Улс орны эдийн засгийн хөгжлийг ДНБ, ҮНБ-ээр, харин ард иргэдийн амьдралын чанарыг хүний хөгжлийн индексээр хэмждэг бол хүн өөрийгөө яаж мэдэрч, нийгмээ юу гэж үнэлж дүгнэж байгааг well-being буюу сайн сайхан байдлаар хэмждэг. Well-being гэх үгийг шууд сонсоод иог, бясалгал хийгээд матча уух, эрүүл хооллох гэхчлэн орчин үеийн тренд санаанд орж мэднэ.
Гэхдээ сайн сайхан байдал гэдэг нь зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд хүний амьдралын олон талт нөхцөлийг хамарсан цогц ойлголт юм. Тодруулбал, хүн хэдий хэмжээний цалин авч байгаагаас авхуулаад хаана амьдарч, ямар нийгмийн бүлэгт харьяалагдаж, ажил дээрээ ямар мэдрэмжтэй байх зэрэг сэтгэл зүй, нийгэм, санхүү, бие махбод, ажил хөдөлмөр, цахим болон хүрээлэн буй орчны олон хүчин зүйлсээс шууд хамааралтай байдаг. Тэгвэл Монголчууд ер нь хэр сайн сайхан амьдарч байна вэ? Уг текстийг уншиж суугаа та өөрийгөө сайн сайхан амьдарч байна гэж хэлж чадах уу?
Энэхүү асуултын хариултыг олохоор хоёр жилийн турш Оптимал Эн Макс ХХК судалж, өнгөрсөн долоо хоногт судалгааны хариугаа олон нийтэд танилцууллаа. Тэд олон улсын стандарт, судалгааны арга зүйгээр Монголын нөхцөлд тохируулан нийт 8 хүчин зүйлд үндэслэн тоон болон чанарын судалгаа хийж гүйцэтгэжээ. Уг судалгаанаас онцлох үр дүнг бид А11 нүүр дээрх нийтлэл болон голын өнгөт нүүрүүд дэх А-Я контентоороо дамжуулан хүргэж байна. Хэрэв та монголчууд юунд санаагаа чилээж, эрүүл, таатай орчин нөхцөлд амьдрахад юуг саад болгон харж байгаа мөн цахим орчинд цагийг хэрхэн өнгөрөөж буйг мэдэхийг хүсвэл голын нүүрүүдэд саатаарай.
Энэ долоо хоногийн хамгийн халуун сэдэв бол мэдээж Нобелийн шагнал гардуулах ёслол. Өнгөрсөн долоо хоногт хими, физик, анагаах ухааны салбарын “одод” тодорч, манай редакц цаг алдалгүй уламжлалт ёсоор тэдний нээлт, бүтээлийг тайлбарласан билээ. Уг нийтлэлтэй А12-р нүүрээс танилцаарай.
Ингээд баялаг, сонирхолтой судалгаагаар дүүрэн 111 дэх дугаараа тухлан уншина уу.

онцлох нийтлэл
Бид хэрхэн ажилладаг вэ - Оптимал Эн Макс ХХК-ийн хамт олон: Тус бүрийн зах зээлдээ хэдийн танигдаж, тэргүүлэгчийн байр суурь эзэлж буй HabiDo, Zeely, Positive Dadal платформуудын толгой компани бол Оптимал Эн Макс ХХК. Энэ удаагийн нийтлэлээрээ бид эдгээр төслийн арын албатай танилцлаа. Унших
Мэдүүштэй - Нобель 2026-ын эзэд (Байгалийн ухаан): ХЭН? ЯАГААД: 2022 оноос хойш манай редакц Нобелийн шагналтнуудын зохиол, бүтээлийн ач холбогдол, үр нөлөөг тайлбарласан нийтлэлүүдийг бэлдсээр ирсний хувьд энэ жилийн судалгаа, нээлтийг өмнөх жилүүдээсээ ч илүү гүнзгий задалж бичлээ. Унших
Мэдүүштэй - Ажлын ширээнээс амьдралын чанар хүртэл: Монголчуудын сайн сайхан байдлын судалгаа: Цалин нэмэгдчихвэл, байр авчихвал, машин авчихвал эсхүл гадагшаа явчихвал л аз жаргалтай, сайн сайхан амьдрах юм шиг санагддаг уу? Монголчуудын сайн сайхан байдалд ямар хүчин зүйлс сайнаар эсвэл сөргөөр нөлөөлдгийг уг нийтлэлээс мэдээрэй. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГ
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Jack’s Coffee | IC tower, IT park, Orchlon complex
- Coffee Namu | Central, Хуримын ордон
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine
- Sip
- Casa del cafe
- Caffe Bene | TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Гутлын 22, Наадам центр, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, СТӨ, Их Монгол
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Lotus cafe
- Cohi hauys
- Goose cafe
- News cafe
- Roux
- Grace coffee house
- Cafe 4450
- Kino cafe
- Concept spot
- Cosy club
- Coffee M
- Music cafe
- Ten cafe
- Galleria Ulaanbaatar
- Sega | Sant asar
- Ариг Anya: Blue sky, Улаанбаатар зочид буудал
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UBcab Taxi
Unread Today сонинг энд дарж захиаалаарай
Сэтгэгдэл бичих

