Хэцүү нэртээс болж сүүлийн үед кино театр дураараа кино үзээд явах боломж хумигдчихаад буй. Энэ үед бид гэртээ боломжит сувгуудаар кино үзэх нь сайхан гэгчийн сэргэлт, амралт болно. Киногоо сонгоход тань туслахаар бид өнөөдөр, сүүлийн үед гарсан, дотоод гадаадын 10 киног танилцуулахын сацуу кино үзээд машины эзэн болох алдашгүй боломжийн талаарх мэдээллийг хүргэе.

A Beautiful Day in The neighborhood

Нэвтрүүлэгч Фрэд Рожерсын бодит түүх, тодруулбал “Esquire” сэтгүүлд Том Жунодын бичсэн хөрөг нийтлэлээс сэдэвлэсэн энэхүү кино бол товчхондоо хүлээн зөвшөөрөх тухай юм. Өөрийгөө, бусдыг уучлах, хүлээн зөвшөөрөх тухай.

Киноны гол дүр, сэтгүүлч Ллойд Вогэлд эрхлэгч нь Рожерсын хөргийг бичих даалгавар өгнө. Ллойд Рожерсын халуун дулаан дүр төрхийг жүжиг гэж итгэх тул “үнэн” төрхийг нь харуулахаар ангуучилж эхлэвч өөрийн хүссэн үр дүнд хүрэхгүй. Энэхүү бүтээл үзсэн хэний ч сэтгэлийг дулаацуулах буй за.


Та энэ болон бусад киног үзэхийг хүсвэл Юнивишний Видео санд байрлах ЛАДАТАЙ КИНО цэсээс үзээрэй.

toy story 4

Вүүди шинэ эзэн Боннигийнхоо хайртай тоглоом Форкиг аврахаар яваад гологдсон тоглоомуудтай учирч, өдийг хүртэл өөрийнх нь амьдралын утга учир байснаас эрс өөр оршихуйг олж нээнэ. Кино цувралуудын хоёр ба түүнээс хойших ангиуд ихэвчлэн нэгдүгээр киноныхоо хаа ч хүрэхээргүй байдаг гэвэл буруудахгүй. “Тоглоомын түүх” цуврал харин энэ жишгийг сөргүүлж чадсан билээ. Зохиол, зураглал, бүх талаар өөлөх юмгүй IV ангийг нь 2019 оны шилдэг кинонуудын нэг хэмээн шүүмжлэгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Угаас бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн киноны жагсаалтуудын эхний аравт бүх анги нь эрэмбэлэгддэг, Pixar студийн “дархан аварга”-тай юу ярих билээ. Заавал үзээрэй.

Зура

Шударга ёс, эрх чөлөө, итгэл найдвар. Энэ бол "Зура"-г илэрхийлэх цөөн үгс. Нийгмийн эрээнтэй бараантай талыг хууль сахиулагчид, улстөрчид болон хэвлэл мэдээллийн салбарын өнцгөөс тун чиг ээдрээтэй байдлаар харуулсан бүтээл. "37-р Точка"-ийн дараагаар өндөр хүлээлт дагуулан цацагдсан "Зура" кино "Фантастик"-ийн залуусыг Монголын кино ертөнцийн өнгийг тодорхойлогчид мөн гэдгийг дахин баталсан бүтээл болжээ.

jojo rabbit

Берлин. 1944 он. Дэлхийн II дайн. Энэ үеийн үйл явдлыг аваад инээдмийн кино хийх санаа баргийн хүнд төрөхгүй. Харин найруулагч Тайка Вайтити энэ хүнд сэдвийг барьж авч, бараан хошигнолоор хачирлан, гэрэл сүүдрийг тун ч эвлэгхэн хослуулан үзэгчдэд барьсан нь энэ. 10 настай Жожо бол Гитлерийн үнэнч “цэрэг”. Ээж Рөүзи нь гэртээ Элса хэмээх еврей охиныг нууж байсныг мэдэж цочирдохоос эхлээд Жожогийн үзэл санааг сорих зүйлс ар араасаа хөвөрнө.

