Маш чухал нэгэн хурал наймдугаар дугаар сарын 17-нд буюу ирэх даваа гарагт цахимаар явагдах гэж байна. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн туслалцааны хүрээнд ЖАЙКА-гийн Төслийн баг Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө”-г боловсруулж байгаа бөгөөд төслийн явцыг танилцуулах, залуучуудын санал бодлыг сонсох зорилгоор уг хурлыг зохион байгуулж байгаа аж. Улсынхаа хөгжлийн асуудалд хувь нэмрээ оруулах боломжтой энэ хуралд хэрхэн оролцох талаар мэдээлэлтэй танилцана уу. 

Энэхүү хурал нь хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:

8 дугаар сарын 17 - Залуучуудын төлөөллийг оролцуулсан "Оролцогч талуудын нэгдсэн хурал"
9 дүгээр сарын эхээр (хурлыг товлоно) - Онлайн хэлэлцүүлэг

Zoom аппликейшн дээр олон нийтэд нээлттэй явагдах уг хуралд оролцохыг залуустаа уриалж байна. Хөгжлийн бодлогын төслийг боловсруулахад хувь нэмрээ оруулахыг хүсвэл та доорх онлайн маягтыг бөглөөрэй. Оролцогчийн тоо 100 бөгөөд зохион байгуулагчдын зүгээс хот, орон нутгийн оролцогчдыг тэнцүүхэн бүртгэх хүсэлтэй байгаа аж. Иймд хот, хөдөө гэлтгүй улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлох ажилд идэвхийлэн оролцоорой.

Бүртгүүлэх: Google Form

Фэйсбүүк эвент: https://www.facebook.com/events/1311207115748823/

“Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө” боловсруулах төсөл Монгол болон Япон улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу 2018 оны арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхэлжээ. Төслийн зорилго нь хот, хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулан, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг дэмжих замаар хот суурин газарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэж Монгол Улсын тогтвортой хөгжлийг (2020-2040 он) хангах юм. Тус төслийг 2021 оны зургаадугаар сард хэрэгжүүлж дуусна.

ХӨТӨЛБӨР

Залуучууд та бүхнээс энэ хуралд идэвхтэй оролцохыг, оролцох боломжтой залуучуудад мэдээлэл дамжуулахыг хүсье.