Шинэ хичээлийн жил эхлэхэд арав хүрэхгүй хоног үлджээ. Эдгээр өдрүүдэд мөнгөн хонхны жингэнэх чимээг тэсэн ядан хүлээж буй хүмүүс бол яахын аргагүй эрдмийн өргөөний босгыг анхлан давах гэж буй нэгдүгээр ангийн багачууд, тэдний гэр бүл билээ.

Хэрэв та шинэхэн сурагчийн эцэг эх бол сургууль сонголтоос өгсүүлээд олон шийдвэртэй нүүр тулж буй нь лавтай. Тэгвэл бид эцэг эхчүүдийн толгойг нэлээд гашилгадаг “Ямар хичээлийн ширээ, сандал сонгох вэ?” хэмээх асуултад бага ч болов туслах зорилгоор энэ удаагийн нийтлэлээ бэлдлээ.

Сурагчдын хамгийн их цагаа өнгөрүүлдэг орчин болох хичээлийн ширээ, сандал худалдан авахад зайлшгүй анхаарах чухал хүчин зүйлсийн талаарх энэхүү нэгдсэн мэдээлэл нь таныг сонголтоо хийхэд тусална гэдэгт итгэлтэй байна.



15660 цаг, 652 өдөр, 1.8 жил. Энэ бол 12 жил суралцах хүүхдийн сургууль дээрээ өнгөрүүлэх, гэрийн даалгавраа давтах нийт хугацаа. Өөрөөр хэлбэл, хүүхэд тань амьдралынхаа хамгийн хурдацтай өсөж бойжих 12 жилийнхээ 1.8 жилийг суугаа байрлалд, хичээлээ хийж өнгөрүүлнэ гэсэн үг.

Мэдээж бид сургуулийн тавилгыг өөрсдийнхөө санаанд нийцтэл өөрчлөх боломжгүй. Тиймээс хүүхдийнхээ биед тав тухтай, эргономик тавилгыг гэртээ сонгох нь тэдний сурах үйлийг дэмжих хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа эргономик тавилгын хослол ид трэнд болоод буйг та анзаарсан нь лавтай. Жирийн тавилгатай харьцуулахад бага зэрэг өндөр үнэтэй санагдах уг сандал, ширээ чухам яагаад эцэг эхчүүдийн дунд од болсон бэ? Жил бүр солигддог тавилгын ээлжит нэгэн трэнд төдийхөн үү? Аль эсвэл үнэхээр эрүүл мэнд, сурах үйлийг дэмжих бүтээгдэхүүн үү?



Хамгийн түрүүнд бүгдээрээ суугаа байрлал дахь хүний биеийн хэлбэр нь анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, бүр цаашлаад урт удаан наслалтай холбогддог болохыг ойлгох хэрэгтэй. Дундаж насанд хүрэгчид өдөрт 8-9 цаг, харин зургаан настай бяцхан сурагчдын маань тухайд 4-6 цагийг сургууль, гэртээ ирээд даалгавраа хийхийн тулд дор хаяж 30 мин-1 цагийг сууж өнгөрүүлдэг.

Мэдээж анги ахих тусам энэ хугацаа нэмэгдэх нь тодорхой. Тиймээс ч эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сургуульд орсон цагаас эхлэн зөв суух дадалд сургах нь нэн тэргүүний үүрэг хариуцлага юм.


Эргономик сандал, ширээ сонгох топ 4 шалтгаан

1. Урт хугацаанд үүсэх эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлнэ. 

Бид сурагч ахуй цагтаа багшаасаа мөн ч олон удаа “Зөв суу, цэх суу” хэмээх банга хүртэж байсныг санаж байна уу? Тэгвэл багшийн маань зэмлэл бидний эрүүл мэндэд санаа зовнисон үг байсныг сүүлийн үеийн судалгаанууд батлаад буй. АНУ-ын нэгэн дунд сургуульд явуулсан судалгаанд оролцсон нийт сурагчдын 68 хувь нь өдөр тутамдаа нурууны өвдөлт мэдэрдэг хэмээсэн бөгөөд үүний гол шалтгаан нь бөгтийх, хөлөө ачих зэрэг буруу суулт байж.

Тэрчлэн хүүхэд байхдаа буруу сууж зуршсан хүүхдүүд бусадтай харьцуулахад насанд хүрсэн хойноо нуруу, хүзүүний архаг өвдөлттэй болох магадлал өндөр бөгөөд энэхүү үе мөч болон нурууны асуудал нь цаашлаад хөгшрөлтийг түргэсгэх аюултай байдаг аж. Зөв суух үед бидний биеийн цусны эргэлт, хүчилтөрөгчийн урсгал сайжирч, тархи хангалттай хүчилтөрөгчөөр хангагдаж, үр дүнд нь анхаарал төвлөрөл, цовоо сэргэлэн байдал нэмэгддэг зүй тогтолтой.