“Thor: Ragnarok” киногоороо олны, бас шүүмжлэгчдийн таашаалд хүрсэн найруулагч Тайка Вайтитигийн энэхүү бүтээл өнгөрсөн оны хамгийн содон бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн.

pokemon

Пика пика. Покемоныг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Ой санамжаа алдсан Мөрдөгч Пикачүгийн дүр, хувирал, хоолойг Райн Рейнолдс (Deadpool) амилуулсан бөгөөд өхөөрдөм жижигхэн юм шиг атлаа том хүний, бүр нэлээн “юм үзчихсэн” нэгнийрэхүү хошигнолтой нь киног сонирхолтой болгож чадсан. Гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой, эерэг, “feel good” бүтээл гэж дүгнэхэд нэг их алдахгүй болов уу. Мөрдөгч Пикачү нь видео тоглоом дээр суурилан хийгдсэн бүх цаг үеийн уран сайхны кинонууд дундаас ашиг орлогоороо хоёрт жагсаж буй бөгөөд дараагийн анги нь аль хэдийн хийгдэж эхэлжээ.


Та эдгээр киног бусдад бэлэглэх, 50 хувийн хөнгөлөлттэй үзэхийг хүсвэл Юнивишний КИНО БЭЛЭГЛЭХ, 50% OFF цэсэнд хандаарай.

хийморь

Үндэсний онцлогийг шингээж, нийтэд зориулан дэлхийн стандартад нийцүүлэн бүтээсэн өргөн дэлгэцийн монгол кино хуруу дарам цөөн. Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн “Хийморь” МУСК тэдгээрийн нэг. Кинонд ОХУ, Казахстан, Украин, Кыргыз, АНУ зэрэг олон орны уран бүтээлчид оролцсон нь уг киног илүү сонирхолтой болгосноос гадна үйл явдлын хувьд монголоос гадна казах, орос зэрэг улс үндэстний соёл, аж ахуйтай танилцах боломж олгожээ. Уг бүтээлийн найруулагчаар өмнө нь “Аав”, “Яллагч” зэрэг киног найруулж байсан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг ажилласан. Тэрээр цөөн кино найруулсан ч кино бүр нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, багагүй сайшаал, магтаал хүртдэг билээ. Хийц, зохиол, хөдөлмөр, найруулагч, кино баг, жүжигчид, үйл явдал өрнөх цаг үе гээд уг киног заавал үзэх киноныхоо жагсаалтад оруулах цөөнгүй шалтгаан бий шүү.

Spies in disguise

Тагнуулын газрын тэргүүн тагнуулч, ажилдаа бүхнээс гарамгай, дарга, хамт олондоо бишрэгдсэн Лэнс энгийн үед бол зохион бүтээгч, доожоо муутай (супер тархи) Уолтерыг тоож харах ч үгүй. Гэтэл золгүй нэгэн учралаар Лэнсийг тоож үзэхээр барахгүй амь дүйсэн хэрэгт гар нийлж ажиллах болно. Уилл Смит, Том Холланд хоёрын санаанд оромгүй гайхалтай хослол, сайн зураглал гээд олон талаараа “Spies in Disguise” өнгөрсөн оны хамгийн хөөрхөн хүүхэлдэйн киноны нэг.

Honey Boy

Нэрт жүжигчин Ш.Лабаф найруулагчийн хувьд анхны бүтээлээрээ ямар мэдрэмжтэй, чадварлаг уран бүтээлч вэ гэдгээ дахин нотолж чаджээ. "Honey Boy" бол түүний өөрийн бага насны амьдралаасаа сэдэвлэн бичсэн, гунигтай ч гэмээр, хөгжилтэй ч гэмээр, цогцоороо бол сэтгэл хөдөлгөм түүхийг тун чиг өвөрмөц өнцгөөс харуулсан кино. Тэр архины эсрэг эмчилгээ хийлгэж байхдаа өөрийнхөө аавын дүрийг дэлгэцэнд мөнхлөн, багынхаа хочоор киногоо нэрлэсэн нь сонирхолтой. Таны өдөр бүр үзээд байхгүй, кино театрын жагсаалтаас хайгаад олохгүй, гэхдээ удтал сэтгэлээс гарахгүй, нэг бусыг бодуулах бүтээл.

