Өнөө цагийн амьдралын хэмнэл дунд хэвлэмэл ном бариад унших суух нь тансаглал гэхэд буруудахгүй. Үргэлжийн нэг тийш яаран, үгүй бол түгжрээнд цагаа бардаг хотын иргэд бид гэртээ харьсан хойно ч ар гэрээс өгсүүлээд зохицуулах ажил ихтэй. Гэтэл ном зохиол уншиж төсөөллөө тэтгэж, мэдлэгээ зузаатгамаар байдаг. Энэ нөхцөлд оновчтой шийдэл нь аудио болон цахим ном билээ.

Ажил руугаа алхах, гэрээ цэгцэлж, хоол хийх зуур чихэвчээр ном сонсож, машинд түгжигдэн суух зуураа гар утсаараа дуртай номоо явуулаад байвал өөртөө үр өгөөжтэй, бүтээлч өнгөрүүллээ гэх дүгнэлттэйгээр өдрийг өндөрлөх нь дамжиггүй. Та үүнийг уншаад санал нийлэн толгой дохиж суугаа бол Mplus хэмээх баялаг сан бүхий монгол аппликэйшнийг яг одоо нээгээд танилцаарай.

MPlus гэж юу вэ? 

Mplus бол аудио, цахим ном, подкаст бүхий монгол апп.

Одоогоор 500 гаруй цахим ном, 120 орчим аудио ном, 5000 орчим дугаар подкаст бүхий эл аппликэйшний сан өдөр ирэх тусам нэмэгдсээр буй.

Сонгодог зохиолууд - Хувь заяаны хатуу эргэлтээр гашуун зовлон амсаад хэний ч төсөөлөөгүй өндөрлөгт гарсан Эдмон Дантесын түүхийг хүүрнэх “Монте Кристо гүн”-ээс эхлээд, залуу насны харалган, гедонист хүсэлдээ хөтлүүлж сүнсээ худалдсан Дорианы тухай “Дориан Грэйн хөрөг” хүртэлх, гадаад дотоодын олон арван сонгодог зохиол энд бий. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ихэнх нь төлбөргүй аж. Монголынхоос гэвэл, их зохиолч Д.Нацагдорж, монголчуудын оюун санааны луужин болсон Л.Түдэв нарын бүтээлүүдийг санал болгох байна.

Орчин цагийн зохиолууд - “Сорхугтани” тэргүүтэй романуудаараа уншигчдад танигдсан Б.Сарантуяагаас өгсүүлээд соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүд хүртэлх, орчин цагийн олон зохиолоос сонгон унших боломжтой. Монголын номын зах зээлийн түүхэн дэх хамгийн амжилттай бүтээл гэж хэлж болох, зохиолч Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”, түүний удаах “Жаран цагаан хонь” номуудыг уншсан байлаа ч аудио хувилбараар нь сонсоход сонирхолтой болов уу.

Зохиолуудыг хүүхдийн, түүхэн, уран зөгнөлт, бизнес, эдийн засгийн, улс төрийн гэхчлэн төрөл жанраар нь ангилсан учир сонирхсон сэдвээ олоход хялбархан юм.

Цэнэг

Урьд нь тусгай багцгүй, ном бүрийг тусад нь худалдаж авдаг (одоо ч тэгж болно л доо) байсан бол саяхнаас “Цэнэг” хэмээх үйлчилгээг нэвтрүүлээд буй нь хоёр сонголттой: 4900 төгрөг төлөөд сарын дотор 2 цахим+1 аудио ном, эсхүл 14,900 төгрөг төлөөд 9 цахим+4 аудио ном гурван сарын турш унших/сонсох. Ном унших, сонсохыг хэвшил болгохыг зорьж буй хүмүүст энэ үйлчилгээ яг тохирно. Үнэгүй номууд ч бий.

Сонирхуулахад, аудио ном хөгжсөний ачаар огт ном уншдаггүй хүн ч жилд дор хаяж дөрвөн ном уншдаг болсон гэх сонирхолтой судалгаа байдаг.


