиглаж шинэ дугаар нээн, дотоодын бүх банкны апп, Google pay, Apple pay-ээр дансаа цэнэглэж, дэлхийн хаана ч байсан интернэт шаардлагагүйгээр Монгол дугаар луу холбогдох боломжтой. Мөн дэлхийн 87 улсад интернэт ашиглах дата и-симний сонголттой гэдгийг дуулгая.

Гадаадаас дуудлага хүлээн авсан тохиолдолд орох бонус нэгжээ “Ид шидийн орон”, “Азтай савар” зэрэг сайн үйлсийн байгууллагын үйл ажиллагаанд хандивлаж болно..

Хэнд санал болгох вэ?
- Хилийн чанадад ажиллаж амьдардаг элэг нэгтнүүддээ
- Гэр бүл, дотнын хүмүүс нь хилийн чанадад байдаг эргэн тойрныхондоо

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Апп татах: Android | iOS
Сошиал хуудас: Фэйсбүүк | Вэбсайт
Утас: 72117211



өдрийг нь "өнгөтэй" болгоё 

Сонгосон шалтгаан: Эко, өвөрмөц, чамин цаасан алчуурын тавиураас эхлээд хананд тогтоодог түлхүүрийн өлгүүр хүртэл төрөл бүрийн модон гоёл чимэглэлүүдтэй "Амурай" брэндийн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Загвар хийц, шийдэл донж нь бэлгэнд авсан хэний ч өдрийг илүү өвөрмөц, өнгөтэй болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Тоглоом наадгайд дуртай жаалуудад
- Чамин, ганган хэрэгсэлд дуртай гэрээ чимэглэх дуртай гишүүдэд
- Модон хэрэгсэл цуглуулах дуртай хэн бүхэнд

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Үнэ: 3,000-35,000₮
Утас: 99167315
Сошиал хуудас: Фэйсбүүк



Бүсгүйчүүдийн дуртай гоёл

Сонгосон шалтгаан: Эмэгтэйчүүдийн ганган хэрэглээ болсон гар цүнх, нандин хэрэгцээ болсон гоо сайхны цүнхийг урладаг “Хорол Коллекшн”-ий орчин үеийн загвар хийцтэй арьсан эдлэлүүдийг эрхэм бүсгүйчүүддээ бэлэг болгон өгөөрэй. Үйлдвэрлэгч компани нь 2007 онд арьс ширэн эдлэлээр үйл ажиллагаа эхлүүлж өнөөдрийг хүртэл гутал, арьс ширэн эдлэл, худалдааны чиглэлд тогтвортой ажиллаж буйг онцлох хэрэгтэй.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Элбэрэлт ээжүүддээ
- Энэрэлт эгч, дүү нартаа
- Энхрий гэргий, найз бүсгүйдээ

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Үнэ: Цүнх: 89,000-160,000₮
Гоо сайхны сет: 25,000₮
Утас: 80907723, 80917723



ШАТрын эрдэмд шамдуулах бэлэг

Сонгосон шалтгаан: Ач тусыг нь нэг бүрчлэн тайлбарлахгүй байсан ч хэн бүхэн хэзээний мэддэг, хүлээн зөвшөөрдөг хамгийн оюунлаг хөлөгт тоглоом бол шатар. Шатар сонирхогч, суралцагчдын хувьд ирээдүйн карьерт нь хамгийн хэрэгцээтэй байж болохуйц "Нүүргүй хүү" шатрын дэвтэрт зорилго, төлөвлөгөө, тэмдэглэл, ололт амжилтаа бичиж болохоос гадна өргийн зарчим, шатрын сургалт зэргийн талаар мэдээллүүд авах боломжтой.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Шинэ хоббитой болоорой гээд гүйлгээ ухаан сайтай найздаа
- Оюун эрдэм төгс хүн болоорой гээд сэргэлэн, адтай үр хүүхдүүддээ
- Шатар сонирхон хичээллэж буй хэн бүхэнд

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Үнэ: 35,000₮
Хаяг: Хүргэлтээр
Утас: 90009101
Сошиал хуудас: Фэйсбүүк



КОФЕТОЙ ЦАГААН САР

Сонгосон шалтгаан: Цагаан сараар яагаад зөвхөн сүүтэй цай уух ёстой гэж? Зорин ирсэн зочид гийчдийнхээ гарыг "Ulaanbaatar Coffee Culture"-ийн бразил үрийн кофегоор дайлбал ямар байх бол? Хэрэв уламжлалт цагаан сарын баяртаа багахан хэмжээний орчин үеийн хэв маягийг шингээхийг хүсвэл уг кофег хүссэн төхөөрөмждөө тохируулаад бутлуулаад аваарай.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?

- Кофенд дурлагч найз нөхдөдөө

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Үнэ: 13,000-75,000₮
Хаяг: Барилгачдын талбай, Занабазрын музейн урд талд
Сошиал хуудас: Фэйсбүүк



ЧИНГИС ХААНТАЙ БЭЛЭГ

Сонгосон шалтгаан: Хүнс үйлдвэрлэлийн зах зээлд 11 жилийн түүхтэй “Чингис Грандхаан” брэндийн “Чингис” идээний дээж жил ирэх тусам бүтээгдэхүүний чанараа сайжруулсаар олон улсын стандартад нийцсэн, экспортын шилдэг бүтээгдэхүүн болж чаджээ. Уг брэндийн нүүр царай бол Төрийн шагналт ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зурсан Чингис хааны хөрөг билээ. Жагсаалтаа төрөлжүүлэхдээ багагүй анхаарсан бидний хувьд энэ төрөлд стандарт, дотоодод үйлдвэрлэгдсэн байдал, ёс зүйг авч үзэн тус бүтээгдэхүүнийг жагсаалтдаа багтаалаа.

Хэнд бэлэглэвэл зохимжтой вэ?
- Монгол үндэсний баярыг сонирхохоор зочлон ирсэн жуулчдад

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Үнэ: 16,500-25,400₮
Хаяг: Бүх сүлжээ дэлгүүр
Сошиал хуудас: Вэбсайт



- Unread Gift Guide: Сар шинийн баярын хамгийн онцгой бэлгийн хөтөч
- Онцлох бэлэг: Цагаан сарын бэлгэнд өгвөл зохих үндэсний бүтээгдэхүүнүүд
- Unread Gift Guide: Сар шинийн баярын ёслол хүндэтгэлийн бэлгийн хөтөч
- Unread Gift Guide: Сар шинийн баяраар зочид гийчдэдээ барих бэлгийн хөтөч
- Unread Gift Guide- Сар шинийн баяраар багачуудын гарыг цайлгах бэлгийн хөтөч

Unread цагаан сарын gift guide-ийн өмнөх дугаарууд