Дэлхий нийтээрээ технологи суурьтай ажиллах болсон энэ үед технологийн дэвшлийг өдөр тутмын ажилдаа хэрхэн нэвтрүүлж, илүү үр бүтээмжтэй ажиллах тухай бүгд л бодолцох болжээ. Цаг үеийн энэ давлагаанд хөл алдалгүй, зохих шинэчлэлийг хийж яваа гурван компанийн туршлагаас энэхүү нийтлэлдээ хуваалцъя. Байгууллагын түвшинд шинэ техник, технологи нэвтрүүлэхээс гадна хувь хүмүүс энэ талаарх мэдлэг, чадвараа сайжруулах нь чухал билээ. Нийтлэлийн маань гол "зочин" бол Microsoft 365 багц программ. Дижитал шилжилтэд ихээхэн үүрэгтэй оролцож буй тус платформын талаар та эндээс ихийг мэдэж авах болов уу.

Та юу хариуцаж ажилладаг вэ?
Манайх эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлдэг компани. Одоо 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Би мэдээллийн технологийн асуудлыг нь хариуцдаг.
ТАНАЙ АЖЛЫН АРГА БАРИЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?
Урьд нь үргэлж суурин ажилладаг байсан бол одоо энд тэндээс ажиллаж дадаад байна. Бүгд суурин компьютер ашигладаг байснаа лэптоп болгож өөрчилсөн байх жишээтэй. Сервер маань гаднаас хандах боломжгүй байсныг өөрчилсөн. Энэ мэт олон зүйлийг өөрчиллөө.
Ковидоос өмнө бүх ажил уламжлалт арга барилаар явагддаг байлаа. Сүүлийн хоёр жилд харах өнцөг, зорилгоо шинэчилсэн. Энэ дагуу ERP систем нэвтрүүлж байна. Манай үндсэн үйл ажиллагаа эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа ч гэлээ IT компаниас дутахгүй технологийн дэвшилтэт хамт олон болно гэсэн зорилготой ажиллаж байгаа.
Үйлчилгээний байгууллага учраас бүгд зайнаас ажиллах боломжгүй. Гэхдээ ажил дээрээ суух шаардлагагүй хүмүүс гэрээсээ ажиллах бүрэн боломжтой.

Шийдэл
Урьд нь бол хамгийн энгийн сүлжээний тоног төхөөрөмж ашигладаг, хамгаалалтын программ хангамж антивирусээр хязгаарлагддаг байсан. Харин зайнаас ажиллах болсноос хойш мэдээллийн аюулгүй байдалдаа сайтар анхаарах шаардлага үүслээ. Бидний ашигладаг Fortinet firewall автоматаар VPN үүсгэдэг учраас ажилтан хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөр орлоо гэсэн хамгаалалтыг бүрэн хангаж, аюулгүй байж чаддаг. Microsoft Dynamics-ийн CRM-ийг ашиглах төлөвлөгөө бий.
Багийнхантайгаа харилцахдаа Teams ашигладаг. Microsoft 365 багцын гол давуу тал нь компани дотроо сүлжээ үүсгэхэд хялбарт буй. Өөр программуудтай хослуулж, интеграци хийхдээ гаргуун учир ажлын бүтээмж өндөр байдаг . Мэйл, хуанли гээд л бүх аппликэйшнээ оруулаад, өөрийнхөөрөө зохион байгуулаад ашиглах боломжтой.
Программ хангамжийг худалдаж аваад л болчихгүй шүү дээ. Сustomer support сайн байж гэмээнэ тогтвортой ажиллана. Ийм ч учраас цаад нийлүүлж байгаа газрын мэргэжилтнүүд нь сайн байх шаардлагатай.
Н.Хэрлэн
Сонсголонд байрлалтай учраас дэд бүтцийн хувьд бага зэрэг хүндрэлтэй, цахилгаан хангамж тасалддаг. Ийм ч учраас төв серверээс гадна Багануур дахь үйлдвэр дээрээ бас сервертэй болж, тасралтгүй ажиллагаагаа хангасан. Энд сервер уналаа гэхэд Багануурт нөөц сервер маань ажиллаж байдаг. Үүлэн технологи руу шилжихэд мөн анхаарч байгаа.
Microsoft 365-ын тухай зарим баримтууд