Харин эсрэгээрээ тогтмол бөгтийж эсвэл бөхийж суудаг хүмүүс биедээ шаардлагатай хэмжээний амьсгал авч чадахгүй байсны дүнд тархинд нь очих хүчилтөрөгчийн хэмжээ буурч, амархан ядарч, анхаарал төвлөрөх чадвар нь алдагддаг. Тиймээс хүүхдийг сургуульд орж урт хугацаагаар сууж эхэлсэн цагаас нь эргономик сандлыг сонгосноор тэдний нурууны үеийг жигд дэмжиж өгдөг.

Өөрөөр хэлбэл, та хүүхдээ буруу сууж байх вий хэмээн санаа зовох огтхон ч шаардлагагүй гэсэн үг. Мөн суудал хэсгийг хүүхдийн өндөрт тохируулж өгснөөр нүдний хараанд сайнаар нөлөөлж, хүзүү хөшихөөс сэргийлэн цаашдаа булчингийн тогтолцооны эмгэг үүсэх эрсдэлийг хүртэл бууруулах давуу талтай.


2. анхаарал төвлөрөл, бүтээмжид нөлөөлнө. 

Эргономик сандал нь зөвхөн ажил хийдэг насанд хүрэгчдэд төдийгүй өдрөөс өдөрт өсөж буй хүүхдүүдэд ч чухал ач холбогдолтой. Энэ нь ажлын бүтээмж болон анхаарал төвлөрөлтөд нөлөөлдөг тул бяцхан хүүхдүүддээ багаас нь энэхүү сандлыг сонгосноор удаан хугацаагаар тухтай суух боломжийг олгодог.

Сан Францискогийн Их сургууль буруу байрлалтай суух нь хүний сэтгэн бодох чадварт хэрхэн нөлөөлдөг тухай судалгааг сурагчдын дунд хийжээ. Үр дүнд нь зөв, цэх сууж байгаад математикийн бодлого бодсон оролцогчид нь бөгтийж суусан оролцогчдоос илүү өндөр оноог авчээ.

Бидний хэрхэн сууж буй нь сэтгэн бодох чадвараас гадна зан авирт маань хүртэл нөлөөлдөг гээч. Psychological Science сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар цэх зогсох, эсвэл цэх суух байрлалыг хэдхэн минут барихад л бидний кортизол (стрессийн даавар) багасаж, эсрэгээрээ тестостерон (өөртөө итгэлтэй байдалтай холбоотой даавар) дээшилж буйг тогтоосон байдаг.



3. удаан хугацаанд ашиглах боломжой, ашигтай хөрөнгө оруулалт 

Ердийн сандлаас ялгаатай нь эргономик сандлыг хүүхдийнхээ өндөрт тааруулж болох учраас 3-18 нас хүртэл нь хэрэглэх боломжтой. Хүүхдүүд өдөр бүр өсөж томорч байдаг тул чанартай, эдэлгээ даах загварыг сонгох нь чухал.

Эргономик загварын сандал нь энгийн сандалтай харьцуулахад үнэтэй байж болох ч хүүхдийн биед сөрөг нөлөөгүй материал болох амьсгалдаг даавуу болон тохируулгатай гарын түшлэгээс эхлээд хүүхдийн өдөр тутмын хэрэглээг дааж чадахуйц тул нэг авсан байхад та хүүхдээ ахлах сургууль төгсөх хүртэл өөр тавилга хайх шаардлага үүсэхгүй.



4. сандал, ширээ хоёрын төгс нэгдэл 

Энэ бүх мэдээллийг уншсаны эцэст та хүүхдээ зөв суулгаж сургах нь анхаарал төвлөрөл, эрүүл мэндээс өгсүүлээд олон ач холбогдолтой болохыг ойлгосон биз ээ. Хэрвээ та эргономик тавилга хайж эхлэхээр зэхсэн бол нэг брэндийн эргономик ширээ, сандлыг хослуулан авахыг зөвлөж байна. Нэг брэндийн ширээ,сандал нь ижил стандартын дагуу үйлдвэрлэгдсэн байдаг тул хоорондоо төгс хоршдог давуу талтай.

Эргономик тавилгыг зөв хэрэглэхийн тулд:

1. Хүүхдийн хөлийн ул газар бүрэн тавигдаж байж цусны эргэлт чөлөөтэй явагддаг тул ширээний тавцан, сандлын суудлын түвшнийг хооронд нь зохицох байдлаар тохируулаарай.

2. Түүнчлэн хүүхдийн тохойг 90 градусын өнцөгтэй байлгах нь хүзүү мөр хөшихөөс сэргийлдэг учраас ширээний тавцанг байнгийн 45 градус налуулаарай. Мэдээж энэ бүх стандарт ширээ сандал хоёр хамтдаа байж гэмээнэ таны хүүхдийн төлөө 100 хувь ажиллах болно.

Хэрвээ та хаанаас сонголтоо хийхээ хараахан мэдэхгүй байгаа бол бидний зүгээс “Таны хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бүтээнэ.“ уриатай ENC KIDS хүүхдийн тавилгын дэлгүүрийг санал болгож байна.

Дэлгүүрийн байршил:

1. Мишээл тавилгын их дэлгүүр Е6 тасаг

2. Поларис Их Дэлгүүрийн 4 давхарт

Утас: 89924441, 89024404

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: ENC KIDS хүүхдийн тавилгын дэлгүүр