1917

Сэм Мендесийн найруулсан “1917” бол сүүлийн Оскараас гурван шагнал хүртсэн, дайны сэдэвт драм бүтээл юм. Кинонд Дэлхийн I дайнд Британийн хоёр цэрэг нэн чухал мэдээ хүргэх амь өрссөн хүнд даалгаврыг авч, хэрхэн үүргээ гүйцэтгэж буйг өгүүлдэг. Британийн олон чадварлаг жүжигчин тоглосон бөгөөд туслах дүрд Колин Ферт, Бенедикт Камбербач, Ричард Мадден нар тоглосон гээд л бод. Хийцийн хувьд кино зургийг нэг кадраар авсан нь (авсан мэт харагдуулсан нь) онцгой болж, олны талархлыг хүлээсэн юм. Зохиол, хийц, жүжиглэлт гээд бүх л талаараа сайн байж чадсан уг кино бокс оффисд ч амжилттай байж 383 сая долларыг олжээ.

onward

Сэтгэл хөдлөм бүтээлүүдээрээ биднийг баясгасаар ирсэн "Pixar"-ийн шинэ кино гарч буйг дуулаад хоног тоолон хүлээж байсан ч COVID-19-ийн улмаас театраар гарах нь хойшлогдож орхисон юм. Үүнээс болоод ч тэр үү, бусад "Pixar"-ийн анимэйшнүүдийг бодвол хүмүүст харьцангуй бага танигдсан нь харамсалтай. Том Холланд, Крис Пратт нарын дуу оруулсан энэ бүтээл үлгэр домгийн амьтад жирийн хүмүүс мэт амьдардаг ертөнцөөр аялуулах ба багадаа аавыгаа алдсан ах дүү хоёрын аавтайгаа уулзах гэсэн адал явдлын тухай өгүүлнэ. Ах дүү хоёрын нандин харилцааг хөндсөн нь өөр анимэйшн бүтээлүүдээс тэр бүр олж хардаггүй дүр зураг шиг. Түүнчлэн жүжигчдийн, тэр дундаа Том Холландын дуу оруулалт гайхалтай; уйлах, инээх, хөгжилдөх бүх л мөчүүд нь бодит мэт болжээ.

КИНО ҮЗЭЭД ЛАДАТАЙ БОЛООРОЙ

Та бүхэн Юнивишнээр дээр танилцуулсан 10 болон бусад кинонуудаас сонгон үзээд “Ладатай кино-2” хөтөлбөрт хамрагдаж, 2020 оны цоо шинэ загварын ЛАДА АВТОМАШИН болон бусад БЭЛГҮҮДИЙН ЭЗЭН болох боломжтойг дурдъя:

Эдгээр кинонуудийг үзэхийн тулд Юнивишнийн хэрэглэгчид IPTV үндсэн цэст байрлах 5 цэсээс хүссэн киногоо үзэх боломжтой:

1. Видео санд байрлах ЛАДАТАЙ КИНО цэсээс хүссэн киногоо үзэх
2. Кино багцуудаас дурын КИНО БАГЦ-аа идэвхжүүлэх
3. Дотнын хүндээ КИНО БЭЛЭГЛЭХ
4. БАГЦАЛСАН КИНО идэвхжүүлэх
5. 50% OFF цэсээс хүссэн киногоо үзэх

1 кино үзэхэд 1 эрх идэвхжих тул хэдэн ч кино үзээд, хэнд ч хамаагүй кино бэлэглээд хөтөлбөрт оролцох олон олон эрхтэй болж болох юм. Бэлгийн эздийг 10 дугаар сарын 6-ны өдөр 19:00 цагт Юнивишнийн Промо сувгаар тодруулна гэдгийг эцэст нь сануулъя.