Та юу хариуцаж ажилладаг вэ?
2004 оноос хойш “Мобиком корпораци”-д ажиллаж байна. Мэдээллийн технологийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн 60 орчим хүнтэй багийг удирдаж ажилладаг. Мобикомын дотооддоо хөгжүүлдэг бүх бүтээгдэхүүн, программ хангамжийн хөгжүүлэлтийг хариуцдаг юм.
Танай ажлын арга барил хэрхэн өөрчлөгдөв?
Манайх сүүлийн хоёр жил орчим арга барилаа эрс өөрчилсөн. Хөгжүүлэлтийн арга барилаа “Waterfall” загвараас “Agile” загварт шилжүүлж байна. Техникийн болоод бизнесийн багуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээллийн хоцрогдолгүй ажиллахын төлөө хэрэгжүүлж буй шийдэл, соёл юм. Гэхдээ энэ бол нэг хийгээд өнгөрчих зүйл биш, урт аялал юм. Цаг үеэ даган хувьсаж, шинэчилж хөгжүүлээд явна даа. Ковидоос шалтгаалаад дийлэнх маань (70 хувь) зайнаас ажиллаж байна. Тийм ч учраас бүх хурал, уулзалтаа цахим орчинд хийнэ. Ийм нөхцөлд Microsoft 365-ийн программуудын тусламжтайгаар ажлаа зохион байгуулж байна. Өдөр тутам ашиглах олон программыг багтаасан, бүрэн уялдаатай ажилладаг цогц платформ учраас ашиглахад амар. Тэр дундаас хамгийн их ашигладаг нь Teams. Төсөл, хөтөлбөрийн жижиг баг тус бүр Teams дээрээ групп үүсгээд, тэндээ цахим уулзалтаа хийгээд, уулзалтынхаа тэмдэглэлийг бичиж, чатлах гэх мэт.

IT багийн хувьд оффис, гэрээс ажиллах ялгаагүй. Харин ч хөгжүүлэлт дээр суудаг инженерүүд гэрээс ажиллах үедээ илүү төвлөрч сууж чадаж байх шиг. Мэдээж бүгд зайнаас ажиллах боломжгүй. Тэгэхээр оффис, зайнаас ажиллахын тэнцвэрийг олж, зөв зохион байгуулж бүтээмжээ хангах нь чухал.
Сарын төлөвлөлтөө хийдгээрээ хийж, харин гүйцэтгэлээ өдөр өдрөөр хянаж байна. Өглөө scrum хурлаа хийгээд өчигдөр нь хийсэн ажлаа танилцуулж, тухайн өдөр юу хийх вэ, шийдэх асуудал, бэрхшээл юу байна гэдгээ ярилцдаг.
Цахимаар харилцаж ажиллах үед энгийн үеийнхээс илүү удаж байж ойлголцолд хүрч байна. Энэ нь юун түрүүнд самбарын хэрэглээтэй холбоотой.Бүгд оффис дээр ажиллах үед нэг нь гараад самбар дээр зураад явчихдаг шүү дээ. Ийм ч учраас ойрд багаараа цахим самбар ашиглаж сурахыг хичээж байна.
Шийдэл
Цахимаар ажиллаж байгаа үед мэдээллийн аюулгүй байдал маш чухал. Манай Чанарын удирдлагын газраас долоо хоног бүр зөвлөмж илгээж, юун дээр анхаарахыг жишээгээр тайлбарладаг.
Л.Буянтөгс
Microsoft 365 хэрэглэж байгаа цагт мэдээллийн аюулгүй байдал дээр асуудалгүй. Харин мэдээллийн технологийн, системд хандах шаардлагатай мэргэжилтнүүд бол ажлынхаа PC рүү VPN-ээр орж байгаа. Ажлынхаа системд VPN-ээр ороогүй тохиолдолд 365-ын Sharepoint, Onedrive хэмээх файл хадгалдаг санг тогтмол ашиглана.
Office-ын Word, Excel зэрэг, бидний дэлгэц дээр байж байдаг оффлайн программууд бүгд онлайн болчхож байгаа учраас хэдэн талаас зэрэг засаад явчих боломжтой. Долоо хоногийн хуралд зориулсан презентаци байлаа гэхэд бүх оролцох хүмүүс нь өөр өөрийн хэсгээ зэрэг оруулчих нь тун амар байдаг. “Миний хэсэг болчихлоо. Одоо чи” гээд л бие бие рүүгээ файл шидэлцээд байх шаардлагагүй. Outlook-ын вэб хувилбар нь бас их амар. Оффлайн хувилбар дээр хоорондоо холбоотой мэйлүүд саланги харагддаг бол вэб хувилбар дээр цуврал мэйлүүд бүгд нэг дор гарч ирдэг нь эргэж мэйл хайх зэрэг цаг авсан үйлдэл хийхээс сэргийлдэг.
Үүлэн технологи болохоор функцүүд тасралтгүй нэмэгдсээр байдаг. Нэг иймэрхүү функц нэмчихдэггүй юм байх даа гээд бодож байгаад дараагийн удаа ороход нэмэгдчихсэн байх нь олонтоо. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд түвшинд байлгаж чаддаг.

