Дэлхий даяар цаг уурын хэм харилцан адилгүй байгаа ч, хүн төрөлхтний сэтгэл хөдлөлийн хэм нэгэн цэгт огтлолцоход бэлэн болжээ. Ногоон талбайд бөмбөг өнхөрч, шүүгчийн шүгэл дуугарах тэр л мөчид дөрвөн жилийн хүлээлт өндөрлөн, хөлбөмбөгийн ДАШТ эхэлдэг билээ. Тийм ч учраас манай редакц энэхүү торгон мөчийг алдахыг хүссэнгүй.
Бид уншигчдадаа зориулан 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой сонирхолтой баримтууд, зохион байгуулалттай холбоотой шинэлэг мэдээллүүд болон түүхэн тоонуудыг нэг дор багцлан хүргэж байна. Тухайлбал, энэ удаагийн ДАШТ нь түүхэндээ анх удаа гурван улс хамтран зохион байгуулж буй, мөн анх удаа 48 баг өрсөлдөж, нийт 104 тоглолт өрнөх хамгийн нүсэр, далайцтай тэмцээн болж байгаа гэдгээрээ онцлогтой. Эдгээр болон илүү сонирхолтой бүхнийг сониныхоо А6 болон А10 нүүрээс уншаарай.
Гэхдээ хамгийн гоё нь, бид зөвхөн мэдээлэл хүргээд зогсохгүй, хөлбөмбөгийн хорхойтнуудынхаа сэтгэл хөдлөлийг улам бадраах үүднээс шигшээ хүртэлх тоглолт бүрийн оноог өөрийн гараар хөтлөх, хэн аварга болохыг урьдчилан тааварлах тусгай "Таамаглалын талбар"-ыг бэлтгэлээ. Та үүнийг ашиглан тэмцээний турш ногоон талбайн хэмнэлийг манай редакцтай цуг мэдэрч, өөрийнхөө ДАШТ-ий түүхийг хамт бичилцээрэй.
Үргэлжлүүлэн А12 нүүрт Монголын спортын салбарын танил эрхмүүдийн хөлбөмбөгт хөл тавьсан фанатын түүх болон тэдний зүрх сэтгэлийг эзэмдсэн шигшээ багуудынх нь тухай халуун дулаан яриаг хуваалцлаа.
Сонирхуулахад, энэ жилийн ДАШТ-ийг албан ёсны эрхийг My Mongolia Entertainment эзэмшиж буй бөгөөд MNB, Edutainment, NTV, NSports, Сүлд ТВ сувгууд шууд дамжуулан хүргэнэ. Мөн манай энэ удаагийн дугаарын хамтрагч VOO платформ болон Mobihome өрхийн үйлчилгээгээр хүссэн үедээ тэмцээнээ үзэхээс гадна нөхөж үзэх боломжтой. Тэдний гаргаж буй “FIFA 2026” багцыг хэрхэн идэвхжүүлэх тухай мэдээллийг А13 нүүрээс аваарай.
Ирэх өдрүүдэд бид ялалтын баяр хөөрөөр бялхаж, ялагдлын гашуун нулимсыг хамтдаа хуваалцана. Ногоон талбайд шинэ түүх, шинэ одод төрөн гарах шиг, бидний хувьд ч зурагтынхаа өмнө нойроо хугаслан суух шөнүүд, гэр бүл, найз нөхдөөрөө хуваалцах сэтгэл хөдлөл бүхэн маань амьдралын мартагдашгүй нэгэн хуудас болон үлдэх биз ээ.
Дугаарын эрхлэгч Мажигаа

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
Mbook, Mmusic-ийн Гүйцэтгэх захирал Д.Батмагнай: Монголын дижитал уран бүтээлийн экосистемийг тал талаас босголцож буй тэрээр бүтээлч гэлтгүй бүхий л салбарын залуу мэргэжилтнүүдэд хэрэгтэй өнцөг, авууштай санаа хуваалцсан юм. Унших
Дэлхийн аваргын тоглолтоо хүссэн газраасаа, хүссэн үедээ: Илүү олон тоглолт, илүү их өрсөлдөөнтэй 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий цаг, мөч бүрийг Монголын хөлбөмбөгийн фанатуудад алдалгүй үзэх боломжийг Mobihome олгож буй.
Монгол фанатууд дэлхийн аварГаас юу хүлээж байна вэ?: Бид энэ удаа Монголын спортын салбарын танил эрхмүүдийн хөлбөмбөгт хөл тавьсан фанатын түүх болон тэдний зүрх сэтгэлийг эзэмдсэн шигшээ багуудынх нь тухай халуун дулаан яриаг хуваалцлаа.
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