Монголын болон олон улсын зах зээлд эрэлт ихтэй буй 45 номын аудио болон цахим хувилбарыг багтаасан “Цэнэг” үйлчилгээ нь бага үнээр олон ном унших/сонсох боломж юм. Тооцоод үзвэл нийт үнийн 10 хувийг л төлнө гэсэн үг. Авсан номоо даруйхан унших дадлыг үүгээр дамжуулж өөртөө суулгаарай. "Цэнэг"-т багтсан номуудаас дурдвал,

  • Адам Грант - "Анхдагчид"
  • Хэктор Гарсиа, Францез Мираллэс - "Икигай"
  • Эд Катмул - "Бүтээлч, Inc."
  • Э.Х.Гомбрих - "Дэлхийн бяцхан түүх"
  • Харуки Мураками - "Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа"
  • Эми Чуа - "Бар ээж"
  • Патрик Зюскинд - "Сүрчиг"
  • Д.Өлзийбаатар - "Монголчууд"
  • Ф.Скотт Фицжеральд - "Агуу Гэтсби"
  • Габриель Гарсия Маркес - "Гунигт янхнуудаа дурсахуй"
  • М.Пүрэвмаа - "Чи жинхэнэ хүчээ хэзээ гаргах юм бэ?"

"Цэнэг" үйлчилгээнд багтсан номуудын жагсаалтыг эндээс үзээрэй.

Санал болгох 4 Ном 

Даниел Гоулман - "Сэтгэл хөдлөлийн чадамж" (E-book)
Нэгэнтээ хэн бүхний чухалчилдаг асан IQ буюу оюун ухааны коэффицентийг "бут цохиж", өдгөө түүнээс илүү ач холбогдолтойд тооцогдох болсон EQ хэмээх ойлголтыг сэтгэлзүйч Даниел Гоулман энэхүү номоороо олны анхаарлын төвд авчирсан юм. Уншаагүй яваа бол эндээс сонсож, өөртэйгөө дахин танилцаарай.

"Сэтгэл хөдлөлийн чадамж" номын тухай

Фил Найт - "Пүүзэнд дурлагч" ("Цэнэг" үйлчилгээнд багтсан E-book)
Дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн нэг "Nike"-ийг үүсгэн байгуулагч Фил Найт "Shoe Dog" нэр дор намтар бүтээлээ гаргасан нь олон улсад бэстсэллер болсон билээ. Монгол руу "Пүүзэнд дурлагч" хэмээн орчуулагдсан эл бүтээлээс "Nike"-ийн ардах давтагдашгүй түүхийг олж мэдээрэй.


Оливия Фокс Кабейн - "Харизм" ("Цэнэг" үйлчилгээнд багтсан аудио ном)
Charisma буюу харизм хэмээх, нэг үгээр хөрвүүлэн буулгахад амаргүй ойлголтыг задлан бичсэн эл бүтээл олон талын ашигтай. Ганц удаа харилцаад л өнгөрөхөд санаанаас гардаггүй, хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс байдаг шүү дээ. Харин эл номыг зохиогч Оливия Кабейн хүн бүр тийм болж чадна гэжээ.

"Харизм" номын тухай

Unread

Нэйл Ирвин - "Алхимичид: Төв банкны гурван тэргүүн ба түймэрт автсан дэлхий" (аудио ном)
2009 оны санхүүгийн хямралын үеэр Европ улсууд, АНУ-ын төв банкны удирдлагууд хэрхэн хамтран ажиллаж, эдийн засгаа бүрэн сөхрөхөөс аварсныг тайлбарлан бичсэн эл бүтээл өнөө цагт бидний заавал унших/сонсох ном.

Зохиолчдод хэр ашигтай вэ? 

Оюуны өмчийн асуудал эрчимтэй яригдах болсон өнөө цагт монгол зохиолчдын оюуны хөдөлмөрөө үнэлүүлэх арга хэрэгсэл өргөжиж буйн жишээ нь Mplus. Тэд зохиогч, орчуулагч, ном эрхлэн гаргагчидтай хамтран өөрийн студид аудио буюу сонсдог ном болгон бүтээдэг. Энэ апп-д буй бүх бүтээл албан ёсны эрхтэй, зохиолч, эрх эзэмшигчдэдээ ашиг орлого оруулдаг гэсэн үг. Зохиолчид зардал багатайгаар нэмэлт орлогын эх үүсвэр бүрдүүлэхийн зэрэгцээ орлогоо өдөр бүр авч, борлуулалтаа хяналтын самбар дээр тогтмол хянаж болдог аж.

подкаст

Mplus аппликэйшнд 400 орчим подкаст суваг байршдаг. "Unlock", "Catching Up With Nomio", "Ideree's Podcast" гэхчлэн нийтэд танигдсан подкастуудаас гадна хүмүүс тэр бүр мэдэхгүй ч сонсууштай, хэрэгцээтэй агуулга бүхий олон подкаст буй.

Татах: iOS, Android эсвэл Huawei