ТА ЮУ ХАРИУЦАЖ АЖИЛЛАДАГ ВЭ?
"Эрдэнэс Монгол" компанийн дотоод сүлжээ, программ болон техник хангамжийг дэмжиж ажилладаг.
ТАНАЙ АЖЛЫН АРГА БАРИЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?
Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд манай байгууллага болон ажилчдын ажиллах арга барил техник технологийн давуу талтай холбоотойгоор шат ахисан гэж үзэж байгаа. Цар тахлын хязгаарлагдмал нөхцөлд, тэр дундаа хөл хориотой үед бид технологийн дэвшлийн ачаар орон зай үл хамааран ажлаа зогсолтгүй, амжилттай үргэлжлүүлж чадлаа. Манайхан үүлэн технологийн ач холбогдлыг сайтар ойлгож, өргөн нэвтрүүлсэн нь ажлын бүтээмжид эергээр нөлөөлсөн.
Шийдэл
Багаараа үр бүтээмжтэй ажиллах тал дээр Microsoft Teams-ийг онцолмоор байна. Үүрэг функцын хувьд ижил төстэй программуудаас олон зүйлээрээ давуу. Гадаад болон дотоодын байгууллагатай албан уулзалт хийхэд Teams групптээ хүн чөлөөтэй урьж оролцуулж болдог тул хурал зөвлөгөөнийг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад хамгийн оновчтой сонголт гэж боддог.
Ажлын чат ч тэр, хуанли ч тэр, шаардлагатай бүх функц, программ нэг дор төвлөрсөн нь уян хатан ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Олон функцтэй ч гэлээ ойлгож ядах юмгүй, ашиглахад амар. Мэдээлэл, файл солилцоход One Drive-ийг ашиглана. Microsoft 365 дотроо хэрэглэгч буюу ажилтны статусыг харах боломжтойн дээр Cloud Storage-тай шууд холбоотой, мэдээлэл нь байнга шинэчлэгддэг учраас хаанаас ч ажлаа амжуулахад саадгүй.

“Мобинет” компани Microsoft 365-ыг албан ёсоор борлуулж байна. Байгууллагынхаа дата, мэдээллийг найдвартай хамгаалж, үр бүтээмжтэй ажиллахыг хүсвэл эл платформыг сонирхоорой. Төлбөрийн олон сонголттой бөгөөд хэрэглэгчийн тоо, ашиглалтын хугацаандаа тохируулан сонгохыг зөвлөе.
Холбогдох хаяг, утас: info@mobinet.mn, 2222

Сэтгэгдэл бичих

